Засгийн газраас Б.Чинбатын эмчилгээний зардалд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Sweetymotion хамтлагийн продюсер,Никитон хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат элэг шилжүүлэн суулгах хагалгаанд өнгөрсөн оны 12-р сард БНСУ-д очиж орсон. Элэгний хатууралгэж оношлогдсон түүний донор нь эхнэр нь буюу Sweetymotionхамтлагийн дуучин Ц.Сарнайбайсан юм. Хэдийгээр хагалгаа амжилттай болсон ч өдгөө хоёулаа эмчилгээтэй байгаа бөгөөд санхүүгийн хувьд маш хүнд байгааг тэдний ойрын эх сурвалж мэдээлсэн. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар /2020.01.15/ Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тушаал гарган таван сая төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн байна.

Асашёорюү Д.Дагвадоржийн нялх амраг амаржижээ

Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмогийн 68 их аварга, Асашёорюү Д.Дагвадорж өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан, шинэхэн гэргийгээ танилцуулж, цахим орчинд шуугиан тарилаа. Их аваргын шинэ гэргийг М.Отгонцэцэг гэдэг бөгөөд 1994 онд төрсөн эдийн засагч мэргэжилтэй нэгэн ажээ. Их Аваргын хайрыг булаасан тэрээр Urban Jeans брэндийн моделиор ажилладаг бөгөөд тэд саяхныг хүртэл Шинэ яармаг хороололд хамтдаа амьдарч байсан хэмээн эх сурвалжууд дурдаж байна. Өнгөрсөн онд хүү төрүүлж өгсөн бүсгүйтэйгээ тэрээр энэ удаад албан ёсоор гэрлэлтээ батлуулсан байна. Хосууддаа аз жаргалтай, урт удаан амьдрал ерөөе!

Б.Амархүү ханьдаа зориулсан уран бүтээлээ цацлаа

Дуучин Б.Амархүү телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ ард түмнээсээ уучлалт гуйсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тэрбээр шинэ уран бүтээлээ олны хүртээл болгов. Хэзээ ч орхихгүй хайр дууг дүрсжүүлэн цацлаа. Уг дууны үгийг нь Б.Нармандах, аяыг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав зохиосон байна. Харин клипэнд нь түүний хань, мисс О.Ариунзул тогложээ. Тэрбээр энэхүү уран бүтээлээ ханьдаа зориулан бүтээсэн бололтой. Хар тамхины хэргээр хоёр жилийн ял сонссон ч хэргийн бодит байдлыг бүрэн нотолж чадаагүй гэсэн үндэслэлээр түүнийг сулласанюм.

Дуучин Э.Чулуунчимэг улсын начин Д.Цэрэнтогтохтой амрагийн харьцаатай болжээ

Дуучин Б.Болд Э.Чулуунчимэгийн дотны найз Х.Мөнгөнцэцэгтэй туурга тусгаарлан, өдгөө хоёр хүүхдийн аав, ээж болсон.Харин Э.Чулуунчимэг охиныхоо хамт өрх толгойлон, ганц бие амьдарсаар өдий хүрсэн юм. Тэгвэл тэрбээр ганц бие амьдралдаа цэг тавихаар шийдсэн бололтой. Дуучин бүсгүй улсын начин Д.Цэрэнтогтохтой амрагийн харьцаатай болсон аж. Тэрбээр анх удаа шинэ найз залуутайгаа хамт авахуулсан зургаа өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан үзүүлсэн юм.

Ч.Анужин “Манжуурын мисс 2019”-ийн дэд мисс боллоо

Монгол, Хятад, Орос гурван улсын гоо бүсгүйн Манжуурын мисс 2019 тэмцээн энэ сарын 23-нд болсон талаар CCTV мэдээллээ.Тус тэмцээнд Хятадын оролцогч 22 настай, Сан Шипэ тэргүүлж, олон улсын миссийн титмийг зүүсэн бол Монгол Улсын мисс Ч.Анужин дэд байрт, Оросын мисс Головина Александра гуравдугаар байрт оржээ. Дээрх тэмцээнд гурван улс тус бүрээс 12, нийт 36 гоо бүсгүй оролцсон бөгөөд шүүгчид үндэсний хувцасны загвар, усны хувцас, гоёлын даашинзтай үзүүлбэр зэрэг шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн аж.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.