Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ барилгыг “оффис болгоно” хэмээсэн Хууль зүйн яамны сайд Х.Тэмүүжингийн аман шийдвэрийг тус эмнэлгийн эмч ажилчид эсэргүүцэж мэдээлэл хийлээ. Тэд "Энэ барилгыг барих шийдвэр анх 2008 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орж, барих шийдвэр гаргаж батлагдсан. Гэтэл одоогоор барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа.
Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар баригдаж буй барилгыг оффис болгоно гэсэн шийдвэр гаргасанд эмнэлгийн ажилчид бид эсэргүүцэж байна. Сайд болохоор хотын А зэрэглэлд байрлалтай учраас хотын төвөөс зайтай газар эмнэлэг үйлчилгээний газар байрлах ёстой гээд байгаа юм.
Тэр тусмаа эмнэлгийн байгууллага, төрийн албан хаагчдын эмнэлэг албан байгууллагуудтайгаа ойр байх нь зөв гэж үзэж байгаа юм. Манай эмнэлэг анх 1933 онд дотоодын хамгаалах газрын тушаалаар тус эмнэлгийг байгуулж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Дээр нь энэ барилга аль хэдийн эмнэлгийн зориулалтаар баригдаад эхэлчихсэн. Сүүлийн үеийн шийдлээр тоноглосон багаж суурьлуулсан байгаа.
Эмнэлгүүд санхүү, төсөв муутай байдаг учир госивтальтай нэгтгэнэ гэдэг дэмий зүйл. Манайх жилд дунджаар 90000-100000 гаруй хүнд нийгмийн эрүүл мэндийн тусламж үзүүлдэг. Үйлчлэх хүрээний хүн амын 60 хувьд нь жил бүр урьдчилан сэргийлэх үзлэг хийх төлөвлөгөөтэйгээр эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулдаг. Мөн Хэнтий аймгийн Дэлгэрхаан суман дах “Аврага тосон” рашаан сувилалд түшиглэн нэг ээлжиндээ 20-25 эмчлүүлэгч хүлээн авдаг. Хэрвээ асуудал шийдэгдэхгүй тохиолдолд ард иргэдийн дунд энэхүү асуудлыг тайлбарлах бүр цаашлаад тэмцлийн арга хэмжээ ч авах болно" гэв.
Нийт сэтгэгдэл: 1
-
эмнэлгийн байрыг буцааж өгөхгүй л юм бол бид тэмцэнэ харж байгаарай. Эрхэм сайданцараа
аагий 2012-10-19 13:12:18 203.91.117.4
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ