“Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн баян залуучуудын жагсаалтыг гаргажээ. Энэ жагсаалтад нас нь 40 гараагүй тэрбумтнууд орсон байна.
Жагсаалтыг олон нийтийн “Facebook” сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг 13,3 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө тэргүүлжээ. Мөн л энэ сайтыг үүсгэн байгуулагчдын нэг, Цукербергтэй хамт ажилладаг 28 настай Дастин Московиц 3,8 тэрбум ам.доллартайгаар энэ жагсаалтад бас орсон байна. Цукербергийн өөр нэг хамтрагч асан 30 настай Эдуардо Саверин 2,2 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр жагсаалтад бас орсон байх юм. Эдуардо нь татвараас зайлсхийхийн тулд “Facebook”-ийг IPO хийхээс өмнө АНУ-ын иргэншлээс татгалзан Бразилийн харьяат болсон аж.
Оросын томоохон гар утасны жижиглэн худалдааны сүлжээг үндэслэгч 36 настай Максим Ноготков нь 1,3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болохоор энэ жагсаалтад орсон байна. Энэ сүлжээгээр гар утас, электрон бараа, гар утасны операторуудын үйлчилгээг борлуулдаг.
Цаашилбал, жагсаалтад Турни-Таксис удмын 12 дахь ван, 1,5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй 29 настай Альберт фон Турн унд Таксис оржээ. Энэ залуу шар айрагны үйлдвэр, тээрэм, томоохон эдлэн газар, банкны эзэн. Тэрээр 2001 онд 18 настайдаа 30 мянган гектар газар, асар их мөнгийг өвлөн авч тэрбумтан болсон юм.
Газрын тосны магнат Дэн Дунканы дөрвөн хүүгийн хамгийн бага Скотт Дункан 5,1 тэрбум ам.доллараар энэ жагсаалтад багтсан аж. 2010 онд өөд болохдоо Дэн Дункан нь бага хүүдээ газрын тос, шатдаг хий тээвэрлэдэг хоолойн компанийнхаа зарим эрхийг өвлүүлэн үлдээсэн билээ. Компанийн мэдэлд байдаг хоолойн урт нь 50 мянган км. Үнэ төлбөргүй хөгжим татаж авах “Napster” сайтыг үндэслэгч 33 настай Шон Паркер ч жагсаалтад багтжээ. Тэрээр 24 настайдаа “Facebook” сүлжээний Ерөнхийлөгч болж байсан бөгөөд хөрөнгийг нь мэргэжилтнүүд 2,2 тэрбум ам.доллараар үнэлсэн байна.
Энэ залуу одоо өнгөрсөн оны зургаадугаар сард ажиллуулж эхэлсэн видео чатын “Airtime” сайтыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа. “Twitter”-ийг үндэслэгч 36 настай Жек Дорси нь 1,1 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр энэ жагсаалтад орсон байна. Тэрээр өнгөрсөн жил гар утаснаас төлбөр хийх “Square” үйлчилгээг нэвтрүүлснээр тэрбумтан болсон.
“Country Garden Holdings” компанийг үндэслэгчийн охин 31 настай Ян Хуэйян 5,5 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр мөн л багтсан байна.
Ливаны Ерөнхий сайд агсан Рафик Хариригийн хоёр хүү Фахд ба Айман Харири нар тус бүр 1,35 тэрбум ам.доллар хөрөнгөтэй болохоор энэ жагсаалтад багтжээ. Тэд эцгийнх нь үндэслэсэн “Saudi Oger” группийн хувьцааг өвлөн авсан юм.
Үүнээс гадна дэлхийн 148 оронд үйл ажиллагаа явуулдаг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд гуравт ордог “Lactalis” корпорацыг өвлөн авах 32 настай Мария Бенье Бевалот 1,5 тэрбум хөрөнгөтэй хэмээн бүртгэгджээ.
Мөн хэвлэлийн “Bauer Media Group” компанийн үүсгэн байгуулагч 35 настай Ивонн Бауэр, Японы олон нийтийн сүлжээ “Gree”-г үндэслэгч 36 настай Йошикацу Танака, шар айрагны “Santo Domingo Group” тэргүүн 36 настай Алехандро Санто-Доминго нар залуу тэрбумтны жагсаалтад орсон байна. Эх сурвалж: www.assa.mn
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ