Дик Чейний охин найз бүсгүйтэйгээ гэрлэлээ

АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Дик Чейний охин олон жил үерхсэн найз бүсгүйтэйгээ гэр бүл боллоо. Мэри Чейн болон Хизер По нар 2009 оноос ижил хүйстнүүдийг гэрлүүлэх болсон Вашингтон хотын Колумбия тойрогт гэрлэлтээ батлуулжээ. Мэригийн эцэг эх хоёр ч охин нь хайртай бүсгүйтэйгээ хууль ёсны гэр бүл болж байгаад баяртай байгаа гэнэ. Мэри Хизер нар хамт амьдраад хэдийн 20 гаруй жилийг ардаа орхисон ба хүү, охин хоёр өргөж аван өсгөж байгаа билээ. WORD.MN А.Одсар

Уитни Хьюстоны экс нөхөр хуримаа хийлээ

Реппер Бобби Браун ийнхүү экс эхнэрээ нас барснаас хойш дөрөвхөн сарын дараа шүтэн бишрэгчдийнх нь гашуудал тайлагдаж амжаагүй, нулимс хатаагүй шахам байхад дараагийн шинэ амьдралаа эхлүүллээ. Тэрээр одоо 43 настай бөгөөд менежер байсан Алисия Этериж хэмээх бүсгүйтэй гэр бүл болсон байна. Тэд 2010 оноос хойш хамтдаа амьдарч байгаа гэх бөгөөд бүр гурван настай хүүтэй гэнэ. Хуримын ёслолд Алисия, Бобби хоёрын хүүгээс гадна репперийн гурван хүүхэд хүрэлцэн ирсэн ажээ. Гагцхүү Уитни тэр хоёрын дундаас гарсан охин Кристина л ирээгүй байна. Репперийн ярьснаар одоогийн эхнэр нь түүнийг архи болон хар тамхинаас гарахад нь тусалсан аж. Түүнчлэн 2007 онд Уитнигаас салаад байхад нь сэтгэл санааг нь тайвшруулж цааш амдрах эрч хүч өгсөн юм байх. WORD.MN А.Одсар

Инээцгээх үү

2012-06-23 17:31:35 Нийтлэгдсэн: Шар мэдээ
Инээцгээх үү

Адилхан байна уу Аяндаа олдсон шар тос Ийм хүйтэн гэж бодоогүй ш дээ Баричихмаар л байна Бариад авлаа Амьд бөмбөг Адилхан гоол

Роберт Патинсоны орлон тоглогч

Энэ удаа бид цус сорогчийн дүрээр нэрд гарсан жүжигчин Роберт Патинсоны орлон тоглогчийг танилцуулж байна. Үзэгчдийн нүдэнд төдийлөн өртдөггүй, алдар нэрд гардаггүй ч орлон тоглогчид л киноны хамаг хүнд хүчрийг үүрч, шавар шаьхайтай хутгалддаг билээ. WORD.MN А.Одсар

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.