Үзэсгэлэнтэй моделийн ээдрээтэй амьдрал

ОХУ-ын алдарт модель Наталиа Водианова (Natalia Vodianova)-г бид бүхэн Calvin Klein-ний Euphoria сүрчгийн нүүр царай гэдгээр нь илүүтэй мэдэх билээ. Тэрээр өдгөө 34 настай бөгөөд өдгөө дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй моделиудын нэгт зүй ёсоор орж байна. Ийнхүү та бүхэндээ Calvin Klein брэндийн албан ёсны модель, загвар өмсөгч бүсгүйн нэг өдрийн сонирхолтой амьдралыг өгүүлэх гэрэл зургуудыг хүргэж байна. Үзэсгэлэнтэй моделийн ээдрээтэй амьдрал Маш олон хүмүүс түүнийг дур булаам гайхалтай зураг авалтууд, сэтгүүлийн нүүрэн дээрх үзэсгэлэнтэй төрхөөр нь мэдэх билээ. Тэрээр өглөө 7 цагт сэрдэг бөгөөд хүүхдүүдээ 7.30-д сэрээдэг байна. Та гайхаж байж магадгүй. Модель бүсгүй 4 хүүхэдтэй бөгөөд том хүү Лукас нь 14 настай. Харин хамгийн бага хүү нь 19 сартай аж. Наталиагийн охиныг Нева гэдэг бөгөөд бүсгүй өглөө бүр хүүхдүүдээ хувцаслан, үсийг нь самнаж, цай ундыг нь бэлдэж өгөөд хичээлд нь явуулдаг. Модель бүсгүйн идэх дуртай өглөөний цай бол ханборгоцой юм. Тэрээр өглөөг лимонтой халуун цайгаар эхлүүлдэг. Наталиагийн том хүү Лукас нойрноосоо ч гүйцэд сэрээгүй харагдана. Тэрээр ангийнхаа хамгийн шилдэг сурагч юм. Түүний 8 настай хүү, Виктор маш өхөөрдөм, сэргэлэн жаал юм. Бүхий л үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, анги хамт олноо манлайлдаг ажээ. Наталиа ажлынхаа хажуугаар сайн үйлсийн байгууллагад ажилладаг бөгөөд түүний бага дүү аутизмын өвчтэй (Тархины чухал үйл ажиллагаа болох гадаад ертөнцийг таньж, мэдэж, ойлгох хэсгүүдийн гэмтлийн улмаас нийгэмших, хүнтэй харилцаж чаддаггүй) байна. Тиймээс ч Наталиа буяны байгууллагын идэвхитэй гишүүн ажээ. Тэрээр өнөөдөр Юнескод уригдан, илтгэл тавихаар иржээ. Юнескогийн ерөнхий захирал Ирина Бокова (Irina Bokova)-тай уулзаж байна. Ийнхүү тэрээр Африк, Япон, Чили, Бразил улсуудын сайн санааны элч төлөөлөгчидтэй ярилцаж байна. Тэрээр маш олон хүүхэд багачуудад туслан, гэрэл гэгээтэй амьдралыг бэлэглэхээр зорьж ажиллаж байгаа юм. Наталиа Уганда улсын 3 настай бяцхан охинд тусламж үзүүлэхээр олон нийтийг уриалан буяны ажлыг зарлаад байгаа бөгөөд ийнхүү зургийн тэмцээнийг зарласан байна. Наталиагийн хувьд тэрээр сүүлийн 10 жилийн турш хамгийн өндөр үнэлгээтэй моделиор нэрлэгдээд байгаа юм. Мөн хүнд хэцүү амьдралтай мянга мянган хүүхдүүдэд тусалж яваа нь гайхалтай. Тэрээр өөрийн сайн үйлсийн сан болох Naked Heart Foundation-ийг 2014 онд байгуулсан байна. Түүний энэхүү байгууллага өнөөг хэр нь үйл ажиллагаагаа идэвхитэй ажиллуулж байгаа ажээ. Ийнхүү түүний үндсэн ажил эхэлж, зураг авалтандаа оролцож байна. Модель болон загвар өмсөгчийн ажил нь баг хамт олны хөдөлмөр, оролцоотойгоор урагшилж, үр шимээ өгөх ажээ. Ингээд түүний хүүхдүүдээ сургуулиас нь авах цаг болсон байна. Тэрээр хэзээ ч хожимдож үзээгүй бөгөөд хүүхдүүд нь ч ээжийнхээ хариуцлагатай, халамжтай байдалд дуртай гэнэ. Түүний хамгийн сайн баримталдаг чанар бол цаг барих. Энэ нь модель хүний ажил амжилттай урагшлах гол нөхцлийг бүрдүүлж өгдөг. Наталиагийн хувьд тэрээр 7 хоногт 1 удаа фитнесст явдаг бөгөөд бүжиглэх маш их дуртай. Түүний жингээ барих гол нууц нь энэ ажээ. Тэрээр бүжгийн нэг төрлөөр биш, нилээн хэдэн бүжгийг хольж, аль болох идэвхитэй, эрчимтэй бүжиглэхийг хүсдэг байна. Бүжгийн хугацаа ойролцоогоор 1 цаг үргэлжилдэг бөгөөд маш их эрч хүчийг мэдрүүлдэг гэжээ. Модель бүсгүйн бүжгийн багш Лаура түүнд хэрхэн жингээ барих, галбиржих тал дээр зөвлөгөө өгдөг гэнэ. Тэрээр үргэлж Лондон дахь буяны байгууллагын ажилтантайгаа интернэтээр холбоотой ажилладаг бөгөөд энэхүү баг нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй. 3 настай бяцхан охинд зориулан зурсан зургууд эзэндээ саадгүй очсон бөгөөд бэлгийн эзэн ч ихэд сэтгэл өндөр харагдана. Мөн тэрээр загварын салбарын үзэсгэлэн яармагуудад идэвхитэй оролцдог юм. Түүний оролцсон энэхүү арга хэмжээ оройны 20 цаг 30 минутад тарсан бөгөөд бүсгүй, хүүхдүүд рүүгээ харихаар явна. Оройны энэ сайхан селфигээр түүний нэг өдөр өнгөрсөн хэмээн гэрэл зурагчин хэлсэн байна.

Одоог хүртэл илрээгүй нууцлаг алуурчид

Хүний амьдралыг урьдаас төсөөлөхийн аргагүй билээ. Зарим хүмүүс дэндүү эрт, залуу халуунаараа энэ хорвоогоос хальсан байдаг. Гэсэн хэдий ч тэдний үхэл учир битүүлэг, нууцлаг хэвээр байсаар байна.Тиймдээ ч бид та бүхэндээ хамгийн хачирхалтай, басхүү өнөөг хэр учир нь тайлагдаагүй нууцлаг үхлүүдийг хүргэхээр бэлтгэлээ. Одоог хүртэл илрээгүй нууцлаг алуурчид 1 Хоёрдугаар сарын үхлүүд 2006 оны 2-р сарын 9-ний хар өдөр, Салт Лейк хотын орчимд нэгэн Испани бүсгүй, байрандаа нас барсан байдалтай олджээ. Энэ хэрэг өнөөг хэр нь шийдэгдээгүй байна. Мөн 2008 оны 2-р сарын 9-нд өөр нэгэн Испани бүсгүй гэртээ нас барсныг цагдаа нар олсон бөгөөд түүнээс хэдхэн км-ийн зайд анхны хохирогч бүсгүйн гэр байсан нь хачирхалтай. Энэ нь хэн нэгэн гэмт этгээдийн санаатай үйлдсэн, цуврал аллага байх өндөр магадлалтай ажээ. Хохирогчдын нас барсан шалтгаан, тухайн үеийн нөхцөл байдал нь алуурчныг нэг байсныг нотолно. Тэдний биеэс авсан хэрэгтний ДНК байгаа ч, харамсалтай нь түүнтэй нь тохирох нэг ч сэжигтнийг олоогүй гэдэг. Үүнээс хойш тэдний үхлийг Хоёрдугаар сарын үхлүүд хэмээн нэрлэх болсон юм. Хоёрдугаар сарын үхлүүд 2 Бостоны дуулиант үхэл Энэхүү аймшигтай хэрэг нь 1964 онд болсон юм. Альберт ДеСальво (Albert DeSalvo) хэмээх эрийг Бостон хотод оршин суудаг, 18-85 насны 13 эмэгтэйг хүчирхийлэн, амь насыг нь зэрлэгээр хөнөөсөн хэргээр баривчилсан байдаг. Учир нь эмэгтэйчүүдийн биеэс түүний ДНК-ийг олсон бөгөөд, шинжээчдийг үзэж буйгаар энэхүү хэргийн алуурчнаар нэгээс олон алуурчид байгаа болохыг онцлон дурдсан аж. Шүүхээс түүнийг сэтгэцийн гажигтай хэмээн тогтоож, ялыг нь бууруулсан байдаг. Бостоны дуулиант үхэл 3 Кливлендийн алуурчин Кливлендэд 1930-аад оны сүүл үеэр, аймшигтай алуурчны аллагын хэргүүд дуулианыг тарьж байв. Тэрээр хохирогчдын биеийг 20 хэсэг болгон хувааж, хүн танихын аргагүй эрэмдэглээд орхидог байжээ. Биеийн хэсгүүд нь хэдэн сар, өдрийн дараа гэхчлэн харилцан адилгүй хугацаанд олдсоор... Чухам тэдгээр олдсон биеийн хэсгүүд бүгд өөр хүнийх бөгөөд яг л эвлүүлдэг тоглоом шиг тараан хаядаг байжээ. Тэдгээр хохирогчдын биеийн зарим хэсгийг өдгөө музейд хадгалдаг байна. Кливлендийн алуурчин 4 Тэргэл сарны алуурчин 1946 оны хавар, АНУ-ын Техас мужид нэгэн эр, 8 хүнийг буудаж, тэднээс 5 нь нас барсан юм. Тэрээр ихэвчлэн залуу хосуудыг хороодог бөгөөд магадгүй хайр түүнийг зэвүүцүүлдэг байсан бололтой. Амьд гарсан хүмүүсийн хэлж буйгаар түүнийг маш өндөр бөгөөд нүүрэндээ цагаан даавуу углаж, нүдний орчмоо цоолсон байсан гэжээ. Тэрхүү аймшигт хэрэг гарснаас хойш, нутгийн оршин суугчид хаалга үүдээ битүүлэн, байнгын сонор сэрэмжтэй байх болсон байна. Тэргэл сарны алуурчин 5 Фермд болсон аймшигт аллага Энэхүү ферм нь Герман улсад байдаг бөгөөд 1922 оны 3-р сарын 31-нд гэр бүлийн 6 гишүүн гэрийнхээ хажууханд байрлах фермд булагдсан байхыг олжээ. Хохирогчдын 2 нь хижээл насны эхнэр нөхөр хоёр бөгөөд бусад нь тэдний охидууд, зээ нар байсан аж. Тэдний толгойг таслан, хажууханд булсан бөгөөд биеийг нь өвсөн сүрлээр далдалжээ. Тус хэргийн алуурчныг өнөөг хэр нь олж чадаагүй юм. Фермд болсон аймшигт аллага 6 Шинэ Орлены сүхт эр 1918 оны 5-р сараас 1919 оны 11-р сарын хугацаанд аллага үйлдсэн эрийг хайгаад олоогүй юм. Түүний гарт 15 хүн нас барсан бөгөөд бүгдийг нь гэр дотор сүхдэж амийг нь хороосон аж. Мөн тэрээр нас барсан айл бүрийнхээ үүдэнд цустэй сүхээ үлдээдэг бөгөөд энэ нь ч түүнийг олох шалтгаан болж чадаагүй юм. Шинэ Орлены сүхт эр 7 Учир битүүлэг үхэл 1959 онд нэгэн сургуулийн 9 оюутан аяллаар явж байхдаа харамсалтайгаар нас барсан юм. 2-р сарын 1-ний шөнө тэд унтахаар майхандаа оржээ. Гэвч тэд өглөө нь тас хөлдсөн байдалтай олдсон бөгөөд тухайн үед агаарын температур хасах 15-18 градус байсан гэдэг. Чухам тэднийг яагаад ийнхүү хөлдсөнийг бурхан л мэдэх байх... Учир битүүлэг үхэл 8 Элизабет Шорт (Elizabeth Short) буюу Black Dahlia Эгэл жирийн үзэсгэлэнтэй бүсгүйн үхэл мөн л маш нууцлаг, хачирхалтай хэргүүдийн нэг билээ. Тэрээр дөнгөж 22 насандаа, маш хэрцгийгээр алуулсан бөгөөд түүний цогцсыг 1947 онд, Лос Анжелес хотоос олсон юм. Биеийг нь хүн харахын эцэсгүй эрэмдэглэж, цусыг нь юүлэн, биеийг нь бүсэлхийгээр нь таслан хоёр хэсэг болгоод, нүүрийг нь танихын аргагүй зүсэж, сүйтгэжээ. Түүний алсан алуурчныг өнөөг хэр нь олоогүй бөгөөд зөвхөн гаж донтон байсан гэдгийг нь л баттай мэдсэн юм. Өдгөө түүний үхлээр кино хүртэл бүтээгдсэн байдаг юм. Амыг нь нэг чихнээс нөгөө чих хүртэл нь зүсч хаясан нь яг л Joker шиг харагдсан ажээ. Элизабет Шорт (Elizabeth Short) буюу Black Dahlia 9 Ордны алуурчин 1960-аад оны сүүлээр Хойд Калифорнид 5 хүнийг хэрцгийгээр хөнөөсөн байхыг олжээ. Үүнээс гадна 37 хүнийг энэ мэтээр хэрцгийгээр хороосон байна. Хэрэгтэн хохирогч бүр дээр ордны тэмдэглэгээг хийсэн байсан нь түүнийг Ордны алуурчин хэмээхн нэрлэхэд хүргэсэн юм. Гэвч эл хэргийн алуурчныг өнөөг хэр нь олоогүй юм. Зөвхөн хэргийн хуудсанд л тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Ордны алуурчин 10 Хэрчигч хочит Жак (Jack the Ripper) Түүний талаар хүмүүс домог мэтээр ярьж, хүүхдүүдээ айлгаж байна. Учир нь тэрхүү аймшигт хэргүүдийг үйлдсэн этгээд өнөөг хэр нь тодроогүй байсаар авсандаа орсон юм. 1888 оны орчимд Лондон хотноо амьдарч байсан Жак гэх нэгэн эр шөнийн цагаар гудамжинд явж байгаа залуу бүсгүйчүүдийн хоолойг нь огтлон, улмаар дотор эрхтнийг нь аваад эрэмдэглэн хаядаг байжээ. Тэрээр өөрийг нь мөрдөж басйан цагдаа нарт хүний жижиглэсэн бөөрийг хүртэл илгээж байсан гэдэг.

Иранд царайлаг залуусыг баривчилж эхэллээ

Царайлаг төрнө гэдэг нэг бодлын аз, нөгөө талаар эз ч юм шиг... Учир нь Иран улс дур булаам төрхтэй иргэдийг баривчилж эхэлжээ. Тэдгээр хүмүүсийн ихэнхийг модель бүсгүйчүүд эзлэх аж. Ингээд энэхүү баривчилгаанд ямар хүмүүс орсныг хамтдаа сонирхоцгооё. Иранд царайлаг залуусыг баривчилж эхэллээ Дэлхий дахинаа Ромео, Жулиет гэх нэрээр алдаршсан, маш үзэсгэлэнтэй, дур булаам төрхтэй хосууд болох Элназ Голрох (Elnaz Golrokh), Хамид Фадаей (Hamid Fadaei) нар баривчилгаанаас зайлсхийн Катарын нийслэл Дубай хотыг зорьжээ. Учир нь Иранд өөрийн гоо үзэсгэлэнг гайхуулж, торон гивлүүр, ороолтоо аван үс, зүс, биеэ олонд харуулсан 170 гаруй модель бүсгүйчүүдийг ийнхүү хууль ёсоо уландаа гишгэсэн гэх үндэслэлээр баривчилж байгаа гэнэ. Тиймээс алдартай хосууд ч мөн Иранд ирсэн даруйдаа баривчлагдах нь тодорхой болжээ. Хосуудын хувьд энэхүү шийтгэлээс зайлсхийн, Дубай хотын 5 одтой тансаг зэрэглэлийн зочид буудалд байрлаж байгаа бөгөөд өөрийн улсын энэ утгагүй бодлогыг эсэргүүцэж байгаа аж. Магадгүй тэд өөрсдийн иргэншлээ солихыг ч үгүйсгэхгүй юм. Бүсгүйн хувьд мэргэжлийн нүүр хувиргагч, будагч бөгөөд давхар моделийн чиглэлээр ажилладаг байна. Харин түүний нөхөр Хамид Фадаей, хувийн бизнесийг хийж, мөн моделиор ажилладаг ажээ. Дэндүү төгс гэмээр төрх, бие галбиртай хосуудад тус шийдвэр хүндээр туссан нь ойлгомжтой. Модель бүсгүйн ажлын Инстаграм хуудас 644 мянган дагагчтай бөгөөд тэдний 210-тай нь хамтарч ажилладаг байна. Тэрээр моделийн чиглэлээр ажиллахаас гадна өөрийн гэсэн салонтой бөгөөд үүнээсээ нийт орлогынхоо талаас доошгүйг олдог аж. Одоогийн байдлаар тэрээр нөхрийн хамт Дубайд ажиллаж, амьдарч байгаа юм. Алдартай хосуудын хувьд нутагтаа хэсэг хугацаанд очих бодолгүй байгаа бөгөөд Дубайд ажиллаж амьдарна гэдгээ цахим хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчиддээ хэлсэн гэдэг. Үзэсгэлэнтэй төрх, гоё сайхан бие галбир нь тэднийг ийм хүндхэн байдалд оруулна гэж хэн санах вэ дээ... Залуугийн хувьд тэрээр Дубайд эмэгтэйчүүдийн бэлэн хувцасны дэлгүүр нээн ажиллуулж байгаа бөгөөд, цаашдаа ч моделийн чиглэлээр ажиллаж, амьдарна гэдгээ мэдэгдсэн байна.Хичнээн алдар нэр, гоо үзэсгэлэн байгаад өөрийн улсдаа ч сэтгэл амар хөл тавьж чадахгүй гэхээр ямар л тус байх вэ дээ... Эх орондоо ч өөрийн хүслээр хувцаслаж, сайхан харагдаж болохгүй гэхээр үнэхээр л хэцүү улс юм даа. Тэд бүгд хувийн зургуудаа устгаж, цахим ертөнцөд нам жим байгаа юм. Хэрвээ тэднийг санаатай улсдаа тэрслэн, задгай зураг авалтууд хийгдсэн хэмээн тогтоох юм бол торгуулийн эсвэл саатуулан хорих хүртэл арга хэмжээг авах гэнэ. Тэдний адил маш олон үзэсгэлэнтэй залуу бүсгүйчүүд эхнээсээ баригдаад эхэлжээ. Тэдэн дунд алдартай моделиуд болох Элназ Горох (Elnaz Gorokh), Хамид Фидаей (Hamid Fadaei), Элхам Араб (Elham Arab), Мелика Замани (Melikaa Zamani), Нилоофар Бехбоуди (Niloofar Behboudi), Доня Могхадам (Donya Moghadam), Дана Ник (Dana Nik), Шабнам Молави (Shabnam Molavi) нар юм. Мөн тус улсын засгийн газраас тодорхой мэдээллийг өгөөгүй байгаа бөгөөд хүмүүс энэхүү шийдвэрийг эсэргүүцэн албаны мэдээллийг хүлээж байна.

Охид хөвөн бөмбөлөг иддэг болжээ

Сүүлийн үед гол зүйл нь хөвөн бөмбөлөг болсон загварын хоол ихэд дэлгэрээд байгаа ажээ. Интернет, ялангуяа YouTube болон чатаар тэдгээрийг хэрхэн бэлтгэх аргыг үзүүлж байна. Хөвөнгөөр хийсэн зүйлээ нимбэгний эсвэл коктейльд дүрээд дараа нь залгидаг байна. Охид хөвөн бөмбөлөг иддэг болжээ Олон загвар өмсөгчид жингээ барихын тулд хөвөн бөмбөлөг идэх зэргээр маш эрсдэлтэй хоолны дэглэмийг хэрэглэх болжээ. Идэх юмыг идэж болдоггүй бөмбөлөгөөр сольж буй бүсгүйчүүд ийм хоол нь цатгалан мэт мэдрэмж төрүүлж, бас илүүдэл калори ялгаруулдаггүй- хэмээн баталж байх юм. Бриа Мерфийн (жүжигчин Эдди Мерфийн охин) үгээр бол ийм шинэ санаа гарч ирсэн нь амжилт гаргахын төлөө ямар ч хохирол амсахад бэлэн загвар өмсөгчдөд их тус болж байгаа гэнэ. Тэд бөмбөлөгийг жүржийн шүүсэнд дүрээд өлсөхгүйн тулд дараа нь тэдгээрийг иддэг гэж би сонссон. гэж тэрээр Good Morning America нэвтрүүлэгийн үеэр ярьсан байна. Барууны хэвлэлийн сэтгүүлчид судалгаа явуулж, энэ жигтэйхэн аргыг хэдийнээ олон бүсгүйчүүд хэрэглэж байгааг олж мэджээ. Залуу эмэгтэйчүүд үүнийг үнэхээр шидэт арга гэж үзэж байна. Учир нь тэд цатгалан мэт байж, жин нэмдэггүй ажээ. Зарим бүсгүйчүүд дараа нь хамаагүй бага идэхийн тулд хөвөнг хоол идэхээс өмнө хэрэглэхийг илүүд үздэг бол, бусад нь гурван удаагийн хоолоо бөмбөлөгөөр орлуулдаг байна. Эмнэлэгийн шинжээчид шинэ маягийг анхаарч үзээд хөвөн хоол юугаараа аюултай болохыг тайлбарлан үүнийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна. Хөвөнгөөр хийсэн ихэнхи бөмбөлөгүүд үнэн хэрэгтээ цайруулсан химийн бодис агуулсан поли-эфирийн сэмэрдэсээр хийгддэг байна. Таны хувцас түүнчлэн полиэстр материалаар хийгддэг, тиймээс синтетик залгина гэдэг нь жүржийн шүүсэнд норгосон футболк идэж байгаатай адил юм. Үүнээс ямар ч сайн зүйл гарна гэж байхгүй.- гэж Обзор диет сайтын менежер Брэнди Коски (Brandi Koskie) урьдчилан сэрэмжлүүлж байна. Денверийн эмчилгээний төвийн ерөнхий эмч Овидио Бермудес ( Ovidio Bermudez): Хөвөн бөмбөлөг идэх нь зоос, товч эсвэл бусад зүйлсийг залгисантай адил биед муу юм. Багтрах, цадахгүй байх зэрэг илэрхий аюулын зэрэгцээ хоол боловсруулах системийг түгжрэлд хүргэж болох юм.- хэмээн дээрхтэй адил бодолтой байна.

Ханхүүтэй учирсан орчин цагийн Синдерелла үнсгэлжингүүд

Яг л үлгэрт гардаг шиг энгийн нэгэн эмэгтэйгээс дэлхийн дахинаа дуурсагдаж, хатан хаан хэмээн түүхийн хуудаснаа нэрээ мөнхөлж буй азтай, гайхалтай эмэгтэйчүүдийн талаар мэдээлэл бэтгэлээ. Уулзах ёстой, учрах ёстой хүмүүс гэж байдаг. Бидэнд ч гэсэн хувь тавиланг минь өөрчлөх хүмүүс учирсаар л байдаг шүү дээ. Ингээд орчин цагийн үнсгэлжингүүдтэй танилц Кембрижийн ханхүү Уильям хунтайжийн гүнж Кейт Эдүгээ дэлхийн хамгийн алдартай хосуудын нэг. Шотландын Сент-Эндрюс их сургуульд сурч байхдаа хунтайж Уильям, Британи гэр бүлээс гаралтай энгийн, даруухан бүсгүй Кэйттэй 2001 онд танилцжээ. Тэд уулзсан өдрөөсөө найзалж эхэлсэн бөгөөд гүнж Кэйт хунтайжийг хараад нүүр нь улайж, сүүлдээ царай нь цайраад тун ичиж байсан гэдэг. Кэйт, хунтайжийг сургуулиа орхиж болохгүй хэмээн ятгаж байжээ. Тэдний тухай 2004 оноос эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж эхэлсэн юм. Гэвч тэд удалгүй салсан ч эргэн нийлсэн. 2010 онд сүй тавьж, 2011 4 -р сарын 29 нд албан ёсоор хуримаа хийсэн юм. Тэд хоёр хүүхдийн аав, ээж болжээ. Испанийн VI - р Филипп хааны хатан Летици Испанийн хатан хаан Летици сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд тэд нэгэн нэвтрүүлгийн зураг авалтан дээр танилцжээ. Летици урд нь гэр бүлтэй байсан ч 1 жилийн дараа салсан байна. Тэрээр Испанийн ирээдүйтэй чадварлаг, карьер нь эхэлж байсан сэтгүүлч бөгөөд хаан Филип түүнд анхны харцаар дурласан гэдэг. 2003 хуримаа хийж сэтгүүлч бүсгүй албан ёсоор Испанийн хатан хаан болсон юм. Тэдний хуримыг дэлхий даяар 1,5 тэр бум хүн үзжээ. Тэрээр 2 хүүхдийн ээж юм. Монакогийн гүнж Шарлен Усан спортын тамирчин бүсгүй гүнж болсон түүх удаан хугацаанд үргэлжилсэн. Тэрээр ханхүү II -р Альберттай Туринд болсон нэгэн тэмцээний үеэр танилцсан байна. 2000 онд тэд дахин уулзсан бөгөөд бие биедээ сэтгэл алдарсан гэдэг. Тэдний тухай хэвлэлээр бичиж байсан хэдий ч 2011 онд албан ёсоор хууль ёсны эхнэр нөхөр болсон юм. Тэд хоёр хүүхдийн аав, ээж болжээ. Данийн гүнж Мэри Данийн ханхүү Фредрик, өөрийн гүнжтэйгээ нэгэн спортын үйл ажиллагаа дээр танилцжээ. Ханхүү найзуудтайгаа 2000 онд Сиднейд болсон олимпийн үер зугаалж байсан бөгөөд тэр үед үзэсгэлэнгоо бүсгүй Мэриг харсан гэдэг. Ханхүү Фредрик өөрийгөө Мэрид танилцуулсан ч тэр ойлгоогүй бөгөөд ханхүү гэдгийг ч гадарлаагүй аж. Тэд 2004 онд гэрлэж одоо 4 хүүхэдтэй өнөр гэр бүл болжээ. Гүнж Мэри 2011 онд хоёр ихэр хүүхэд төрүүлжээ. Брунейн гүнж Сара Тэдний хайр яг л ханхүү Уильям, гүнж Кэйт нар шиг сургууль дээрээ танилцаж, хайр сэтгэлтэй болсон гэдэг. Ханхүү Аль-Мухтади Билла Болкиаха гүнж Сарагийн сургууль дээр очиж сургалт зохион байгуулсан бөгөөд тэнд сууж байсан оюутнуудын дунд Сара сууж байсан юм. Хувь заяа гэнэтийн зүйлээр дүүрэн байдаг тул 17 настай Сара 30 настай ханхүүд дурлажээ. Люксембургийн гүнж Тесси Ханхүү Луис болон гүнж Тесси нар 2009 онд хайр сэтгэлээ бүгдийн өмнө зарлахыг хүссэн ч хааны гэр бүл зөвшөөрөөгүй гэдэг. Гэхдээ тэд хүүхэдтэй болсон бөгөөд төрснийхөө дараа албан ёсоор гэрлэсэн юм. Хэдий албан ёсоор гэрлэсэн ч ханхүүг хаан ширээг залгамжлах эрхийг татгалзуулсан байв. Гэвч тэд дахин нэг хүүтэй болсон бөгөөд хаан Хенри тэднийг гэр бүлийн гишүүдээр хүлээн зөвшөөрч, зээ нартаа ноёны цол хэргэм олгосон байна. Норвеги улсын гүнж Метте-Марит Норвеги улсын гүнж Метте-Марит хар тамхинд донтогчтой амьдарч байсан бөгөөд нэг хүүтэй ээж байсан юм. Харин үүнийг үл харгалзан ханхүү Хокон түүнд дурлажээ. Тэд 1999 онд Норвеги улсад болсон хөгжмийн фестивал дээр танилцсан байна. Гэвч ханхүү өөрийн гэр бүл албан тушаалаас татгалзах шаардлагатай болсон бөгөөд тэр бүхнээс татгалзан хайртай бүсгүйгээ сонгож байсан гэдэг. Тэд гүнжийн хүүгээс гадна дахин 2 хүүхдийн эцэг эх болжээ Иорданы хатан хаан Рания Аль-Абдулла Палистины энгийн нэгэн гэр бүлээс гаралтай эмэгтэй Рания Иорданы хаан II -р Абдуллатай учирсан юм. 1970 оны 8 сарын 31 нд төрсөн бөгөөд өдгөө 45 настай хатан хаан 4 хүүхдийн ээж болжээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.