Хөдөлмөрийн яам үйлдвэрчний эвлэлийн холбоодтой хамтран ажиллана

Үнэлэх
(0 үнэлгээ)

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2013-2014 оны Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөдөлмөрийн яам, Хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоодтой хамтран “Жижиг дунд үйлдвэр, ахуйн үйлчилгээ, албан бус салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн хэлэлцээр”-ийг байгуулж, гарын үсэг зурахаар боллоо. Үйл ажиллагаандХөдөлмөрийн сайд Я.Санжятав, үйлдвэрчний эвлэлийн холбоодын удирдалгууд оролцоно.

Хэлэлцээрийн үр дүнд талууд Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, ажилчдын нийгмийн хамгааллын асуудал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэгчдийн тогтвортой хөгжлийг хангах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар хамтарч ажиллах юм. 

 

 

Нийтэлсэн: 2013-01-14 11:46:45

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.