Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Засгийн газраар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)- ийг Зэвсэгт хүчний клиникийн төв госпитальтай нэгтгэх шийдвэр гаргуулсан билээ. Энэ шийдвэрийг ТТАХНЭ-ийнхэн эсэргүүцэж, жагсаал цуглаан хийж, сүүлдээ өлсгөлөн зарлахдаа тулсан. Харин тэдний тэмцэл эцэст нь шүүх ажиллагаанд шилжсэн байна.
Тодруулбал эмнэлгийн ажилчид эсэргүүцсэний дараа УИХ-ын зарим гишүүн хууль санаачлан, хоёр эмнэлгийг нэгтгэх асуудлыг эсэргүүцэхээр болоод байгаа билээ. Тиймээс ТТАХНЭ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Бямбасүрэн эмнэлгээ төлөөлж, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр гомдол гаргасан байна.
Сайдын шийдвэрийг тус шүүх хянаж үзээд захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэхээр болжээ. Энэ талаар тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэнгээс лавлахад “ТТАХНЭ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбасүрэнгийн гомдлын дагуу тус эмнэлгийг ЗХКТГ-тай нэгтгэх асуудалд захиргааны хэрэг үүсгэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу баримт цуглуулах, нотлох баримттай танилцаж, хариу тайлбар гаргах боломжоор хангах зэрэг ажиллагаа явуулж байна” гэлээ.
Энэ хэргийн хариуцагчаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Баярцэцэг нарыг татаад буй ажээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ