УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд өнгөрсөн 10 дугаар сарын 10-нд заналхийлсэн утгатай захидал ирсэнийг тэрбээр интернэтэд цацаж байсан билээ.
Захидал буцах хаяггүй боловч Төрийн ордны ард байрлах шуудангийн 46 дугаар салбараар дамжуулж, “УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд гарт нь. УБ хот БЗД Жамцаас” хэмээн хаяглаж, ирүүлсэн байв.
Уг захидалд “Тэмүүжин новш оо. Чамайг юу хийж, хэнтэй уулзаж, хогийн амьтдаар өөрийнгөө тойруулан буруу мэдээлэл авч далдганаж байгааг алган дээрээ тавьсан юм шиг харж байгаа шүү. Тэд чамайг хамгаалж чадахгүй. Тэдний тэнэгтэж, яахаа мэдэхгүй мангартаж байх хооронд бид урьтана. Чиний амьдралыг там болгоно, ах дуу, гэр бүлийн хүмүсийг чинь толгой дараалан. Энэ бол айлган сүрдүүлэлт биш. Эр хүний хувьд, ганц олдох амьдралаа чамаар тоглуулсныхаа хувьд авч буй өшөө авалт. Чи их өндрөөс унах болно, тэнэг үйлдэл болгоны чинь шанг хүртээнэ. Бид андгайлсан, ээлж ээлжээр, хамгийн шилдэг аргаар гүйцэтгэнэ. Цагийн зүү явж байгаа шүү далдганасан новш минь. Бид олуулаа, чи ядуу, найз нөхөдгүй. Бидэнд мэдээлэл байна аа. Машинаар явж байгаад л аваар, хоол идээд л хордлого, яг хажууд чинь цаг хараад л алхаж байгаа...” гэх зэргээр бичсэн байсан юм.
Тэрхүү заналхийлсэн захидлыг компьютерээр шивж, “УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд гарт нь” гэдэг үгийг харин дугтуйн дээр гараар дармалдан бичсэн байж.
Тэгвэл Х.Тэмүүжин энэхүү заналхийлсэн захидлынхаа эзнийг олжээ. Тухайд үед түүнийг цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад бүтцийн өөрчлөлтөөр халагдсан эрхэмүүдийн нэг гэж байсан ч жинхэнэ эзэн нь ШШГЕГ-ын дарга асан М.Ганхүүгийн эхнэр гэнэ гэсэн шум өчигдрөөс нисч эхлэлээ. Тэгэхдээ бүр М.Ганхүүгийн эхнэрийг уг асуудлаар баривчлан, хорьсон гэв.
Сайд нэгэн удаа ярилцлагандаа энэ захидлын эзнийг олсон тухайгаа ярьсан байна. Түүнийхээр бол тэрхүү захидлын эзэн нь эмэгтэй хүн. Тэр дундаа Төрийн ордонд ажилладаг бүсгүй юм байна. Хүүхдүүд нь цагдаад, нөхөр нь ШШГЕГ-т ажиллаж байгаад халаа сэлгээнд өртсөн нь ингэхэд хүргэсэн гэж ярьсан нь магадгүй М.Ганхүүгийн эхнэр гэсэн хардлагыг олон нийтэд дэвшүүлсэн байж болох. Хэрэв энэ бүхэн үнэ бол цаашид юу болохыг харж л сууя.
Нийт сэтгэгдэл: 1
-
ganh
Зочин 2012-12-30 01:13:30 202.55.191.35
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ