Эллен хуримынхаа дөрвөн жилийн ойг тэмдэглэв

Эллений шоугаараа алдаршсан ток шоуны хөтлөгч Эллен Де Женере найз бүсгүйтэйгээ гэрлэсний дөрвөн жилийн ойгоо тэмдэглэхээр явахдаа паппарацын дуранд өртжээ. Тэрээр Тамын гал тогоо шоуны шүүгч Крэйгийн зоогийн газарт эхнэртэйгээ хооллохоор яваа нь энэ юм. Тэрээр дөрвөн жилийн өмнө ижил хүйстний гэр бүл болохыг хуулиар хүлээн зөвшөөрсний дараа олон жил хамт амьдарсан найз бүсгүй Портиа де Росситой гэрлэлтээ батлуулсан юм. Хос хоёр ойгоороо хар цамц, цагаан өмдөөр хосолжээ.

Ким Чен Уны гэргий олны өмнө ил гарлаа

Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун нийслэл Пеньяны цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд гэргий нөхөр Ли Соль Ю-гийн хамт хүрлэцэн ирсэн байна. Энэ нь хоёд Солонгосын телевизээр гарсан нь жинхэнэ дуулиан болж Залуу удирдпагч маань гэрлэжээ гэсэн байр хөөр дагуулсан аж. БНАСАУ-ын удирдагч энэ эмэгтэйтэй хамт байгаа нь сүүлийн үед хэвлэлээр гарах болсон нь сэтгүүлчид, олон нийт, шинжээчид, тэр дундаа тагнуулчдын хүртэл анхаарлыг татаад байсан юм. Цэвэрэхэн хувцасласан царайлаг энэ бүсгүйг олон нийт эхлээд удирдагчийн дүү Ким Е Жон гэж таамаглаж байсан. Гэтэл саяхан болсон их удирдагч Ким Чен Ирийн оршуулга дээр бага охины нь байгаа дүрс бичлэгтэй харьцуулан үзэхэд биш болох нь батлагджээ. Тэгэхээр энэ залуу бүсгүй бол Умард Солонгосын залуу удирдагчийн эхнэр болох нь батлагдаж байна. Зарим эх сурвалж Ким Чен Уныг бүр 2009 онд хуримаа хийсэн гэж байгаа юм. Түүний эхнэрийн 27 настай, Пеньян хотноо Ким Ир Сений нэрэмжит Их сургууль төгссөн гэж байна. Бүсгүйн эцэг эх нь далайн эргийн Чхончжин хотод амьдардаг гэнэ. Эцэг нь орон нутгийн их сургуулийн декан, эх нь хотын эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн хэлтсийн эрхлэгч хийдэг байна. Залуу удирдагч энэ хоёр танилцаад нэг жлийн дараа гэрлэсэн, 2010 онд охинтой болсон гэсэн батлагдаагүй мэдээлэл бас байна.

Анжелина Жоли, Жей Ло нар Холливудын муу ээжүүд

Гоо үзэсгэлэн, хувцаслалт, биеэ авч яваа байдлаараа бүсгүйчүүдийн үлгэр дуурайл болж, бас атаархлыг сэмхэн төрүүлдэг жүжигчин Анжелина Жоли болон дуучин Женнифер Лопес нар Star сэтгүүлийн гаргасан Холливудын муу ээжүүд жагсаалтад бичигджээ. Сонирхолтой нь хүүгээ өсгөхөд биш харин үдэшлэг цэнгүүнд хэтэрхий их мөнгө, цагаа үрж байгаа дуучин Кристина Агулера энэхүү жагсаалтыг тэргүүлсэн байна. Түүнчлэн хувийн амьдрал нь бүтэлгүйтсэнээс болж ойрд жаахан сэтгэлээр унаад байгаа Жей Ло ч түүнээс дутсангүй. Тэрээр сүүлийн үед карьертай хэт анхаарлаа хандуулж байгаагаас гадна Каспер Смарттай учиртай болсон. Тиймээс хүүхдүүд нь асрагч эхтэйгээ өдрийг өнгөрүүлж байгаа билээ. Харин Анжелина Жоли хэдийгээр хүүхдүүдтэйгээ зураг авалтаас бусад бүх цагаа өнгөрүүлж, түргэн хоолны газар орж, тоглоом авч өгч байгаа ч бас муу ээжүүдийн жагсаалтад бүртгэгджээ. Сүүлийн үед тэрээр хүүхдүүдээ хэтэрхий эрхлүүлж байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа. Харин Риз Уизерспун, Сандра Буллок, Дженнифер Гарнер нар сайн ээжид өргөмжлөгдсөн байна. WORD.MN А.Одсар

Энэ оны хамгийн өндөр үнэтэй модель жирэмсэн

Өдгөө 31 настай супер модель хоёр дахь хүүхдээ хүлээж байна. Түүний нэлмэгэр цамцны цаанаас товойн харагдах гэдэс нь үүнийг илтгэнэ. Энэ онд дэлхийн хамгийн өндөр үнэтэй загвар өмсөгч номинацийг тэргүүлсэн тэрбээр саяхан Ээж байна гэдэг багагүй хүнд хариуцлага ч гэлээ гайхамшигтай зүйл. Хүү минь надад баяр баясгалан бэлэглэдэг. Гэхдээ хамгийн гол нь хүүхэдтэй болохын өмнө нөхөр чинь сайн эцэг болж чадах уу гэдгийг сайтар нягтлах хэрэгтэй гэсэн байна. Тэгэхээр түүний нөхөр 34 настай хөлбөмбөгчин Том Брэди энэхүү шаардлагыг хангасан бололтой.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.