Дэлхийн хамгийн нарийхан эрүүтэй охин

Хятадын Шианси мужид амьдардаг энэ охин дэлхийн хамгийн нарийхан эрүүтэй охин юм. Хачирхайлтай нь охин өөрийн хүсэлтээр гоо сайхны мэс засалд орж нүүрнийхээ хэлбэрийг иймхэлбэртэй болгож засуулжээ.

Хүн байхаас уйдаж, ямаа болохоор шийдсэн залуу

Энэ хорвоод төрөх, тэр дундаа хүмүүн заяаг олно гэдэг маш хэцүү болохыг бурхны ном судруудад нэг бус удаа дурдсан байдаг. Гэтэл энэ хувь заяанаас залхаж, адгуусны амьдралаар үхэн үхтлээ биш ч, түр зуур амьдарч үзэхээр бие, сэтгэл шулуудан сонгосон залуугийн тухай мэдээллийг хүргэж байна. Тэрээр амралтынхаа хугацаанд амьтан болж үзэхээр шийдэж, үүгээрээ ном хүртэл гаргажээ. Энэхүү ном нь 5-р сарын 17-ноос худалдаанд гарах юм. Хүн байхаас уйдаж, ямаа болохоор шийдсэн залуу Түүнийг Томас Туэйтс (Thomas Thwaites) гэдэг. Загвар зохион бүтээгч мэргэжилтэй бөгөөд өөрийн сонирхлоор зураг авах дуртай гэнэ. Тэрээр энэхүү байж боломгүй, тэнэг гэмээр шийдвэрээ гаргахаасаа урьдаар Англи хотоос зайдуу, хөдөөний амьдрал, ан амьтдыг гэрэл зургийн хальсанд буулгах зорилготой явжээ. Эхэндээ Томас хүчирхэг, том биетэй заан болохыг хүссэн аж. Хоёр хөлтэй хүмүүн төрөлд 4 хөллөж явна гэдэг байж боломгүй билээ. Гэвч тэрээр энэ бодлоо өөрчлөн, ямаа болохыг шийдсэн байна. Зүс царай, бие хаа өөлөх зүйлгүй түүнийг ийм хачин шийдвэр гаргахад юу нөлөөлөв? Англи залуу юун түрүүнд хэрхэн ямаа болох талаар судалж эхлэв. Мэдээж жинхэнэ ямаа шиг болохын тулд түүнд 2 хүчирхэг эвэр хэрэгтэй. Гэсэн ч энэ боломжгүй тул, тэрээр Лондон хотын мэргэжилтэнтэй уулзан, өөрт нь таарах бат бөх дуулга, шинэ өмсгөл хийхэд нь туслахыг хүсчээ. Үүний дараа тэрээр ямаа шиг 4 хөллөн алхах сургуулилт хийж, биеэ бэлдэж эхэлсэн байна. Өөрийгөө жинхэнэ ямаа болсон мэтээр санаж, үргэлж 4 хөллөж явах болов. Ингээд тэрээр өөрт төгс нийцэх, ямааны шинэ өмсгөлтэй болжээ. Түүний шинэ өмсгөл нь цас бороо, усны хамгаалалттайгаас гадна, хөдлөхөд нь биед тээргүй байхаар бүтээгдсэн аж. Томас жинхэнэ ямаа болохын тулд өвс идэж, бусад ургамлыг ч мөн бага багаар идэж, дасч эхлэв. Зөвхөн бие физиологийн хувьд ч биш, сэтгэл зүйн хувьд ч хүний тархинд эргэлдэх олон бодлуудаа амьтны байгалийн зөнгөөр солих шаардлагатай тулгарав. Энэ үеэс эхлэн тэрээр махнаас татгалзаж, өвсөн тэжээлт ямаа болох түр зуурын амьдралаа эхлүүлсэн байна. Энэ хугацаандаа хэд хэдэн туршилтыг хийж, өөрт нь хэрэг болох зүйл юу байгааг нэгд нэгэнгүй судалж эхэлжээ. Залууд хамгийн таалагдсан зүйл нь бусад ямаа сүргийнхээ хамтаар ногоон талд эрх дураар бэлчих байсан гэв. Энэ нь түүнд асар их тайтгарал, эрч хүчийг бэлэглэсэн тухай ч мөн хэлсэн байна. Эцэст нь тэрээр ямаа найзтай болж, цагийг илүү хөгжилтэй өнгөрүүлэх болов. Эцэст нь ямаан сүрэг түүнийг ижлээ хэмээн хүлээн зөвшөөрсөнд тэр үнэхээр баяртай байгаагаа хэлжээ. Одоогийн байдлаар Томас 6 хоногийн турш ийнхүү ямааны амьдралаар амьдарч байгаа бөгөөд цаашид ч үргэлжлүүлэх бодолтой байгаагаа хэлээд амжжээ. Мэдээж хүний бие өвс идэхэд зориулагдаагүй, эд эрхтэн нь хүлээж авахгүй шүү дээ. Тиймээс ч тэрээр өвсийг чанаж болгон, шөл маягтай болгон иддэг байжээ. Гэхдээ энэ нь маш төвөгтэй, идэхэд хүндрэлтэй байсныг ч дурдсан юм.

Ялагч нь байгаль

2015-08-21 23:45:02 Нийтлэгдсэн: Папараци
Ялагч нь байгаль

Хүн төрөлхтөний түүхийг техник технологи, хөгжил дэвшлийн хурдыг илтгэсэн бүтээн байгуулалтгүйгээр төсөөлөх аргагүй. Гэвч хүний хийж бүтээсэн бүхэн мөнхийн бүтээл биш учраас хэзээ нэгэн цагт хэнд ч хэрэггүй хаягдаж үлдэх нь бий. Тэгвэл хүний гараархийж боломгүй уран бүтээлийг байгаль эхийн урлан гэлтэй. Тиймдээ ч соёл иргэншлийн эсрэг тулаанд ялалт Байгаль ялдаг ажээ.

Funny time

2012-11-13 12:01:51 Нийтлэгдсэн: Папараци
Funny time

Дурлахгүйгээр үнсэлц Дэлхийн сүйрлийг ингэж хүлээж авбал сайхан Дажгүй биетэй юм аа Олны дундаас онцгой Гааздуулав Хэн байх нь хамаагүй эр хүн л бол эр хүн Илүү дээр харагдаж байна Бүгд хойшоо үгүй бол үсэрлээ Муу дээрэмчин Төрөх ямар байдгийг ойлгож байнаа

 А.Шварцнеггерийг эхнэр нь уучилсан уу

Арнольд Шварцнеггер сонин хэвлэл, телевизээр дамжуулан эхнэрээсээ уучлал гуйсан олон ч ярилцлага өгсний эцэст салах өргөдлөө шүүхэд өгөөд байсан эхнэр нь түүнийг сая нэг уучилсан бололтой. Сүүлийн өдрүүдэд Мария Шривер хуримын бөгжөө байнга зүүх болсныг паппарацуудын зураг гэрчилж байна. А.Шварцнеггер өнгөрсөн долоо хоногт CNN-ийн Пирс Морганы ток шоунд оролцохдоо эхнэр Мария нь түүний амьдралын цорын ганц үнэн хайр байсан хэмээн ярьсан юм. Өөрийн амьдралын түүх, нэн ялангуяа Калифорнийн амбан захирагчаас буусны дараа нууц хүүхэд нь илэрч, улмаар гэр бүлээсээ салахад хүрсэн шуугиантай явдлынхаа талаар өгүүлсэн Total recall хэмээх номоо сурталчлан завгүй байгаагийнхаа хажуугаар А.Шварцнеггер телевизийн 60 минут ток шоунд ч бас оролцож, Эхнэрээ хуурч, гэрийн үйлчлэгчтэйгээ орооцолдсон нь түүний амьдралдаа хийсэн хамгийн тэнэг зүйл байсан хэмээн ярьжээ. Ийнхүү гэм буруугаа ухаарч, бас үнэн хайраа илчилсэн удаа дараагийн ярилцлагад нь хатагтай Шриверийн сэтгэл уярсан бололтой. А.Шварцнеггерийн хуримынхаа үеэр бэлэглэсэн цэнхэр алмаазан шигтгээтэй бөгжийг зүүж явах болжээ. Хамтдаа дөрвөн хүүхдийн эцэг эх болсон тэд А.Шварцнеггерийн гэрийнхээ үйлчлэгчтэй холбогдсон явдлаас хоёр тийш болж, 2011 оны долдугаар сард гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд өргөдлөө өгсөн юм. Гэвч өнгөрсөн жил гаруйн хугацаанд А.Шварцнеггер хэвлэлээр дамжуулан хүүхдүүдийнхээ ээжтэй эргээд эвлэрэх байх гэсэн горьдлого тээж яваагаа мэдэгдсээр байсан билээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.