Түүнчлэн Петро Чайна Дачин Тамсаг ХХК-иас Гал унтраах ангитай холбоо барьж GPS ашиглан гал гарч буй газрыг тогтоож машин очих замыг оновчтой төлөвлөж, бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлага, зөвлөмжийг дагаж ажилласан байна. Гал унтраах шуурхай төлөвлөгөөний дагуу галыг эхлээд салхин гал унтраагуураар унтрааж, дараа нь үлдсэн галыг галын хор, хүрзээр унтраан түргэн шуурхай ажиллаж, эхний галыг 20:30 цагт амжилттай унтраажээ.
22 цагийн турш 700 орчим кмзамыг машинаар туулж, гал унтраах хүнд техникийг үүрэн 30 гаруй км замыг явганаар туулж, Хятад, Монгол ажилчид сэтгэл зүрхээрээ нэгдэж, аж ахуйн нэгж, орон нутаг хамтдаа мөр зэрэгцэн тэмцэж, гал унтраах ажлын ард гарч амжилттай гарч чадсан юм.