Нэрээ хөсөр хаяад гишүүдээ хоёр хувааж ялагдал хүлээсэн МАН-ынхан ёстой л язганаж байна. Их хурлаа ч хаасангүй хаяж нэг үзэв.
Дараа нь хамтарсан засагт орно гэж горьдоод хаагаагүй хурлаа нээж нэг үзэв. Тэгээд ч нэмэр болсонгүй өнөөх зугтаж одсон АН-ынхан Шудрага ёс эвсэлтэй нэгдэж засаг байгуулна гэдгээ зарлалаа. Гэтэл дэвшээд гишүүн болсон 4 хүнийг нь эрүү үүсгэсэнээ нөгөө хэд нь зарлаад эхлэв.
Одоо ялагдаж үзээгүй МАН-ынхан хэрхэн хурал хаяж бойкотлох тухайгаа яриад сууж байгаа сурагтай. 1996-2000 онд болсон явдал давтагдана, тэднийг хагалж засгийг нь унагаах ажлаа эхлэнэ гэж төлөвлөж байгаа хэмээн ордноор “бор шувуу” нисэж байна. Ардчилсан нам “одоо бид насанд хүрсэн тэр цаг үе түүх болсон” гэж хэлж байна. Гэвч АН олон фракцтай олон толгойтой нам билээ. Гэхдээ 1996 оны үед МАХН-ын бүлгийн дарга Н.Энхбаяр байсныг санах хэрэгтэй. Өнөөдөр МАН-д түүн шиг хүчтэй лидер алга байна. Дараагийн намын даргаар яригдаж байгаа Ө.Энхтүвшин, М.Энхболд харын аль нь ч Н.Энхбаяр шиг хүчтэй лидер биш билээ.
Өчигдөр хуралдсан үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээс харахад Н.Энхбаяр аягүй бол тун удахгүй Их хурлын гишүүн болох янзтай. Үнэхээр ч Н.Энхбаярын мэдлэг боловсролд эргэлзэж байна гэсэн сонгуулийн хорооны дүгнэлт супер онигоо юм. Тийм болохоор тэрбээр төдөлгүй их хуралд ороод ирэх нь тодорхой болж байгаа юм. Одоо АН, МАХН МҮАН-ы эвсэл хамтарч засаг баривал маш тогтвортой засаг болж мэднэ. МАН хичнээн үймүүлээд ч бүр л нэр хүндээ алдана гэсэн үг.
Өчигдөрийн хамтрах тухай мэдэгдэл гарсаны дараа хүмүүсийн сэтгэгдэл бараг зуун хувь зөв гэсэн мессэжээр дүүрэн байгааг харахад энэ бол ард түмний хүсэл байсан нь харагдаж байгаа юм. Хэрвээ энэ 4 жилд МАН хичнээн эсэргүүцнэ төдий чинээ нэр хүндээ барж ирэх сонгуульд бүр мөсөн арчигдах нигуур харагдаж байна. АН ШУДРАГА ЁС эвсэлийн засгийн газар хэр зэрэг ажиллахаас бүх зүйл хамаарах цаг ирлээ.
Шудрага ёс эвсэл таван толгойг 100 хувь ард түмэндээ өгнө гэж амлаж гарч ирсэн. Хүн бүхэн жилдээ 200 доллараас багагүй хувь шууд хүртэнэ гэж тэд амалсан. Ардчилсан нам ч ялгаагүй хувьцаа өгнө гэж гарч ирсэн одоо тэд хэрхэн ажиллахыг л харах үлдлээ. Хэрэв тэд амалсанаа биелүүлж эвтэй найртай ажиллаж чадвал үнэхээр ч Монгол орон хөгжих ёстой юм. Монголчууд Ардчилсан намд 35 хувь Шудрага ёс эвсэлд 22 хувь итгэсэн одоо зөвхөн харах л үлдлээ дээ.
Нийт сэтгэгдэл: 2
-
ÌÀÍ-ûí íºõºä ìèíü áàãàáàíäèéã òèòýì ìýãçýìèéã ºäºð øºíºã¿é óíøààä áàé. òàãâýë äàðààãèéí ñîíãóóëüä òîëãîéòîé äàðãàòàé áîëîõ ìàãàäëàëòàé áàéíà.
Зочин 2012-07-10 19:47:24 203.91.117.4
(0)
(0)
-
Энэ одоо тарах хэрэгтэй дээ.Улс орноо бодоод АН-д үлгэр үзүүлж тарах хэрэгтэй дээ.Эх орноосоо урвагчид бугшсан энэ 2 нам тарах нь өлзийтэй.
Зочин 2012-07-11 18:03:21 122.201.18.141
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ