УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Л.Болд, С.Эрдэнэ нар өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай, Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээг тогтоох тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан юм. Аль нэг төрлийн татварын орлогыг улс орны өмнө тулгамдсан хамгийн том асуудлыг шийдвэрлэхэд 100 хувь зарцуулахыг зорилтот татвар гэж нэрлэн Зорилтот татварын хуулиар шийдвэрлэдэг юм байна. Ийм хуулийг өндөр хөгжилтэй орнууд хэрэглэсээр иржээ.
Дээрх гишүүд нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг нүүрсний экспортын татварын орлогоос санхүүжүүлж шийдэхээр Зорилтот татварын тухай хуулийг Монголд анх удаа санаачлан батлуулахаар өргөн бариад байгаа юм. Монгол улс нүүрсний экспортын татвартай болсон ч энэ салбар бусад нүүрс олборлогч, экспортлогч орнуудтай харьцуулахад хамгийн бага татвартай хэвээр байгаа нь судалгаагаар тогтоогджээ.
Энэ хуулийн төсөл батлагдсанаар нүүрсний экспортын татварыг 100 хувь гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд зарцуулах юм байна. Монголд нүүрсний экспорт жилд 20-30 хувь өсч, энэ татвараар жилд улсын төсөвт дунджаар 370 орчим сая ам.доллар орох төлөвтэй байгаа аж. Улаанбаатарын гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд ойролцоогоор 1,8 их наяд төгрөг шаардлагатай байгаа ажээ. Ийм хэмжээний хөрөнгөтэй бол нийслэлийн гэр хороолол гурваас дөрвөн жилийн дотор дэд бүтэцтэй болох юм байна. Ингэснээр нийслэлийн гэр хорооллын 310 мянга өрхийн 60,2 хувь болох 184 мянган өрх ая тухтай хувийн орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй болж, санхүүгийн боломж нь нэмэгдэх тооцоо гаргажээ. Мөн хүйтний улиралд Монголын нийт хүн амын 45 орчим хувь болох нийслэлчүүд хорт утаагаар амьсгалж, эрүүл мэндээрээ хохирох явдал төгсгөл болох аж. Ийнхүү АН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжиж эхлэх анхны хуулийн төсөл өргөн баригдаад байна.
Д.ОЮУН
Нийт сэтгэгдэл: 2
-
sansanaar boldog bol saihan l sanaa bna
Зочин 2012-08-15 22:31:11 202.180.216.211
(0)
(0)
-
Shoe or heel lifts are an amazingly successful addition to a podiatrist's armory and have helped numerous individu***s but no he***thcare practitioner who v***ues their patients safety would ever advise their use during sporting activities exactly where motion is critic***. Shoe or heel lifts can safely add height when used with common sense, wearers should understand that their center of gravity will change as well as w***king under regular circumstances will take some getting used to. Most shoe or
Noululleymn 2012-08-21 03:55:06 41.223.84.6
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ