О.Содбилэг: “таван салаа боов” ыг нь цайндаа дүрээд л идчихдэг байсан
2012-07-15 10:26:07 Нийтлэгдсэн: Шар мэдээШ.Отгонбилэг агсан Эрдэнэтэд нэлээд нэр хүндтэй нэгэн байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Монголын саалийн үнээ болсон Эрдэнэт үйлдвэрийг хүнд хэцүү үед нь амжилттай удирдаж улс орныг аварсан хүн хэмээн үнэлдэг. Энэ жилийн сонгуулиар Ш.Отгонбилэг агсаны хүү О.Содбилэг МАН-аас нэр дэвшин ялж, түр үнэмлэхээ авсан ч Сонгуулийн Ерөнхий хорооноос түр түтгэлзүүлээд байгаа. Яагаад түтгэлзүүлсэнийг ярьвал их зүйлийн талаар бичих тул энэ удаа орхие. Харин түүний хөглөсөн талаарх сонирхуулья. О.Содбилэг сонгуулийн өмнө Эрдэнэтийн нэгэн телевизэд ярилцлага өгчээ. Ярилцлага ч нэлээд халуухан болж, гэр бүл, аав ээжийн тухай ярилцаж байтал сэтгүүлч ингэж асуужээ. Содбилэг багадаа ааваасаа таван салаа боов хэр хүртдэг байв? гэжээ. Тэгсэн Содбилэг - Өө хүртэлгүй яахав. Зөндөө олныг хүртдэг байсан. Манай аав өглөө болгон надад таван салаа боов өгдөг байсан. Харин тэр боовыг нь цайндаа дүрээд л идчихдэг байсан гэжээ. Монгол нэг үгийг олон янзаар хэлдэг. Түүний нэг нь таваа салаа боов. Хэр зодуулдаг байсан бэ гэдэг үгийг иймэрхүү хэлц үгээр орлуулах нь бий. Гэтэл О.Содбилэг түүнийг нь ойлгохгүй шууд утгаар нь хүлээн авч алганы амтыг өглөө болгон цайндаа дүрж иддэг хэмээн ярьсан нь бөөн хөг тарьжээ.
Шинэхэн гишүүд тангаргаа өргөх үеэр хоёрхон гишүүний ар гэрийнхэн нь чуулганы танхимын үүдэнд хүлээж зогссон юм. Тэд бол гэр бүлээрээ парламентад сууж буй О.Содбилэгийн ээж Д.Туяа, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс нэр дэвшигч Г.Уянгын нөхөр Г.Баатархуяг нар юм. О.Содбилэгийн ээж Д.Туяа хүүгээ хүлээж зогсонгоо хэвлэлийнхэнд эрхэм гишүүнийг багагүй магтаад авсан бол Г.Уянгын нөхөр эхнэртэйгээ хөтлөлцөн ордны хонгилоор хэсэг зугаалав. Хэвлэлийнхэн гэр бүлийн зураг татаж буй юм шиг л тэднийг дагасан ба тэр тусам нь хосууд халуун дулаанаар тэврэлдэн алхсан билээ. Эрхэм Г.Баатархуяг харин эхнэртээ нэлээд халамжтэй нэгэн бололтой дог шүү.
Лос-Анжелесын замд хурд хэтрүүлсэн шалтгаанаа Бибер Папарацциудаас зугтаж, хурдаа нэмэхээс өөр арга байгаагүй хэмээн тайлбарлажээ. Зургаан машиныг гүйцэж түрүүлэн, галзуурсан мэт давхиж байгаа машиныг зогсоосон замын цагдаа Зайны ярьснаар дуучин залуу 160 км/цаг хурдалж байсан гэнэ. Э.ХАНА
Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарт өндөр байр суурь эзэлдэг телевиз бол CNN билээ. Уг телевизийн нүүр царай болсон нэвтрүүлэгчдийн нэг Андерсон Күүпер ижил хүйстэн гэдгээ олон нийтэд зарласан нь түүнийг шохоорхдог олон эмэгтэйчүүдийн урмыг хугалжээ.Тэрээр өмнө нь Хүмүүсийн бэлгийн чиг хандлага ямар байх нь огтхон ч чухал биш, гол нь дотоод хүн чанар хамгийн чухал хэмээн нэгэн ярилцлагадаа дурьдаж байсан ч ийм зүйл болно чинээ санаагүй биз. Хамгийн сонирхолтой нь Андерсон өөрийнхөө Твиттер хуудсаа Би ийм байсаар ирсэн, байх ч болно гэсэн утга агуулга бүхий үгсээр дүүргэсэн байна. Сонирхуулахад, түүний хөтөлдөг Андерсон Күүпер 360 улс төрийн нэвтрүүлэг өнгөрсөн нэгдүгээр сард Ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах төв-өөс тусгай шагнал хүртэж байсан удаатай.
Ганбууш буюу Цацрал хатагтай удахгүй хөх, хамартаа мэс засал хийлгэнэ
2012-07-06 10:19:11 Нийтлэгдсэн: Шар мэдээМонголын хамгийн анхны хүйсээ солиулаад байгаа иргэн Б.Ганболд буюу Ганбууш Тайландад хагалгаанд орж ирээд удаагүй байгаа. Хүйсээ солиулж Цацрал нэртэй болсон хатагтай хэдийн нас явсан ч хүслээ биелүүлсэндээ сэтгэл дүүрэн байгаа гэнэ. Одоогоор хүнд хагалгааны дараа эрчимт эмчилгээ хийлгэж биеэ тэнхэрүүлж байгаа бөгөөд дор хаяж есдүгээр сар хүртэл эмнэлэг сувлилаас салахгүй аж. Урьдын адил тачаангуй сэкси байхаа больж эрэгтэй хүнийг удаан харахаасаа айдаг болсон хэмээн ярьсан Цацрал хатагтайн утас завгүй хангинадаг болсон гэнэ. Учир нь эрчүүд түүн рүү утасдаж охин биеэ хэзээ өгөх вэ гэж утасддаг болсон тухай шар хэвлэлүүд бичиж байна. Тэрээр саяхан өгсөн ярилцлагадаа нэгэнт л ийм үнэтэй хагалгаанд орсон болохоор ядаж гучин мянган доллараар унтана, ядаж буудлаасаа гарч харуул хамгаалалттай байранд ормоор байна. Монгол эрчүүд надтай суухгүй нь тодорхой, тиймээс гадаад хүнтэй сууж Монголдоо амьдарна гэж бодож байгаа гэжээ. Хүнд таалагдахын тулд биш өөртөө л сайхан харагдаж байх хэрэгтэй хэмээдэг Цацрал хатагтай удахгүй хамар, хөхөндөө мэс засал хийлгэж жинхэнэ хатагтай болох юм гэсэн.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй