Хөдөө орон нутагт сонгууль гарааны өндөр хурдтай эхэллээ. Мөнгөний уурхай гэгдээд байгаа Өмнөговь аймагт АН ахин засаг барихаар аль байдгаараа мэрийж байна. Мөнгө хөрөнгийг ч чамгүй цацаж байгаа сурагтай. Өнгөрсөн сонгуулиар сум бүрийн АН-даа 5 сая төгрөгийг гарааны мөнгө гэж өгсөн бол энэ удаад бүр хоёр дахин нэмжээ. Аймгийн ИТХ-ын тойрог болон МАН-д ялагдаж магадгүй зарим нэг сумандаа бүр 15 сая төгрөг өгсөн гэнэ. Энэ нь ямар ч байсан сурталчилгааны унаа тэрэг нь бензин тосоор тасрахгүй болсон гэсэн үг. Алслагдсан хөдөө орон нутагт машин шатахуунтай байна гэдэг нь тун чухал. Сумынхаа нутгийг хэд тойрсон ч болно гэсэн үг. Өмнөговийн АН-ынхан даргаа өөрчилж сонгуульд орох гэсэн боловч “гарман дээр морио сольдоггүй” гэсэн хууль ялжээ. Уг нь ИТХ-ын Ч.Батчулуун, Цогт-Цэций сумын Засаг дарга Э.Цог-Өрнөх нар намын даргад санаархаж чамгүй хор найруулсан ч дийлсэнгүй. Харин намын дарга Б.Бадраа нь хэрэв сонгуульд ялбал “төр эргүүлэх” гэсэн хоёр нөхөр таарсан хариу барихаа амалсан гэнэ.
WORD.MN Г.Инжир
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ