Таныг дайсан тань хадан цохиоруу шахаад “Би чамайг түлхэх үү, эсвэл чи өөрөө үсрэх үү” гэвэл та аль хувилбарыг нь сонгох вэ.
Яг ийм шахалтыг Засгийн газар маань ХМХ-үүдэд тулгаад эхэллээ. Тэр дундаа мэдээлэлийн сайтуудад. Хэдхэн хоногийн өмнө Засгийн газар мэдээлэлийн сайтуудын сэтгэгдлийг зохицуулах тогтоол гаргасан. Энэ тогтоол нь товчхон болоод шуулуухандаа сайтад сэтгэгдлээ бичихийн тулд та овог нэр, регистрийн дугаар, утасныхаа номерийг бүртгүүлэх ёстой гэсэн утгатай. Үндэслэл нь ор үндэсгүйгээр гүжирдэх, ёс бус үг хэллэгээр доромжлох асуудлыг эзэнтэй болгох. “Эзэн”-д ямар арга хэмжээ авахыг монгол улсын хууль тогтоомжоор шийтгэнэ. “Эзэн” хэлмэгдэхгүй, амь насанд нь аюул занал учрахгүй гэх баталгааны тухайд харин дурсаагүй.
Үнэхээр онц ноцтой “эзэн” байвал түүнийг одоо ч “ip” хаягаар тогтоож болно. Үүнийг харин ямар байгууллага ямар ёс зүйн хэм хэмжээнд хариуцахыг нарийн тогтоочих. Ёс бус үг хэллэгийн тухайд үгийн шүүлтүүрт орох үгсийг хуульчлаад өгчих. Цахим мэдээлэл хөгжсөн улс орнууд ийм жишгээр яваад болж л байна. Харин энэ тогтоол батлагдах юм бол Хятад, Монгол гэдэг хоёр улс л ард түмнийхээ сэтгэгдэлийг хянах хуультай болох нь. Товчхондоо үг хэлэх эрх байтугай хэний тухай юу гэж бодох чинь хүртэл хориотой болж таарлаа.
Асуудал үүгээр зогссонгүй. Өнөөх тогтоолоо Хэвлэлийн эрх чөлөөний хуулинд шургуулаад амжив. Өнөөдөр чуулганаар хэлэлцэгдэх Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн 12.2-т “Хэвлэл мэдээллийн байгууллага нь хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг санаатайгаар гутаан доромжилсон болон бусад хууль бус мэдээллийг сэтгэгдэл болон бусад хэлбэрээр дамжуулан нийтлэх, нэвтрүүлэх боломжийг гуравдагч этгээдэд олгохыг хориглоно” гэж заажээ.
Хэдхээн хоногийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Сайханбилэг ээ,юун вэб сайт вэ. Юун их завтай юм бэ. Нэг, хоёр хүний сэтгэгдэлд эмзэглэж байж яаж асуудлыг шийдвэрлэх юм бэ” гэсэн сануулга өгсөн. Хэрвээ Хэвлэлийн эрх чөлөөний хууль батлагдсаны дараа МУ-ын Ерөнхийлөгч энэ сануулгаа хэлсэн бол сонин, сайтууд энэ тухай нийтлэхгүй, телевизүүд үзүүлэхгүй байх ёстой болж таарч байна. Ажил хийгээд завгүй байгаа хүнийг ард түмэнд юу ч хийдэггүй, хийх юмаа олж ядсан “ажилгүй амьтан”, сэтгэгдэлд эмзэглэж суудаг сул дорой хүн мэтээр “гуравдагч” этгээд гутаагаад байгаа юм бишүү цаана чинь...
Энэ мэтчилэн гомдоллогч этгээд доромжлол гэж үзэж байгаа юм бүхэн доромжлол болж хувирна. Унага урт сайхан зоотой, уужим сайхан ташаатай гэдэг шиг магтсан байлаа ч “Чи битгий доромжлоод байгаарай” гэх юм бол өнгөрөх юм байна л даа. Ингэхээр ярилцлага өгч байгаа “гуравдагч” этгээд хэн нэгний тухай ярихгүй байсан нь бараг дээр болж таарч байна. Яагаад гэвэл бид нийтлэхгүй шүү дээ. Хэрвээ нийтлэх юм бол Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн 19.1-д заасны дагуу “12.2-т хориглосон заалтыг зөрчсөн тул эрүүгийн хариуцлага хүлээх, хүлээхээргүй гэж үзвэл тухайн ХМХ-ийг 1-3 сая төгрөгөөр торгууль ногдуулна” гээд заачихсан байна.
Мөн тухайн заалтад “гуравдагч” этгээдийн буюу уншигчдийн бичсэн сэтгэгдлийн хариуцлагыг тухайн редакци хариуцаж торгуульд унах юм байна. Сайханбилэгийн эхнэр мисс ч гэлээ бусад эрчүүдэд хөөрхөн харагдаагүйн төлөө сэтгүүлчид шийтгэл хүлээнэ. Уг нь уг заалтыг оруулахдаа торгуулиас болоод сайтууд сэтгэгдлээ хаана гэж горьдсон байх л даа. “Та нарын бодож байгаа Сайханбилэг биш ээ, өөр Сайханбилэг нэртэй Байгаль гэдэг эхнэртэй залуу байгаа шүү дээ” “гуравдагчид” сэтгэгдлээ инхүү бичнэ.
Эцэст нь хэлэхэд “гуравдагч” этгээдийн үзэл бодол, үг хэлэх, сэтгэх эрхийг Хэвлэлийн эрх чөлөөний хуулиар хориглох юм гэнэ. Хэрвээ бидэнд хадан цохионоос үсрэх эсвэл түлхэж унагахыг тулгаж байгаа бол бид “дайснуудаа” унагах “гуравдагч” замыг сонгох болно.
WORD.MN Г.Инжир
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ