Г.Нэргүй: Тээврийн товчоодоос гадна нэмэлтээр зургаан постод эргүүл ажиллаж байна
2020-08-06 11:39:25 Нийтлэгдсэн: Нийгэм
Нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын Агаарын чанарын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, НЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан, НБОГ-ын Ойн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй цаг агаарын байдлаас улбаатай гол усны үерээс урьдчилан сэргийлэх ажилд онцгой анхаарч ажиллаж байгаагаас гадна тарваган тахлаас сэргийлэхийн тулд хийгдэж буй тодорхой ажлуудын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр Наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 15-ыг хүртэл Нийслэлийн авто тээврийн товчоодыг түшиглэн холбогдох мэргэжлийн байгууллагууд 24 цагаар гурван ээлжээр хяналт үзлэг тандалтын эргүүл гарах захирамж гарсан. Авто тээврийн товчоодоос гадна нэмэлтээр Тэрэлж, Гачуурт, Өлзийт зэрэг зургаан постод хяналт эргүүл гарч ажиллаж байна. Мөнбаталгаат бус гэгддэг замаар хөдөлгөөнт эргүүлүүд гарч, хяналт шалгалт хийж байна.Тиймээс иргэд зөвшөөрөлгүй тарвага тээвэрлэж явахгүй байхыг анхааруулья гэв. Мөн гэнэтийн шалгалтаар Баянгол дүүргийн нэгдүгээр худалдааны төвд иргэн Б хоёр тарваганы мах худалдаалах гэж байсныг наймдугаар сарын 5-ны өдөр илрүүлсэн байна. Түүнчлэн Налайх дүүрэгт Алдар-Улааны худгийн дэргэд үхсэн тарвага байсныг олж ойролцоох 100м орчныг ариутган халдваргүйжүүлж, Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ. Тарваган тахал өвчнөөс сэргийлэхийн тулд агнахгүй байх, түүхий мах эд эрхтнийг эрүүл мэндийн зориулалтаар хэрэглэхгүй байх, үхсэн тарвага таарсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, Улаанбаатар хотод оруулж ирэхгүй, сэг зэмээр нь оролдохгүй байхыг холбогдох албаны хүмүүс онцолж хэллээ. НБОГ-ын Ойн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин Хуш модны самрыг түүхийгээр нь түүх тохиолдол их гардаг учир нийслэлийн Байгаль орчны газрын даргын А/66 тушаал гарган, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн ногоон бүсээс хоёр отгын 20 гаруй иргэдийг зөвшөөрөлгүйгээр хуш мод бэлтгэж байсан зөрчлийг илрүүлэн ойгоос буулгах арга хэмжээг авч ажиллалаа. Хуш модны самрыг 9 дүгээр сарын 15-наас эхлэн байгаль хамгаалагчийн зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэх зохицуулалттай байдаг гэлээ. НЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан Нийслэлийн хэмжээнд гэрийн ажиглалтад одоогоор 1691 хүн байна. Өдөр бүр энэ хүмүүсийн халууныг хэмжиж, хяналт тавих ажлыг нийслэлийн 144 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд хийж байна. Иргэдийн амны хаалт зүүх байдал суларсан байна. Тиймээс иргэд маань тогтмол амны хаалтаа сайн зүүж, ариутгал халдваргүйжүүлэлтээ тогтмол хийж байхыг эрүүл мэндийн байгууллагаас онцгойлон анхааруулья гэсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх авто зам хаагдаж, нийтийн тээврийн үйлчилгээнд өөрчлөлт орно
2020-08-06 11:29:23 Нийтлэгдсэн: Нийгэм
Чингэлтэй дүүрэг, Их тойруу, Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл зүүнээс баруун чиглэлийн авто зам дагуу цэвэр усны шугамын ажил хийгдэж байгаатай холбогдуулан зорчих хэсгийн 0.6 км авто замыг 2020 оны наймдугаар сарын 06-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл хугацаанд хаана. Иймд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч иргэд та бүхэн авто зам хаах хугацаанд доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ. НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР
Улаанбаатар-Праг нислэгт хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэнэ
2020-08-06 11:17:09 Нийтлэгдсэн: Нийгэм
Чехийн санхүүжилтээр монгол иргэдийг Прагаас буцаан авчрах тусгай үүргийн нислэгийг энэ сарын 10-ндүндэсний агаарын тээврийн МИАТ компани үйлдэнэ. Чехийн нийслэл Прагруунисэх тусгай үүргийн нислэгээрЧехийнурт хугацааны визтэй иргэд билет авч нисэх боломжтой аж. Улаанбаатар-Праг чиглэлийн нислэгт хамрагдах хүсэлтэй иргэдийгБНЧехулсын Элчин сайдын яам өнөөдөр 17:00 цаг хүртэл бүртгэнэ.
Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 165 иргэн эх орондоо ирлээ
2020-08-06 11:11:52 Нийтлэгдсэн: Нийгэм
Өнөө өглөө Улаанбаатар-Ханой-Шинэ Дели чиглэлийн тусгай үүргийн нислэгийн онгоц Буянт Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус тусгай үүргийн нислэгээр Энэтхэг, Балба, Вьетнам улсаас нийт 165 иргэн эх орондоо ирсэн байна. Үүнд 114 лам, бага насны хүүхэдтэй гэр бүл 12, жирэмсэн эмэгтэй 1, эрүүл мэндийн шалтгаантай 3 хүн, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 35 хүн ирсэн гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Тийзний үнэ 1000 америк доллар байжээ. Иргэдийг ХӨСҮТ,ЦТЭ, Монголын үндэсний дээд сургууль дотуур байранд 21 хоног тусгаарлана.

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн чиглэлээр хийгдэж байгаа ажлуудтай холбоотойгоор зарим томоохон авто зам, туслах замыг хааж хөдөлгөөн зохион байгуулалт хийх болсон талаар өнөөдөрУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Д.Ганзориг, Тээврийн Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Н.Шинэбаатар, ТЦА-ны Замын хяналт хариуцсан зохицуулагч, ахлах дэслэгч Б.Тамир, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Д.Чинзориг, Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалтын хяналтын хэлтсийн мэргэжилтэн Т.Мөнх-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2020 оны тавдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар өнгөрсөн болон ирэх өвөлжилтийн бэлтгэл ажлуудыг танилцуулж, нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ захирамжаар 26 чиглэлээр холбогдох харьяа газар, инженер хангамжийн газар болон дүүргүүдэд үүрэг даалгаврыг өгсөн. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 65 хувьтай хангагдаж байна. Энэ жил дулааны шугам сүлжээний есөн удаагийн зогсолт хийхээс өнөөдрийн байдлаар долоон удаагийн зогсолт хийсэн. Нийслэлд 300 газар орц, гарц гаргах, сэтлэх хүсэлт ирсэн. Үүнээс 126 газар зөвшөөрлийг олгосон. Тухайн зөвшөөрлийг өгөхдөө хөдөлгөөн зохион байгуулалтын зураглал хийгээд Тээврийн цагдаагийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Авто замын хөгжлийн газруудтай зөвшилцдөг. Энэ засварын ажлын хүрээнд хэд хэдэн авто замыг хаах болсон гэв. Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Д.Чинзориг Дарь-Эхийн авто замыг долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 11-ний өдрийг хүртэл 2.2 км замыг хаасан. Хэсэг хэсгээр нь хэсэгчилж нээнэ. Засвар хийгдэж буй замын эхлэл, төгсгөл дээр хөдөлгөөн зохион байгуулалт, аюулгүй байдлуудыг хангасан тэмдэг тэмдэглэгээнүүдийг байрлуулсан. Наймдугаар сарын 11-ний өдөр эхний хэсэг нь нээгдэнэ. Цаашлаад энэ сарын 30-ныг хүртэл үлдсэн засварын ажил үргэлжилнэ. Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл 0.6 км нэг урсгалыг хаасан. Үүнд энэ замын нэг урсгал буюу зүүнээс баруун тийш явсан чиглэл юм. Сонгон зорчих замыг иргэдэд мэдээлсэн. Баруунаас зүүн тийш явах зам нь хуучин өөрийн урсгалаар явах бол зүүнээс баруун тийш явж байгаа нийтийн тээврийн хэрэгслүүд 32-ын тойргоор явах зохицуулалт хийсэн. Мөн Эх нялхсын хойд уулзварыг энэ сарын 8-9-ныг шилжих шөнө хааж, хөдөлгөөн засварыг зохицуулж, аюулгүй байдлыг хангасан тэмдэг тэмдэглэгээнүүдийг байршуулна. Баянгол дүүргийн 13 дугаар хороо Хасбаатарын гудамжийг наймдугаар сарын 9-23-ны хооронд хааж, 14 хоногийн хугацаанд зам засварын ажил хийгдэнэ. Урдуураа явдаг тээврийн хэрэгслүүд төв замаараа Энэбишийн өргөн чөлөөгөөр зорчих боломжтой. Чингис хааны музейн барилгын ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр эмнэлгийн орц, гарцын хэсэг зам хаагдана. Чингис хааны музейн зүүн уулзвараас хойшоогоо СУИС-ийн зүүн уулзвар хүртэл бүтэн хаагдахаар төлөвлөж байгаа. Баянхошууны Жанцангийн уулзварыг энэ сарын 8-9-ныг өглөөний 13:00 цаг хүртэл хаана. Нийт жолооч нартаа өөрсдийн аюулгүй байдлыг хангах, түгжрэлгүй замыг олж явахыг уриалж байна хэмээлээ. Мөн сургууль, цэцэрлэг эхэлж, замын ачаалал нэмэгдэхээс өмнө дээрх замын ажлуудыг гүйцэтгэж дуусгана гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй