УИХ-ын дарга З.Энхболдтой Монгол Улсын прокурорын ерөнхий газрын удирдлагууд өнөөдөр үдээс хойш уулзаж баяр хүргэн ойрын үед хийж байгаа ажлууд болон боловсон хүчний нийгмийн асуудал, ажиллах нөхцөл, техникийн шинэчлэлийн талаар танилцууллаа.
УПЕГ-аас орон нутгийн прокурорын байгууллагуудыг байртай болгох, боловсон хүчнээ сэлгэж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх талаар анхаарч аймаг бүрт прокурорын мэдлийн орон сууцны байртай болохоор ажиллаж байгаа. Ажиллагсдын ажлын ачааллыг жигдлэх, давтан сургалтад хамруулах, хэргийн явц байдалтай шуурхай танилцаж мэдээлэл солилцох теле хурал хийх, онлайн сүлжээнд холбох зэрэг ажлуудыг хийж эхлээд байна. Мөн ойрын хугацаанд дүрэмт хувцасныхаа загварыг шинэчилж Ерөнхийлөгчөөр батлуулахаар ажиллаж байгаагаа Ерөнхий прокурор танилцуулав.
Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Өнгөрсөн сонгуулийн маргаантай асуудлуудыг шийдэхэд хэр удах” талаар тодруулахад Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав “Холбогдох байгууллагуудтай ярилцсан. Аль болох шуурхай, шударгаар шийдэх болно. Энэ удаагийн сонгуулийн маргаантай асуудлуудыг үнэн зөв шийдэхгүй бол дараа дараагийн сонгуульд сөрөг нөлөөтэй. Мөн УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын талаар хуульд зарим өөрчлөлт оруулахгүй бол эрх зүйн хувьд зохицуулалтгүй хүндрэлтэй асуудлууд бий. Энэ талаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг яаралтай баталвал сайн байна“ гэлээ.
Өнөөгийн байдлаар Прокурорын байгууллагын нийт ажиллагсдын 67 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ