АН-аас горилогчдын ураг садны сүлжээтэй танилц

Эдийн засагч Х.Ганхуягийн мэдээлснээр АН-аас УИХ-ын сонгуульлд нэр дэвшихээр горилж 180 хүн 100 сая төгрөгөө тушаасан бөгөөд тэднээс 76 нь нэр дэвших эрхээ авах юм байна. Горилогчдыг судалбал АН-аас энэ удаад улс төрийн өв залгамжлагчдаа болон үр хүүхдүүдээ олноор дэвшүүлэх бололтой. Тухайлбал, 1. Баянгол дүүрэгт Г.Энхболд Баянгол дүүргийн ИТХ-ын дарга АН-ын дарга С.Эрдэнийн хүргэн 2. Архангай аймагт Б.Жаргалан УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын охин П.Мөнхтулга Эрчим хүчний дэд сайд асан Пүрэвбаатарын хүү С.Эрдэнэболд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ш.Сүхбаатарын хүү 3. Дорнод аймагт Г.Батчимэг УИХ-ын гишүүн ЗТ-ийн сайд агсан Г.Батхүүгийн төрсөн дүү Ц.Отгонбаатар ХААН банкны хувьцаа эзэмшигч Ц.Баатарсайханы төрсөн дүү 4. Өвөрхангай аймагт Б.Ганхөлөг УИХ-ын гишүүн ЗТ-ийн сайд агсан Г.Батхүүгийн хүү 5. Дундговь, Говьсүмбэрт Н.Соёмбо Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт агсны хүү 6. Баянзүрх дүүрэгт Э.Эрдэнэ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн төрсөн хүү 7. Чингэлтэй дүүрэгт Б.Баттүшиг УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү 8. Баянзүрх дүүрэгт Зи.Энхболд өөрийн сонгуулийн менежер, генерал М.Энх-Амарын хамт АН-аас нэр дэвших ах дүүс ТЕСО группийн төрсөн ах дүүс:Одонгийн Сайнбуян Сонгинохайрхан дүүрэгт,Одонгийн Цогтгэрэл.- Увс аймагт www.times.mn

УИХ-ын сонгуулийн 48-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Дамба-Очирын сонгуулийн штабын мэдэгдэл

УИХ-ын сонгуулийн 48-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Дамба-Очирын сонгуулийн штабын мэдэгдэл

УИХ-ын сонгуулийн 48-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Дамба-Очирын сонгуулийн штабын мэдэгдэл

УИХ-ын сонгуулийн 48-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Дамба-Очирын сонгуулийн штабын мэдэгдэл

Сонгуулийн идэвхгүй эрчүүдэд секс хориотой

Мексикийн Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намаас нэр дэвшигч Хосефина Васкес Мота улсынхаа эмэгтэйчүүдийг ирэх сонгуульд ач холбогдол өгч, идэвхтэй оролцохыг уриалжээ. The Independent сонинд бичснээр тэрээр мексик бүсгүйчүүдийг сонгуулийн өдөр саналаа өгөөгүй эр нөхөр болон найз залуустаа нүүр өгөхгүй байхыг хүсчээ. Өөрөөр хэлбэл долдугаар сарын нэгний сонгуулийн өдөр гэртээ шигдсэн эрчүүдэд сарын турш кучи кучи буюу секс хориотой болох аж. Дашрамд дурдахад урьдчилсан санал асуулгаар эрх баригч намаас нэр дэвшигч тэрбээр сөрөг хүчнээс гарсан өрсөлдөгч Энрике Пена Ньетогоос ихээхэн хоцорч яваа аж. Тиймээс сонгогчдыг олноор нь идэвхтэй оролцуулж байж л түүнд ялах боломж олдох аж. WORD.MN А.Одсар

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.