УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл баяр наадмын өдрүүдэд нөхөр Жеффдээ монгол дээл өмсүүлсэн байлаа. Монгол төрийн түшээ эмэгтэй гэсэндээ хэдий гадаадын иргэнтэй гэр бүл болсон ч наадмаар үндэсний хувцсаараа эр нөхрөө гоёхоо мартаагүй бололтой. Тэд Төв цэнгэлдэхэд төрийн өндөрлөгүүдийн хамт тусгай суудалд залран Төрийн дуулал дуулж байгаа нь их л итгэл үнэмшилтэй харагдаж байв. Тэр дундаа Ц.Оюунгэрэл гишүүнийг наадамчин олон нөхөртөө дээл өмсөхийг зөвлөсөн ёстой л монгол эхнэр шүү хэмээн магтаж буйг сонслоо. Эх сурвалж: Өглөөний сонин
Жил жилийн сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн талаарх онигоо гардаг нь нууц биш. Энэ жилийн шилдэг онигооны эзнээр Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Өгөөж компанийн захирал Х.Түмэнгэрэл тодорчээ. Түүнийг анх УИХ-д нэр дэвшихэд нь хүн танихгүй байсан тул сурталчилгааныхаа самбар дээр ''Өгөөж''-ийнхөө өнхрүүшийг байрлуулж байсан гэдэг. Мөн өөрийнхөө талаар телевизүүдийн мэдээ бэлтгэн цацуулж тэрхүү мэдээндээ тус дүүргийн иргэдийг өөртөө оноо авхуулахаар яриулж байсан гэдэг. Өгөөжийн гэдгээр нь олон хүн таньдаг тул мань эр Сонгинохайрханчуудаараа өөрийнхөө талаар яриулахдаа өгөөжийхөө боовныхоо талаар давхар яриулжээ. Түүний талаар нэгэн эмэгтэй телевизийн мэдээгээр ярихдаа Түмэнгэрэлийн ''боов'' тун сайхан амттай бас жил ирэх тусам тослог сайхан болж байгаа. Би үнэхээр дуртай гэсэн бол өөр нэгэн залуухан бүсгүй ''боов'' нь амттай гэж жигтэйхэн жил ирэх тусам томорсоор байгаа гэжээ. Харин Х.Түмэнгэрэл нэгэн уулзалт дээрээ Би 17 жил зөвхөн ''боовоо'' л оролдож байна гэжээ.
Холливүүдийн халуухан ээжүүдийн нэг Beyonce охин Blue Ivy-ийн хамтаар салхилжээ. Beyonce, Jay Z нарын анхны охин болон мэндэлсэн Blue Ivy-ийн нэрийг нэгэн арлын нэр хэмээн эцэг эх нь тайлбарласан байдаг. Анх төрөхдөө л алдар хүндийн оргилд мэндэлсэн Blue Ivy охин өдөр ирэх тусам өсч, аав ээжийнхээ болон орчин тойрныхныхоо хайрыг татах болсон. Аав ээжийн хайртай бяцхан гүнж Холливүүдийн ертөнцөд бас нэгэн өнгө нэмнэ гэдэгт фенүүд нь итгэлтэй байгаа гэнэ.
Урлагийн хамгийн нөлөөтэй бас алдартай хосуудын нэг нь яах аргагүй Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг, жүжигчин Т.Бархүү нар билээ. CHUHAL.mn сайт эдгээр хосуудын хайрын баталгаа болох Сүндарь охины зургийг монголд анх удаа оюуны өмчийн эрхтэйгээр авч уншигчиддаа сонирхуулж байсаныг уншигч та санаж байгаа байх. Т.Бархүү ийнхүү охиныхоо зургийг авахуулсаны дараа И.Одончимэгтэйгээ хуримлах талаар мэдэгдэж байсан. Харин саяхан тэдний хуримын тов гарчээ. Тэд намрын дунд сарын 17-нд гэрлэлтээ батлуулж, ойр дотнынхныхоо хүрээнд даруухан хурим хийхээр төлөвлөжээ. Тэд хамт амьдраад чамгүй хугацааг үдсэн ч хуримаа хийгээгүй байсан юм.
Гэр бүлээрээ УИХ-д сууж байгаа О.Содбилэг эрхэм сонгуулийн булхиа хийсэн хэргээр хууль хяналтыханд шалгагдаж тун ч завгүй байгаа. Тэгвэл энэ их хэл ам нь түүний гэргий Э.Туулд нөлөөлсөн бололтой. Тэрбээр нэлээд хэд хоног өвдөж байгаа гэнэ. Энэ тухайгаа Миний бие сүүлийн хэд хоног их өвдөж байга. Гэхдээ удахгүй зүгээр болно байх хэмээн өөрийн фэйсбүүкдээ будаггүй зурагаа тавьж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй