“Baftas 2020” кино наадмын улаан хивсний ёслол

Британийн телевиз, кино урлагийн шилдгийншилдгүүдийгшалгаруулдаг 73 дахь удаагийн Baftas наадам 2-р сарын 2-ндЛондон дахь РояальАльберт их танхимдзохион байгуулагдлаа. Тэгвэл уг наадмын улаан хивсний ёслол хэрхэн өнгөрснийг мөн хэн юу өмсөжирснийгсонирхъё.

МУГЖ Э.Амартүвшин дуурийн "Оскар”-т нэр дэвшчээ

Италийн засгийн газар болон ерөнхийлөгчийн ивээл дор,тус улсын Соёлын өв бүтээл, аялал жуулчлалын яам, Залуучуудын холбоод, Олон улсын дуурийн театруудын хамтарсан холбоод, Симфони найрал хөгжмийн холбоод болон ВЕРОНА сан зэрэг мэргэжлийн өндөр статустай, олон улсын сонгодог урлагийн сангууд хамтран зохион байгуулдаг, олон улсын дуурийн найм дахь удаагийн нэрэмжит шагнал болох дуурийн Оскар-т Монгол Улсын дуурийн гавъяат жүжигчин Э.Амартүвшин нэр дэвшчээ. Энэхүү хүндтэй шагналд шилдэг симфони хөгжмийн удирдаач гурав, дуурийн найруулагчид гурав, театрын төрөлд гурав, урлагийн хувцасны дизайнерууд зэрэг 27 шилдэг урлагийн зүтгэлтнүүд багтсан байна. Энэ удаагийн шагналд дэлхийн сонгодог урлагийн шилдгийн шилдэг 15 дуурийн дуучин дотор манай дуучин багтсан нь олны анхаарал татаж байгаа бөгөөд дэлхийн тайзнаа эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Монголын сонгодог урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй баритон Э.Амартүвшиндээ сонгодог урлаг сонирхогчдын нэрийн өмнөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

Super Bowl-д Шакира, Женнифер Лопез нар гал мэт асав

Дуучин, жүжигчин, бүжигчин Женнифер Лопез Майами дахь Super Bowl-оо дэлхийн од Шакиратай хийсэн нь хөгжөөн дэмжигчдийнхээ цөсийг хөөргөв. Лопезийн хувьд 50 настай бол Шакира 43-тай юм. Тэд 20 дууг ердөө 12 минутад багтаасан ч урлагийн иж бүрэн тоглолтыг үзүүлж чадав. Ийнхүү тус тоглолтын талаар сонирхуулья.

ЖҮЖИГЧИН Н.ЯЛАЛТ БЕРЛИНИЙ КИНО НААДАМД УРИГДЖЭЭ

Германы Basis Berlin кино компани болон Араб, Австри, Монгол зэрэг улсын уран бүтээлчид хамтран бүтээсэн Алтан судал кино 70 дахь удаагийн Берлиний кино наадамд оролцож, Алтан баавгай шагналын төлөө өрсөлдөхөөр боллоо. Basis Berlin кино компаний уран бүтээлчид 2018 онд Монголд ирж жүжигчдийн сонгон шалгаруулалтаа хийсэн бөгөөд тэд жүжигчин Н.Ялалтын чадварыг ихэд үнэлж киноныхоо гол дүрд тоглуулахаар гэрээ хийжээ. Жүжигчин Н.Ялалтын хувьд кинонд тоглохоос гадна орчуулгын киноны дуу оруулагч, хөтлөгч зэрэг ажлуудыг чадварлаг гүйцэтгэдэг нэгэн. Түүнийг үзэгчид төдийгүй урлагийнхан үнэхээр дотортой жүжигчин гэж үнэлдэг юм билээ. Монголын кино урлагийг өнгөлж яваа жүжигчдийн жагсаалтад тэрээр нэлээд дээгүүрт бичигдэх нь гарцаагүй. Тэгвэл түүний чадвар Монголдоо төдийгүй олон улсад үнэлэгдэж эхэлсэн бололтой. Тэрээр ирэх сард болох Берлиний кино наадмын нээлтэнд шинэхэн уран бүтээлтэйгээ оролцох урилга хүлээн аваад байгаа юм байна.

ӨМӨЗО-ны уран бүтээлчид Б.Чинбатад 45 сая төгрөгийн хандив өгчээ

Sweetymotion хамтлагийн продюсер, Никитон хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний гэргий Sweetymotion хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэдний хагалгаа амжилттай болсон хэдий чзардал өндөртэй урт хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай байгааучир манай урлагийнхан хандивын аяныг эхлүүлээд явж байгаа. Тэгвэл нэгэн таатай мэдээлэл хүргэхэд, ӨМӨЗО-ны хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан Н.Ашид тэргүүтэй ӨМӨЗО-ны уран бүтээлчидхандивын аян өрнүүлж, аяны хүрээнд 112.935 мянган юань буюу 45 сая гаруй төгрөгийг цуглуулан дуучин Ц.Сарнайгийн нэр дээрх Хаан банкин дахь 5212071351 тоот дансандшилжүүлсэн байна. Тэрээр тус хандивын аяныг санаачлагч ӨМӨЗО-ны хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан Н.Ашид өөрийн цахим хуудсандаа Сайн байцгаана уу? Монголын нэгэн сод уран бүтээлч, хөгжмийн зохиолч Б.Чинбат болон түүний хайрт гэргий, гайхамшигт дуучин, үзэсгэлэнт Ц.Сарнай нарын эмчилгээнд зориулсан Өвөрмонгол, Дээд Монгол, Шинжааны Монголчууд, АНУ, Япон болоод БНХАУ-ын уран бүтээлч найзуудаас эхлээд, энгийн иргэд, хөдөөний малчин тариачид хүртэл хамрагдсан хандивын аян маань өндөрлөж байна. Анх миний сайхан найзууд болох Жалам хар хамтлаг, Хөх хээр хамтлагийн дуучин Ж.Үндэс, энтертайнмэнт менежер Дайчин, хөгжмийн продюссер Булагаа, найруулагч, кино продюссер Түвшинтал нарынхаа хамт эхлүүлсэн энэхүү аян маань маш олон хүний сэтгэлд хүрч өнгөрсөн 5 хоногийн хугацаанд нийт 45,061,100 төгрөг цугларсныг Сарнайгийнхаа дансруу дөнгөж сая шилжүүллээ. Бид өөр өөр зүс царай, өөр өөр улс, өөр өөр газар нутагт амьдарч байвч ХҮН гэдэг ганцхан төрөлхтөн шүү дээ. Бусдын сайн сайхны төлөө, бусдын аз жаргалын төлөө сэтгэл зүрхээ дэлгэж амьдарцгаая. Та бүхэндээ баярлалаа. хэмээн бичжээ. Дашрамд дуулгахад Б.Чинбат, Ц.Сарнай нарын эмчилгээнд зориулсан Хос зүрхээ хамгаалъя хандивын аянг Монголын уран бүтээлчид, урлагийн байгууллагууд өрнүүлж байгаа бөгөөд 2020 оны хоёрдугаар сарын 1-нд Niciton Friends тоглолт, 2-нд мэргэжлийн урлагийнхны Аравт тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Уншигч та бүхэн тэдэнд туслахыг хүсвэл Хос зүрхээ хамгаалъя аянд нэгдэн, Хаан банк-ны 5212071351, хүлээн авагч Цогтбаярын Сарнай гэсэн дансанд хандив өргөх боломжтой. й.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.