Том Круз охиныхоо биеийг хамгаалахад 12 сая ам.доллар зарцуулжээ

Холливудын нэрт жүжигчин Том Круз мөдхөн ОХУ-д ирж, шинэ киногоо олонд таниулах ажил хийх юм. Гэхдээ тэрээр ганцаараа биш охинтойгоо ирэх тул үнэтэй, аюулгүй байшин түрээслэсний зэрэгцээ тэрхүү байшиндаа супер хамгаалалт бүхий өрөө бэлдүүлж эхэлжээ. Охин Суригаа хамгаалах гэсэндээ Том галт зэвсэгтэй бие хамгаалагчдыг хөлсөлж, сум нэвтэрдэггүй машин хүртэл худалдан авсан гэнэ. Энэ бүхэнд нийтдээ 12 сая ам.доллар зарцуулсан ажээ. Охиныхоо аюулгүй байдлын төлөө Том Крузад 12 сая ам.доллар юу ч биш гэнэ. Р.Гэгээ

Дэлхийн хамгийн баян залуучууд

Forbes сэтгүүл дэлхийн хамгийн баян залуучуудын жагсаалтыг гаргажээ. Энэ жагсаалтад нас нь 40 гараагүй тэрбумтнууд орсон байна. Жагсаалтыг олон нийтийн Facebook сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг 13,3 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө тэргүүлжээ. Мөн л энэ сайтыг үүсгэн байгуулагчдын нэг, Цукербергтэй хамт ажилладаг 28 настай Дастин Московиц 3,8 тэрбум ам.доллартайгаар энэ жагсаалтад бас орсон байна. Цукербергийн өөр нэг хамтрагч асан 30 настай Эдуардо Саверин 2,2 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр жагсаалтад бас орсон байх юм. Эдуардо нь татвараас зайлсхийхийн тулд Facebook-ийг IPO хийхээс өмнө АНУ-ын иргэншлээс татгалзан Бразилийн харьяат болсон аж. Оросын томоохон гар утасны жижиглэн худалдааны сүлжээг үндэслэгч 36 настай Максим Ноготков нь 1,3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болохоор энэ жагсаалтад орсон байна. Энэ сүлжээгээр гар утас, электрон бараа, гар утасны операторуудын үйлчилгээг борлуулдаг. Цаашилбал, жагсаалтад Турни-Таксис удмын 12 дахь ван, 1,5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй 29 настай Альберт фон Турн унд Таксис оржээ. Энэ залуу шар айрагны үйлдвэр, тээрэм, томоохон эдлэн газар, банкны эзэн. Тэрээр 2001 онд 18 настайдаа 30 мянган гектар газар, асар их мөнгийг өвлөн авч тэрбумтан болсон юм. Газрын тосны магнат Дэн Дунканы дөрвөн хүүгийн хамгийн бага Скотт Дункан 5,1 тэрбум ам.доллараар энэ жагсаалтад багтсан аж. 2010 онд өөд болохдоо Дэн Дункан нь бага хүүдээ газрын тос, шатдаг хий тээвэрлэдэг хоолойн компанийнхаа зарим эрхийг өвлүүлэн үлдээсэн билээ. Компанийн мэдэлд байдаг хоолойн урт нь 50 мянган км. Үнэ төлбөргүй хөгжим татаж авах Napster сайтыг үндэслэгч 33 настай Шон Паркер ч жагсаалтад багтжээ. Тэрээр 24 настайдаа Facebook сүлжээний Ерөнхийлөгч болж байсан бөгөөд хөрөнгийг нь мэргэжилтнүүд 2,2 тэрбум ам.доллараар үнэлсэн байна. Энэ залуу одоо өнгөрсөн оны зургаадугаар сард ажиллуулж эхэлсэн видео чатын Airtime сайтыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа. Twitter-ийг үндэслэгч 36 настай Жек Дорси нь 1,1 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр энэ жагсаалтад орсон байна. Тэрээр өнгөрсөн жил гар утаснаас төлбөр хийх Square үйлчилгээг нэвтрүүлснээр тэрбумтан болсон. Country Garden Holdings компанийг үндэслэгчийн охин 31 настай Ян Хуэйян 5,5 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр мөн л багтсан байна. Ливаны Ерөнхий сайд агсан Рафик Хариригийн хоёр хүү Фахд ба Айман Харири нар тус бүр 1,35 тэрбум ам.доллар хөрөнгөтэй болохоор энэ жагсаалтад багтжээ. Тэд эцгийнх нь үндэслэсэн Saudi Oger группийн хувьцааг өвлөн авсан юм. Үүнээс гадна дэлхийн 148 оронд үйл ажиллагаа явуулдаг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд гуравт ордог Lactalis корпорацыг өвлөн авах 32 настай Мария Бенье Бевалот 1,5 тэрбум хөрөнгөтэй хэмээн бүртгэгджээ. Мөн хэвлэлийн Bauer Media Group компанийн үүсгэн байгуулагч 35 настай Ивонн Бауэр, Японы олон нийтийн сүлжээ Gree-г үндэслэгч 36 настай Йошикацу Танака, шар айрагны Santo Domingo Group тэргүүн 36 настай Алехандро Санто-Доминго нар залуу тэрбумтны жагсаалтад орсон байна. Эх сурвалж: www.assa.mn

Чарльз Эдвард Красн: Олон сарын эмчилгээний дараа Ч.Тэргэлсар охин минь эрүүл бойжиж байна

Өчигдөрхөн бид Интерполоор эрэн сурвалжлагдаж багаа гэх Т.Аятунгаагийн охин Тэргэлсарын талаарх мэдээллийг хүргэж, анх зургийг нийтэлсэн билээ. Энэ бүх мэдээллийг бид түүний Филиппин нөхөр болох Чарльз Эдвард Краснийн цахим хуудаснаас авсан. Харин тэрбээр өнөөдөр бас дахин мэдээлэл оруулсан байна. Чарльз Эдвард Красний өөрийн фэйсбүүк хуудаснаа охиныхоо эсэн мэнд бойжиж байгаа зургуудыг нийтлээд тайлбар бичжээ. Түүндээ Би энэ фэйсбүүк хуудсаа Т.Аятунгаагийн зохисгүй аашилсан болон буруутай үйлдэл хийснийг батлах гэж нээсэн юм. Мөн миний сэтгэлийн шархийг хүндэтгэн үзнэ үү. Өнгөрсөн хугацаанд Т.Аятунгаа нь архийг хэтрүүлэн хэрэглэхийн зэрэгцээ, эд хөрөнгийн шуналтай байсныг түүнийг таних хүн бүр мэднэ. Танай улсын хууль, хяналтынхан шалгалт, мөрдлөг хийж хэнийх нь буруу, зөв бэ гэдгийг тогтоох болно. Олон сарын эмчилгээний дараа Ч.Тэргэлсар охин минь эрүүл бойжиж байна гэжээ.

 Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа Т.Аятунгаагийн нөхөр Чарлезь Эдвард Монгол банкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугартай ямар холбоотой юм бол

Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа Т.Аятунгаагийн хүүхдийн эцэг Чарлезь Эдвард есхөн цагийн өмнө фэйсбүүк хуудас нээжээ. Фэйсбүүк хуудсаараа дамжуулан хүүхдийнхээ эмнэлэгт эмчлүүлж байгаа зураг, Т.Аятунгаа болон түүний ээж Э.Солонго нарыг интерполоор хайж байгаа тухай баримтыг дэлгэсэн байв. Гэхдээ дөнгөж есхөн цагийн өмнө нээсэн фэйсбүүкийнхээ найзаар Монгол банкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугар, Т.Аятунгаа болон модель мисс Солонго нарыг найзаар бүртгэжээ. Т.Аятунгааг найзаар бүртгэх нь тийм ч анхаарал татсан зүйл биш. Мөн модель мисс Солонгоог таньдаг байж мэдэх. Учир нь, Т.Аятунгаа мисс учир найз нөхдийн холбоотой байж болох. Тэгвэл Чарлезь Эдвард Монгол банкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугарыг таньдаг байв уу гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа юм.

С.Баярцогт МУИС-ийн ТУЗ-ийн дарга болсон уу

УИХ-ын дэд дарга С.Баярцогт МУИС-ийн ТУЗ-ийн дарга болсон бололтой. Бүр эхнэрээ дагуулаад очсон юм байх. Гэргий Ч.Нарантуяа нь дэд захирлын сэнтийд заларсан тухай яриа дэгджээ. Одоогоор дээрх албан тушаалыг баталгаажуулаагүй бөгөөд нууцалж байгаа сурагтай. С.Баярцогтыг энэ албан тушаалд суухад мэдээж БШУ-ны сайд Л.Гантөмөр найз нь зүтгүүлээ биз. Гэхдээ гэр бүлийн хүнээ авч очдог нь ямар учиртай юм бол. С.Баярцогтын тариа будааны компани гээд тоймгүй олон аж ахуйн нэгж бий. Эхнэр нь түүнийгээ л удирдаад явдаг баймаар юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.