Брэд Пит, Анжелина Жоли хоёр нууцаар хуримлажээ

Холливудын нэрт жүжигчин Брэд Пит, Анжелино Жоли хоёр зул сарын баярын дараахан Карибын арал дээр нууцаар гэрлэж албан ёсны эхнэр нөхөр болсон байна. Британийн Telegraph хэвлэлд бичсэнээр тэд Карибын Теркс болон Кайкос арал дээр тун цөөхөн хүний хүрээнд хуримаа хийсэн гэнэ. Хуриманд тэдний зургаан хүүхдийн 12 асрагч, Брэд Питийн ээж, ах эгч хоёр нь гэр бүлтэйгээ байсан байжээ. Хамтдаа амьдраад долоон жил болсон хоёр өнгөрсөн хавар л гэнэт хурим хийхээ зарласан юм. -Албан ёсоор гэр бүл болох цаг минь болсон. Хуримаа тун удахгүй хийнэ гэж Питт арваннэгдүгээр сард хэлж байсан юм. Үүний дараа тэднийг францад хуримлах гэж байгаа хэмээн хэвлэлээр бичиж байсан ч энэ худал байжээ. assa.mn Ц.ХАС

“Хөшөө” Б.Батзориг арьс өнгөний үзлээр гадуурхагджээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг эх эцгээс заяасан нэрнийхээ өмнө хөшөө гэдэг хөгжилтэй тодотгол зүүгээд нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Хувьсгалын ажлыг хувийн бизнестэйгээ холбон шаггүй баяжсан хэмээгддэг тэрбээр хөшөө-ний асуудлаар сэтгүүлчдэд ээрэгдэхээсээ залхсан уу, нөхөн сонгуулийн торгон агшинд сонгогчдоосоо том оноо алдахаас айсан уу олны нүднээс нэг л дөлөнгүй байсан даг. Харин саяханы нэг өдөр Шууд телевизээр гарсан ярилцлагыг нь үзэж суух нь ээ мань хашир өөрийнх нь тухай хэвлэлээр яригдаж байгаа бүхэн эсрэг намын хийж байгаа Хар Пи Ар гэдгийг зарлан тунхаглаад зогссонгүй Би уг нь цагаан залуу л байгаа биз дээ, гэтэл сөрөг намынхан маань намайг хар залуу болгох гээд улайраад байх юм хэмээн улайхгүй гомдоллов. Сонгуулийн синдромоор бол улайрах, цэнхэртэх, харлуулах, цагааруулах гэхчлэн олон өнгөний томъёо яригддаг. Арьс өнгөний тухайд арай гайгүй л байдагсан. Нүүр нь яалт ч үгүй цагаан байж болно, харин гишгэсэн мөр, хийсэн ажил нь хар цагаан аль нь болохыг Баянзүрхчүүд л ялгаж дээ. WORD.MN Г.Инжир

“Ice top”-ын Коби хэрцгийгээр танхайрав

Өчигдөр UB Palace-д болсон нэгэн үйл ажиллагаанд ажлаа хийж явсан paparatsi.mn сайтын зурагчинг Ice top хамтлагийн Боогий буюу Коби гэгч этгээд хэрцгийгээр зодож танхайрлаа. Нүүр нүдгүй балбуулж, хамар ам нь бөөн цус болсон зурагчин одоогоор эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байна. Ажлаа хийж явсан сэтгүүлч, зурагчдыг энэ мэт хулгиан этгээдүүд зодох хэрэг үүнээс өмнө нэг бус удаа гарч байсан билээ. Тодруулбал Дижитал хамтлагийнхан мөн ажлаа хийж явсан зурагчин, сэтгүүлчид рүү ёс зүйгүй авирлаж танхайрсан удаатай. Энэ мэтчилэн хэвлэл, мэдээлэлийнхэнийг зодсон, доромжилсон хэрэг ар, араасаа гарсаар байхад хууль хяналтынхан зохих ёсны хариуцлагыг нь хүлээлгэмээр юм. Эсвэл энэ мэт танхай этгээдүүдийг дураар нь дургиулж, сахин биелүүлэх ёстой хуулиа гууль болгосоор байх уу эрхэм Тэмүүжин сайд аа... Ice top хамтлагийн Коби гэгч энэ этгээд нь удаа дараалан хар тамхи хэрэглэж хэцүү нэртийн хаалга хэдэнтээ татаж байсан нэгэн. Мөн залилангийн хэрэгтэй ч гэж ярьдаг юм билээ. Тэрээр шоронгийн хэрцгий зангаа шорондоо бус ажлаа хийж явсан энгийн иргэнд гаргаж байгааг бодвол нөгөөх байх ёстой газраа санасан мэт...

Г.Батхүүгийн давхар, давхар тамга

Өвөрхангайд ялагдал хүлээж, шүүх цагдаагийн заргатай байгаа Г.Батхүү сүүлийн үед хурдан мориндоо тун анхаарч байгаа гэнэ. Тэрбээр Цэвэр цусны морьдын холбоо гэгчийг байгуулж, хурдан морьдынхоо ДНК-г нь тодорхойлоод, гэрчилгээтэй болгохоор хөөцөлдөж байгаа аж. Тэрбээр Монголын бүх адууг энд хамруулах шаардлагагүй. Зөвхөн уралдаанд оролцохоор бэлтгэж байгаа удамтай адуунуудаа л үнэмлэхжүүлэх хэрэгтэй хэмээн адуучдын амбицыг хөдөлгөж байгаа аж. Г.Батхүү даргын адуунууд зөв талдаа чандмань, буруу талдаа соёмбо тамгатай. Үүнээс гадна соёмбо тамгатай адуунуудаа соёмбо хонгор, соёмбо хүрэн гэхчилэн тамгаар нь нэрлэдэг гэнэ. Зүс ойролцоо адуу ихтэй болохоор тэрбээр давхар тамгаар тамгалсан аж. Энэ нь дотроо бас ангилалтай. Тэрбээр угшил сайтай уралдах адуугаа давхар соёмбон тамгаар, харин унааны морьдоо дан чандмань тамгаар тамгалдаг аж. Дөрвөн зуу гаруй адуутай хүн морьдоо давхар давхар тамгалахаас ч бус яахав.

Б.Жаргалсайхан “залгамжлагчаа” бэлдэх гэнэ

Буян Жаргалсайхан хэмээх эр Монголчуудыг залхуу, зайдангаар нь байнга дууддаг нэгэн. Тиймдээ ч хөдөлмөрч, дайчин нэгнийг үнэлж, ажлын ачаалал даах, сэргэлэн залуусыг дэргэдээ байлгахыг илүүд үздэг гэнэ лээ. Харамсалтай нь нас ахих тусам хахир хатуу болж байгаа Б.Жаргалсайханы дэргэд тэсч үлдэх залуу цөөн байдаг аж. Тэгвэл хахир өвгөн-ий дэргэд удаан ажиллаж, хайрыг нь татаж яваа нэгэн залуу байгаа гэнэ. Түүнийг Б.Лхагва гэдэг бөгөөд тэрбээр Буян Жагаагийн хувь хувьсгалын ажлыг нь сайн зохицуулдаг байна. Даргынхаа дэргэд удаан ажиллаж, бизнесийн туршлага, хүнтэй харьцах ухаан гээд бүхий л зүйлд суралцаж байгаа аж. Түүнд ч Жаргалсайхан ам сайтай байдаг гэнэ. Буян Жагаагийн хайрыг татсан Б.Лхагваа гэгч энэ залууг буруу замаар будаа тээчихгүй л бол цаашид ихийг дуулгах нэгэн гэдгийг ойр тойрныхон нь дүгнэдэг ажээ. Түүний улс төрийн залгамж халааг ч авч явах хүн хэмээн үзэх нэгэн байгаа юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.