УИХ-ын гишүүн С.Баярцогт Швейцарийн банкинд нэг сая ам.долларын хадгаламжтайг дэлхийн хэвлэл зарлалаа

Үнэлэх
(1 үнэлгээ)
Дэлхийн эдийн засаг хямарч, банк санхүүгийн байгууллага дампуурч байгаа өнөө үед хилийн чанадад мөнгөө нуудаг эрхмүүдийг илчлэхээр болжээ. “Мэйжор Бритиш файнэншиал индастри” болон “Олон улсын эрэн сурвалжлах холбоо” хамтран гадаадад мөнгө, компаниа байршуулсан эрх мэдэлтнүүдийн санхүүгийн мэдээллийг ирэх долоо хоногт дэлгэх гэж байна.
Хоёр сая гаруй шуудан, бусад баримтуудад үндэслэсэн энэхүү шуугиант мэдээлэлд гадаадын ерөнхийлөгчид төдийгүй Монголын улс төрчийн нууц мөнгөний тухай мэдээлэл цацагдах болсон нь анхаарал татлаа. 

Санхүүгийн мэдээллээ нуусан олигархиуд Их Британийн “Бритиш Виржин Айланд”-ын банкуудад данс эзэмшиж, тус газарт компаниудаа байгуулжээ. Тус аралд эрдэнэсээ нуусан баячууд АНУ, Энэтхэг, Пакистан, Индонез, Иран, Хятад, Тайланд болон өмнө нь коммунист дэглэмтэй байсан орнуудын эрх мэдэлтнүүд аж.

Энэхүү мэдээлэл нь дэлхийн олон баячуудын итгэл найдварыг устгаж мэдэх юм хэмээн зохион байгуулагчид хэлж байна.

Гадаадын томчуудтай хамт санхүүгийн нууц мэдээлэл нь илчлэгдэх Монголын эрхэм бол УИХ-ын гишүүн С.Баярцогт. “Монголын томоохон улс төрчдийн нэг С.Баярцогт Швейцарийн банк дахь нууц данс болон хилийн чанад дахь компанийнх нь тухай нотолгоо ил гарвал албан тушаалаа өгөх эсэхээ бодож үзнэ” гэж хэллээ хэмээн “Guardian” бичжээ. 

Тэрбээр Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн холбооныхонд хилийн чанад дахь өмчийнх нь мэдээллийг илчлэхээ хэлэхэд нь “Би нууц данс нээлгэх хэрэггүй байж. Найзууд минь санал болгосон юм. Би бүх эзэмшдэг компаниа мэдүүлсэн байх ёстой. Би нэр хүнддээ санаа зовохгүй байна. Харин гэр бүлдээ санаа зовж байна. Магадгүй албан тушаалаа өгөх талаар бодох байх” гэжээ. Харин “Business insider” Монголын УИХ-ын гишүүн С.Баярцогт “Би хөрөнгийнхөө талаар мэдүүлээгүй нь алдаа боллоо” хэмээн хэлсэн гэв.

С.Баярцогт Сангийн сайд байх үедээ буюу 2008-2012 оны хооронд Швейцарийн банкинд данс нээлгэжээ. Түүний дансанд нэг сая ам.доллар хадгалагдаж байна. Мөн 2008 оны тавдугаар сард Британид “Legend Plus Capital Ltd” компани эзэмших болжээ.

Тэрбээр дансанд дахь мөнгө нь бүгд түүнийх биш бөгөөд 200 мянга нь гэр бүлийнх, 800 мянга нь гурван найзынх нь /нэрийг нь нууцалсан/ гэжээ. 

С.Баярцогтоос гадна дараах баячуудын мэдээлэл ирэх долоо хоногт цацагдана. Үүнд:
•    Жейн Жакуйс Аугер- Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын 2012 оны сонгуулийн кампанит ажилд санхүүгийн хувьд хамтран ажилласан эрхэм.
•    Азербайжаны Ерөнхийлөгч. Хоёр охиныхоо нэр дээр барилгын томоохон компанийг зэмшиж байна.
•    ОХУ-ын дэд ерөнхий сайд Игорь Шувалов эхнэр Олга Шуваловынхаа нэр дээр их хэмжээний мөнгөтэй.
•    Канадын сенатчийн нөхөр 800 мянга гаруй ам.долларын данстай.
•    Филиппиний мужийн даргын нуусан хөрөнгө.
•    Испанийн уран зураг цуглуулалгч Барон авхай Кармен Тайссен Борнемисза
•    Газрын тосны зартай худалдаачин Марк Ричийн эхнэр асан Денисе Рич нарын мэдээлэл цацагдах аж.

Энэхүү мэдээллийг Монголын биш гадаадын хэвлэлүүд бичиж байна. С.Баярцогтын асуудал цаашаа Оюутолгой болон АН-ын Засгийн газрын дүр зурагт нэлээд нөлөөлнө. АН авлигын эсрэг хэр явах нь вэ гэдэг бодит сорилт энэ байх биз ээ. 

 

 

Нийтэлсэн: 2013-04-05 18:31:28

Нийт сэтгэгдэл: 1

  • Зочин

    НУУЦ АМРАГ БОЛОХ НЭГЭН МОНГОЛ БҮСГҮЙ ГУРВАН ЖИЛИЙН ӨМНӨ ШВЕЙЦАРТ ХҮҮХДИЙГ ТӨРҮҮЛСЭН МЭДЭЭ БАЙСАН.

    Зочин 2015-04-11 18:24:25     112.72.13.111          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.