Угийн нутгархаг, бас амь нэгтэйгээрээ алдартай Увсынхан магнай тэнэгэр наадаж байна. Сүүлийн хоёр жил дараалан наадмын түрүүг авсан Увсчууд энэ жил илүү баяр хөөртэй байгаа. Хэний ч нүдэнд тороогүй аймгийн арслан залуу шууд таван цол алгасан Улсын арслан цол хүртэж, Үндэсний их баяр наадамд түрүүлж, нутаг усныхаа нэрийг орон даяар цуурайтуулж байгаа учраас тэд баярлахаас ч яахав. Хамгийн сонирхолтой нь Аймгийн арслан Бүрэнтөгсийг анх бөхийн спортод хөтлөж, олны хөлийн газар дагуулж ирсэн хүн бол Хуульзүйн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж. Түүнтэй баяр наадмын талаар цөөн хором хуучиллаа.
-Сайхан наадаж байна уу? Энэ жил хаагуур наадам үзэв?
-Сайхан наадаж байна. Наадмын эхний өдөр гэрээсээ гарсангүй, үр хүүхдүүдтэйгээ бужигнаж, гэртээ зурагт үзэж наадлаа. Хоёр дахь өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд наадсан. Гурав дахь өдөр уяачдын баяр үзээд явж байна даа. Энэ жил нар хур тэгширсэн сайхан наадам болж байна.Наадамчин олны сэтгэл тэнэгэр сайхан байна.
-Наадмын талаарх сэтгэгдэл хэр байна.
-Наадмын өмнө надаас “Энэ жил хэн түрүүлэх бол?” гэж асууж байсан юм. Тэр үед би наргиан болгоод “Нэг бол манай нутгийн хүн түрүүлнэ. Нэг бол манай хүчний байгууллагын салбараас төрсөн хүн төрүүлнэ” гэж хэлж байсан юм. Манай Рагчаа заан үзүүрлэж цол нэмлээ. Сэтгэл их өндөр байна. Рагчаагаа цол нэмэх байх гэж олон жил харсан. Ямар ч байсан итгэл алдсангүй. Рагчаагаа дараа нь жич шагнана даа. Би энэ зааныг хүндэлж, шүтэж явдаг. Олон жил сайхан барилдаж байгаа. Яах аргагүй Монгол төрийн наадамд түрүүлэх хэмжээний бөх. Харин П.Бүрэнтөгс гэнэт түрүүлж олныг гайхшруулсан сайхан наадам болж өндөрлөлөө.
-Увс аймгийн гаралтай, хэний ч нүдэнд торж байгаагүй аймгийн арслан түрүүллээ. Танай нутгийнхан их л баяртай байх шиг байна?
-Тэгэлгүй яахав. Би УИХ-ын дарга байхдаа 2007 оны өвөл нутагтаа очсон юм. Тэр үед аймгаасаа ганц сайхан бөх төрүүлчих юмсан гэж битүүхэн хорхойсч явсан үе. “Бөх болчихоор ганц сайн хүү аваад ир” гэж аймгийн удирдлагуудад хэлтэл энэ П.Бүрэнтөгсийг дагуулж ирж байлаа. Бүрэнтөгсийг анх хот руу дагуулж ирсэн хүн нь би юм шүү. Тэгээд тэр намар нь хот оруулж ирж зургаан сар болгосон. Сүүлд нь сумогийн Батбаяр зодог тайлаад монголд ирж байсан ш дээ. Тэр үед арга хэмжээ зохион байгуулахад нь Япон руу явуулчих санаатай Батбаяр, түүний багш нартай танилцуулж байсан. Тэр үед Бүрэнтөгс, Цэвэгням хоёрыг зэрэгцүүлээд зогсооход Бүрэнтөгс хоёр хуруу хиртэй өндөр байсан. Тухайн үед дөнгөж 10-р ангийн хүүхэд байсан юм. Тэгээд тэр жил 10 төгсөөд орж ирэхэд нь А.Сүхбат аваргад өгч дөрвөн жил сургасан. Дараа нь Балжаа аварга дээр ирээд энэ жилийн баяр наадамд түрүүллээ. Тэгээд манай Увсаас гаралтай наадмын түрүү бөхчүүд чинь Хан-Хөхий уулсаа дагасан бөхчүүд л дээ. Баянаа аварга, Балжаа аварга, Мөөеө аварга, Ганбат арслангууд чинь Бал даргын нутгийн хүүхдүүд юм шүү дээ. Манай нутгаас бөхийн түрүү авч сайхан бэлэгшээлтэй наадам болж байна.
-Тэгвэл та Бүрэнтөгсийн талаар их сайн мэдэх хүний нэг байх нь?
-Мэднээ, мэднэ. Багын тэвчээр хатуужил сайтай хүүхэд байсан. Ганц Бүрэнтөгсийг ч бус өөр хоёр ч хүүхэд Улаанбаатарт авчираад нэг, нэг компанийн захирал бараадуулууд өгчихсөн. Тэд маань бэлтгэл сургуулилт хийгээд явж байгаа. Манай нутгаас өөр олон сайхан бөхчүүд төрж гарах байх гэдэгт итгэлтэй байгаа. Манайхан нутгаасаа бөхтэй болох гэж хичээдэг, хөрөнгө мөнгө, цаг зав зарцуулдаг. Үүнийг би нэг их буруу зүйл гэж боддоггүй шүү. Тэртээ тэргүй монголчууд суурьшмал соел иргэншилд уусаж байна. Тиймээс ёс заншилаа сэргээж, хадгалахад Монгол бөх их үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлздэггүй.
-Сүүлийн үед улс төрчид морь их сонирхож байгаа. Таны хувьд?
-Уг нь жаахан хол байх юмсан гэж хичээдэг л юм.
-Яагаад
-Би өөрөө бага залуудаа морьтой ноцолдож өссөн хүн. Миний аав нэгдлийн 500-600 адуу хариулдаг адуучин хүн байлаа. Тиймээс би өөрөө морь мэднэ. Нэг морь руу шимтээд орчихвол хэтэрхий гүнзгий орчих байх гэж болгоомжилдог хүн. Гэхдээ сүүлийн үед морь сонирхоод л байгаа.
-Өөрийн гэсэн морьдтой болсон уу?
-Амьтан ах дүүгийн бэлэглэсэн морь байлгүй яахав. Гэхдээ цуглуулж, эмхэлж аваагүй. Ачийн маань нэр дээр нэг азарга уралддаг юм. Энэ жил их тааруухан давхисан байна лээ.
-Энэ жилийн наадам урт удаан болж байна. Саяхан сонгуулийн уур амьсгалд өртөж, бухимдаж байсан иргэдийн ч сэтгэл санаа тайвширч байх шиг байна?
-Сонгууль, наадам хоёр нэг талаараа их адилхан шүү дээ. нэг нь ялж, нөгөө нь ялагдаад л дуусдаг. Хаана ч очсон ялагдсан намынхан гунигтай, гомдолтой л байдаг. Сонгууль болдгоороо болж, наадам ч болдгоороо болоод л өндөрлөж байна. Одоо засаг төрөө эмхэлэх, өвөлжилтийн бэлтгэлээ базаах гээд биднийг их ажил хүлээж байгаа.
Нийт сэтгэгдэл: 18
-
халхууд бие биендээ хоосон аарахаа болж увс нутгийнхны жишээгээр дуучид бєхчїїд гэх мэт жинхэнэ авьяастнаа хогийн савнаас ч болсон єєд татаад гаргадаг билэг ухаантай байх хэрэгтэй байна
ц 2012-07-16 10:08:13 202.72.241.71 (4) (1) -
Сайхан ярилцлага байна.
Зочин 2012-07-16 10:12:48 180.149.93.12 (0) (1) -
Өвөрхангайн шинэ начмн болсон Сугаржаргал гэдэг залуу ирэх жил юм дуулгана доо
Зочин 2012-07-16 10:14:08 180.149.93.12 (0) (0) -
Nyamdorj hudlaa***ahaa boliochee!!! hudlaa***agaad baihiin icheech!!!
Зочин 2012-07-16 10:16:00 202.126.89.197 (2) (0) -
net-d setgegdel bichihdee soyoltoi bh heregtei ta hen be gedeg n haragdaad bn shu
zochin 2012-07-16 10:25:29 202.131.238.114 (0) (0) -
Nyamdorj bol ih golch hundee. Tuilshirch. B***airdaggui hun gej boloh baihaa
Зочин 2012-07-16 10:47:29 122.201.18.130 (0) (0) -
сайхан чальчих юмаа энэ хүмүүс ичдэггүй юм байх даа Бүрэнтөгсийг чинь хэн бөх болголоо ард түмэн мэдэж байгаашд тэгэхэд чинь Баянаа аварга эд одоо юу вэ ичихгүй миний шавь ч гэх шиг
zero 2012-07-16 10:59:07 202.126.89.179 (0) (0) -
Нямдоржоо чи юунд ингэж дандаа худлаа***ж байдаг юм бэ. чиний бүр зан болжээ.
Зочин 2012-07-16 11:26:23 202.21.105.245 (0) (0) -
Чи наад өмхий амаа тэр улс төр мөрдөө ангай чамаар одоо монгол үндэсний бөх дутаж гэнэ
Зочин 2012-07-16 11:51:45 122.254.127.66 (0) (0) -
Түрээсийн байранд амьдараад бас бөх морьд мөнгө хаяж байна гэнээ?Их л сонин юм.Тэмүүжин сайд болоод сайн шалгаад өгөөч
Зочин 2012-07-16 12:01:11 202.170.80.45 (0) (0) -
nymka***g ***ax xeregtei muu***, er ni ene uwsin sdsanuud der garaxnee, nyamka bi jiriin ajiltan, gexde tanai xajuud bi tvrvvsleed amidarch bolox ym shig bna lee, minii ts***in bol xvrxiin bn***e tvreesend cin, dvvdee neg tvreesniii bair olj ugnu baigaa ain muu xar xazgai xeltei ***aa xaxa.,
Зочин 2012-07-16 12:54:17 180.149.77.2 (0) (1) -
xexe baynaa nymka 2 dut z******
Зочин 2012-07-16 14:07:22 49.0.136.234 (0) (0) -
ene hvn dandaa l bi bi gej baih yum he he hud***aa***adagaa boliojee he he ene bvr zonjee
SELENGE SHAR TOHOI 2012-07-16 15:46:14 85.119.89.39 (0) (0) -
soliorch baigaa yum ene durbud*** hudlaa***agaad l hezee ene buh meddeg bolziin bi avchirsan gej***ag baina
Зочин 2012-07-16 17:05:47 213.112.183.208 (0) (0) -
nugarhaad tenegteed bai l daa huduunii dunhuunuud ee
Зочин 2012-07-16 18:38:26 182.160.53.110 (0) (0) -
Уг нь Увсууд бол айхтар дайчин ард түмэн шүү дээ.Ер нь Дөрвөд ч бай Халх ч бай ижилхэн Монгол цустай шүү бид нар.Ямар***гийн***хурлийз байгаа биш.Манай аав Архангайн халх.манай ээж Увсийн дөрвөд.би лав энэ цус холилдсон байдлаарай бахархдаг.Ямар***гийн***хурлийз байгаа биш тийм биз дээ монголчуудаа.Амьддаа бие биенээ хайрла
Зочин 2012-07-16 21:58:19 182.160.22.67 (0) (0) -
УГ НЬ ГАНБАТ АРСЛАНГ Л МИНИЙ БАГШ ,ХОТОД ДАГУУЛЖ ИРСЭН ГЭДЭГ Л ЮМ БИЛЭЭ
Зочин 2012-07-16 22:05:44 182.160.55.35 (0) (0) -
ХУЦВАА ГЭЖ.
Зочин 2012-08-20 14:35:09 202.179.14.121 (0) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.