Рок попын охидын “Honeymoon” хамтлаг цусаа сэлбэжээ

Монголын рок поп урлагийн охидын цөөхөн хэдэн хамтлагуудын нэг Honeymoon хамтлагийн зарим гишүүд шинэчлэгдэн цусаа сэлбэжээ. Тодруулбал тус хамтлагийн хоёр гишүүн нь амьдрал зохион хамтлагаасаа гарсан байна. Иймд авьяаслаг, царайлаг, гоолиг охидтой гэдгээрээ олонд танигдсан Honeymoon хамтлаг СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн Э.Хонгорзул болон хүнсний технологич мэргэжилтэй Е.Ботожаны хэмээх авьяаслаг, царайлаг охидоор шинэхэн багаа бүрдүүлжээ. Ийнхүү хамтлагийн ахлагч Б.Солонго болон Н.Чинчулуун нар шинэхэн охидтойгоо хамтран шинэ уран бүтээлүүддээ оржээ. Дашрамд сонирхуулахад хамтлагийн ахлагч Б.Солонго нь Монголын хошин урлагийн шилдэг хамтлагуудын нэг Маск продакшны жүжигчнээр ажилладаг бөгөөд жүжигчин мэргэжилтэй Э.Хонгорзул хамтлагийн бүрэлдэхүүнд орсоноор тус хамтлаг хоёр жүжигчинтэй болж байгаа юм. Шинэчлэгдсэн багаар шижигнэсэн эрч хүчтэйгээр уран бүтээлдээ ороод буй Honeymoon хамтлагийнхан анхны цомогтоо орсон Ц.Байдрагийн Чи хэн юм бэ хэмээх дуугаа клипжүүлэн сонсогч фенүүддээ хүргэхээр хэдийнээ ажилдаа оржээ. Ингээд шинэчлэгдсэн Honeymoon хамтлагийг шинэ уран бүтээлүүдээрээ тэсрэлт хийхийг тэсэн ядан хүлээцгээе дээ. Урлагийн тэнгэр ивээх болтугай...

Шинэ клип: Дуучин Д.Болдын ‘Зүүдний хаалган дээр’ цацагдлаа

Монголын рок, попын ертөнцөд фэнүүддээ үргэлж шинийг үзүүлж, дуулсан дуу болгон нь хит болдог Монгол Улсын төрийн соёрхолт, Камертон хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдын шинэ клип олны сонорт хүрч эхэллээ. Ихээхэн хүлээлт үүсгэж цацагдсан Зүүдний хаалган дээр дууны клип сонсогчдыг байлдан дагуулаад эхлэв. Тодруулбал, Youtube сувагт байршин олонд хүрсэн даруйдаа 46 мянга гаруй үзэгчийн хүртээл болж, Bold Dorjsuren фэйсбүүк хуудаснаа олон мянган фэйн нь урмын үгээ шигтгэж байна. КлипийгTJentertainment-д бүтээж, The Lemons хамтлагийн бөмбөрчин Өөжгий, төгөлдөр хуурыг Дооноо, Гитарчин Мөнх-Оргил,Swing Rotund хамтлагийн Оюунболд аргил гитарыг тоглосон байна. Дууны тохируулгыг Upside Down Dog Studio, Alex Reverberi (USA) дууны эцсийн мастер тохируулгыгUnited Mastering Warren Sokol (USA), Клипний найруулагчаарНямаа ажиллажээ. Хөгжмийн найруулгыг Төрийн шагналт, МУАЖ Н.Сувдын хүү гитарчин Мөнх-Оргил хийжээ.

Т.АРИУНАА “ТЭНГЭР БЕЛЛА ШИГ Л БАЙ” ГЭВ

НҮБ-ийн элч дуучин, МУ-ын Гавьяат жүжигчин Т.Ариунаа 2019.11.08 нд Тэнгэр шиг бай тоглолтоороо фенүүдтэйгээ эргэн уулзах гэж байна. Тоглолтонд зориулсан постерууд дуучин бүсгүйн гандан бууршгүй шинжийг бэлхнээ илтгэнэ. Эмэгтэй дуучдын хувцаслалтын тухайд үзэгчдийн сонжсон харцнаас гадуур өнгөрнө гэж хэзээ ч байхгүй. Ганган, дэгжин хатагтай Ариунаа хичнээн дүр төрхийг илтгэж, хэдэн янзаар хувирахыг хэн ч таашгүй. Аливаад хариуцлагатай, урлагийн тайзны соёлд гүн хүндэтгэлтэй ханддаг түүний хувьд хамгийн эхний бэлтгэл ажил гэвэл гоо үзэмжээ илүү торджээ. 50 насны босго давсан ч толиотой сайхан харагддаг бүсгүйн нууц нь Тэнгэр белла бьюти салон юм. Тэрбээр Тэнгэр белла бьюти салоныг сонгон үйлчлүүлж, гоо сайхны мэсгүй үйлчилгээг сонгосноор 30 настай бүсгүй шиг цэл залуу харагдах болсон. Тэнгэр шиг бай тоглолтын эзэн маань тэнгэрлэг гоо сайхнаа тус салоны чадварлаг гоо сайханчид, 2019 оны дэвшилтэт тоног төхөөрөмжинд даатгаад байна. Т.Ариунаа Тэнгэр белла бьюти салоны энэ оны нүүр царай юм. Тэнгэр беллад би 200% хувь сэтгэл хангалуун байна гэж тус салоны тухай ам алдсан удаатай.

Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар ХСҮТ-д тѳхѳѳрѳмж хандивлалаа

Аримун продакшнийг үүсгэн байгуулагчид болох Соёлын тэргүүний ажилтан Д. Ганцэцэг, А. Ганчимэг нар энэ сарын 18-ны өдөр Хавдар Судлалын Үндэсний Төвийн Паллиатив тасагт хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, агаар цэвэршүүлэгч хандивлажээ. Энэхүү тасагт сард дунджаар 25 хүн амьдралын сүүлийн өдрөө өнгөрүүлдэг ажээ. Хавдрын өвдөлт зовлонг нимгэлэхэд эм тарианаас гадна хүчилтөрөгчөөр баяжуулсан цэвэр агаараар шаардлагатай тул уран бүтээлчид хүнд өвчтэй хүмүүсийн зовлонг хуваалцах үүднээс сэтгэлийн хандив өргөсөн байна. Энэ талаар Аримун продакшний уран бүтээлчидАримун продакшний дэлгэцийн анхны уран бүтээл болох Халуун Зүрх уран бүтээлд Хавдар Судлалын Үндэсний Төв мэргэжлийн үүднээс хамтран ажиллаж, маш үнэтэй зөвлөгөөг бидэнд өгч байсан билээ. Уран бүтээл бүтэх явцдаа Хавдар хэмээх хар тахал Монголчуудын айл бүрээр урилгагүй зочилж олон олон халуун зүрхийг хагацалд учруулж байгааг нүдээр харж биеэр мэдэрч байсан юм. Хүн бүр эрүүл энх байж, хүүхэд бүр өнчирөл үзэхгүй жаргалтай амьдраасай гэж хүсч Аримун продакшны хамт олон халуун сэтгэлийнхээ хандивыг Хавдар Судлалын Үндэсний төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасагт маш их хэрэгтэй байдаг Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, орчны агаарыг эрүүл байлгах үүднээс агаар цэвэршүүлэгчийн хамт хүлээлгэн өглөө. Энэ хандивт Халуун Зүрх-ийг үзсэн хүн бүрийн сэтгэл шингэсэн гэдгийг хэлэхэд баяртай байна. Бидэнтэй хамт байж, сэтгэл зүрхээрээ биднийг дэмжиж урам хайрлаж байдаг үзэгч та бүхнийхээ халуун сэтгэл, халуун зүрхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье гэв.

"Хийморь" уран сайхны кино шилдэгийн шилдгээр шалгарлаа

23 дахь удаагийн Сандиего интернэшнл филм фестиваль энэ сарын 15-20-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн Хүрэн морь найраглалаас сэдэвлэж, МУСТА Г.Эрдэнэбилэгийн найруулсан Хийморь кино The best feature film буюу шилдэг уран сайхны киногоор шалгарчээ.Монгол морины хийморь, эр хүний сүр, сүлдтэй хэрхэн холбогддог болохыг харуулсан Хийморь уран сайхны киног Three Flames Pictures болон Nomadia уран бүтээлийн баг хамтран бүтээсэн байна.Тус кино нь мөн 92 дахь удаагийн Оскарын наадамд Шилдэг олон улсын уран сайхны кино төрөлд өрсөлдөж байна. Монгол морины хийморь, монгол эрийн сүр сүлдтэй хэрхэн холбогддог тухай өгүүлсэн уг киног гурван жилийн хугацаанд бүтээжээ. Дашрамд дуулгахад, тус уран сайхны кино нь Германд болсон Oldenburg International Film Festival-д оролцон Кино урлагийн амин сүнс шагналыг хүртсэн билээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.