УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх томоохон хуулиудын нэг нь Өршөөлийн хууль. Энэ хуулийг хэлэлцэн баталснаар өдгөө ял эдэлж торны цаана хоригдож, шалгагдаж байгаа 3000 гаруй хүнийг өршөөх юм. Гэхдээ энэ нь дан ганц ялтан, хоригдол, шалгагдаж буй хүмүүст зориулсан гэхээсээ илүүтэй улстөрийн агуулгатай байх магадал өндөр гэдгийг улстөрийн хүрээнийхэн ярилцаж байна.
Өнөөдрийн байдлаар улстөрийн гол хоёр хүчнээс ард түмэн залхаж, гуравдагчийг сонгох магадлал өдөр ирэх тусам өсөж байгаа. Ирэх сонгуульд тэд дангаараа ялалт байгуулах ямар ч боломжгүй гэдгийг мэдэрсэн жижиг намууд ч хүн хүчээ нэмж, олны анхаарлыг татахыг оролдох болсон нь нууц биш.
Тэгвэл одоохондоо гуравдагч хүчин болоод буй МАХН-ыг өөртөө татах нь АН, МАН-ын хувьд маш чухал. Тэр дундаа бүх шатны сонгуульд ялалт байгуулсан ч өөрсдийн байгуулсан Засгийн газраар удаа дараа оролдсон АН-ынхан эрх барьж байгаагийн хувьд энэ удаа Н.Энхбаярыг ялгүй болгож, эвсэх замаар ирэх сонгуулийнхаа бэлтгэлийг хийж байгаа гэсэн хардлага төрж байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Н.Энхбаяр сүүлийн үед Германд очиж, ирэх сонгуулийнхаа санхүүжилтийг босгож яваа тухай яригдах болсон. Түүний хувьд уучлал үзүүлсэн ч ял нь хэвээр байгаа. Энэ удаа Өршөөлийн хууль батлагдвал тэрбээр шууд л ялгүй болох бүрэн боломжтой юм. Тэгэхээр ирэх сонгуульд Н.Энхбаяр өрсөлдөх нь тодорхой болж байх шиг. Саяханы нэгэн тв-д УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ ярилцлага өгөхдөө “Төр энэрэнгүй байх ёстой. Өршөөлийн хууль бол өршөөлийн хууль байх ёстой. Заримд нь үйлчлээд заримд нь үйлчилдэггүй байж болохгүй” хэмээн Өршөөлийн хуулийн төслийн талаар ярьж байсан.
МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялгүй болгох нь АН-ын хувьд энэ удаад ашигтай. Тэгэхээр энэ удаагийн Өршөөлийн хууль нь санамсаргүй байдлаар гэмт хэрэг үйлдсэн, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст гэсэн нэрийн дор улстөрийн зорилгоор гарах бололтой.
Бие даагч С.Ганбаатар зэрэг гишүүд “Төсвийн хөрөнгө завшсан нөхдүүдийг өршөөлд хамруулж болохгүй” гэж байгаа ч хаалттай хэлэлцэж буй хуулийн төслийг улстөрчид улстөрийн ашиг сонирхлын үүднээс гаргах нь тодорхой юм.
Дашрамд дуулгахад, Өршөөлийн хуулийг манай улс 1990 оноос хойш 5 удаа гаргасан байдаг. Хамгийн сүүлд 3271 хүн суллагдаж байснаас 2, 9 хувь нь насанд хүрээгүй, 4.8 хувь нь эмэгтэйчүүд гэсэн тоо байдаг байна. Мөн 2000-2010 онд суллагдсан 40 мянган гаруй хүнээс 19 мянга гаруй нь дахин гэмт хэрэг үйлдсэн байдаг ажээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ