Хууль зүй дотоод хэргийн шинэхэн сайд Х.Тэмүүжин энэ суудалдаа хүрэхийн тулд эх хүний нулимсаар, эцэг хүний сэтгэлээр тоглож байжээ гэдэг нь тодорхой боллоо. Түүнийг долдугаар сарын 1-ний хэргийн буруутныг олох гэж хэрэндээ хичээж байна хэмээн олон түмэн харсан. Тийм дээ ч Хууль зүйн сайд болоход тохиромжтой гэж үзсэн биз. Гэвч начир дээрээ түүний энэ үйлдэл нь 2012 оны сонгуулийн бэлтгэл ажил нь байжээ. Хүний эрх чөлөөг бараг л шинээр тунхаглах шахсан тэрээр өнөөдөр жинхнээсээ хүний эрхийг зөрчив.
Энэ долоо хоногийн эхээр УИХ-ын гишүүдээр ахлуулсан Хүний эрхийн дэд хорооныхон сүр дуулиантайгаар Шүүхийн шийдвэрийн хария, дамжин өнгөрүүлэх хорих 401 дүгээр ангид “морилцгоосон”. Гол зорилго нь улаан хивсэн дээгүүр алхаж, өрөө тасалгаатай танилцан, халуун хүйтнийг хэмжих байсан юм шиг. Аргагүй биз дээ. Тэнд хүний эрх бүрэн утгаараа зөрчигдөж байгаа нь “барилгын коммисынхонд” ямар хамаа байхав. Харин хууль зүйн сайдад хамаатай байсан ч тэр тоосонгүй. Тэрээр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяртай дэд хорооныхон очихоос гурав хоногийн өмнө албан ёсоор уулзалт хийсэн. Ингэхдээ Н.Энхбаяр байтугай түүнээс ч дор, биеийн байдал хурц хэлбэрт орсон хүмүүжигчдийг 401 дүгээр ангийнхан хааш нь ч гаргадаггүй, бүр эмчилгээ ч хийлгүй хорьж, өдөр хоногоор үхэж байгааг нь зүгээр л хараад явсан байна.
Ингэж хүний эрхийг феодлын аргаар зөрчиж байгаа нь Н.Энхбаярыг тэдэнтэй барьцчих вий гэж айсных гэнэ. Бүр тодруулбал өвчин нь хурц хэлбэрт шилжсэн 7-8 хоригдлыг эмчилгээнд гаргачихвал Н.Энхбаяр ч эмчлүүлнэ гэчихнэ гэсэндээ бусдаар нь “туг дахих нь ээ”.
“Би яах вэ. Эдгээр хүмүүстэй барьцахгүй. Энэ хүмүүсийг эмчлэхгүй бол үхэж мэднэ” гэж Н.Энхбаяр сайд Х.Тэмүүжинтэй уулзахдаа хэлсэн ч “Би судалж байгаа” гэсэн хариулт өгчээ. Х.Тэмүүжин эрүүл мэндийн сайд уу, Хууль зүйн сайд уу. Тэрээр тэдгээр өвчтэй хоригдлуудын юуг нь судлаад байгаа нь тодорхой. Эрхэм сайдтаан таныг судалсаар суутал 401 дүгээр хорих анги хүмүүжигчдийнхээ амьд явах эрхийг нь хязгаарлан долдугаар 1-ээс ч олон хүн амиа алдах нь байна. Энэ чинь хүний эрхийг дээдэлсэн ардчилсан засгийн жинхэнэ царай юу. Эсвэл ариун явдал юм уу.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ