
Дэлхийн 190 гаруй оронд тархсан коронавирусээс өөрийгөө болон бусдыг хамгаалах үйлст иргэн, ААН байгууллагууд сайхан сэтгэлийн тусламж үзүүлж, хандив өргөсөөр байна. Өнөөдөр гэвш лам Дэнгела Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1000 ширхэг амны хаалт, гар ариутгагчийг гардуулан өглөө. Тэрээр энэ аюулт тахалд хүн ард маань өртөхгүй эрүүл, энх байхыг ерөөж өөрийн оршин суудаг дүүрэгтээ ийнхүү хувиасаа хандив өргөж буйгаа илэрхийлсэн юм. Баянзүрх дүүргийн удирдлагууд түүнд баярласнаа илэрхийлж талархал гардуулав. Гэвш лам Дэнгелагийн хувьд 12 дахь жилдээ Батсүмбэр дэх ахмадуудад буяны үйлээ түгээж байгаа бөгөөд эмэгтэйчүүд болон хүүхдийн хорих ангиудад буян номоо түгээж ирсэн уламжлалтай юм. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Хөдөлмөрчдийн нийгмийн захиалгын баримт бичгээс мөрийн хөтөлбөртөө тусган танилцууллаа
2020-03-25 12:47:06 Нийтлэгдсэн: Нийгэм
МҮЭ-ийн холбооноос УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүдэд хүргүүлэх Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга баримт бичгийг хорио цээрийн цаг үетэй холбогдуулан 2020 оны гуравдугаар сарын 20-ны өдөр албан тоотоор хүргүүлсэн билээ. Харин өнөөдөр /2020.03.24/ МҮЭ-ийн холбооны удирдлагуудтай Та бидний эвсэл-ийн төлөөлөл уулзалт хийж, Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга баримт бичгийг мөрийн хөтөлбөртөө хэрхэн тусгаж ажиллахаа танилцууллаа. Уулзалтаар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар МҮЭ-ийн холбоо нь иргэний нийгмийн томоохон байгууллагын хувьд өөрийн гишүүн 36 холбоогоороо дамжуулан иргэд, хөдөлмөрчдийн саналыг авч боловсруулан 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдэд хандаж улс орны тогтвортой хөгжил, зохистой хөдөлмөрийн чиглэлээр Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга баримт бичгийг боловсруулан хүргүүлээд байна. Иргэд хөдөлмөрчид үе үеийн засгийн газраас цалин хөлс, зохистой, аюулгүй ажлын байрыг хүсч ирсэн. МҮЭ-ийн холбоо ч нийгмийн түншлэлийн хүрээнд тогтвортой хөгжил, зохистой хөдөлмөрийг бий болгохын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг. Дэлхий нийт ч өнөөдөр энэхүү асуудлыг гол зорилтоо болгон ажиллаж байна. Бид улс төрийн хоёр нам, гурван эвсэлд 2020 оны гуравдугаар сарын 20-ны өдөр албан ёсоор хүргүүлсэн. Энэхүү баримт бичгээс тодорхой асуудлуудыг мөрийн хөтөлбөртөө тусган өнөөдөр бидэнд танилцуулж байгаад баяртай байна. Бид энэхүү баримт бичигтээ 5 багц, 37 асуудлыг тусгасан. Энэхүү нийгмийн захиалгад санал болгосон асуудлуудыг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусган засгийн эрх авсан нөхцөлд бодитой хэрэгжүүлж чадах улс төрийн нам, эвслүүдтэй цаашид хамтран ажиллах яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийх болно гэсэн юм. Харин Та бидний эвсэл-ийн төлөөлөл 2020 оны мөрийн хөтөлбөрөө аудитын газарт хүргүүлэхээсээ өмнө МҮЭ-ийн холбооны Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга баримт бичгийг хэрхэн тусгаснаа танилцуулж, цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Тус эвсэлээс 2020 оны мөрийн хөтөлбөртөө Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга баримт бичгээс Сайн засаглалын хүрээнд 5, Эдийн засгийн тогтвортой хөгжил, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх хүрээнд 7, Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд 2, Иргэд, хөдөлмөрчдийн нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд 4, бусад заалтаас тоймлон оруулжээ. Уулзалтын төгсгөлд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга баримт бичгээс мөрийн хөтөлбөртөө тусган бодитой хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлсэнд талархаж буйгаа хэлээд тус холбооноос улс төрийн нам, эвслүүдэд уламжлал ёсоор гардуулан өгдөг энэхүү баримт бичгээс тусган, өндөр хэмжээнд бодитой хэрэгжүүлэх нам, эвслүүдэд нээлттэй гэдгийг МҮЭ-ийн холбооны зүгээс онцлов.
Хантавируст халдвар нь хүнээс хүнд халддаггүй учир албан бус мэдээлэлд цочирдохгүй байхыг анхаарууллаа
2020-03-25 11:13:38 Нийтлэгдсэн: Нийгэм
Хүнээс хүнд дамждаг хантавируст халдварт өвчин дэгдлээгэх мэдээлэл сошиал сүлжээнд тархжээ. Гэвч хантавируст халдвар нь дэлхий дахинд өргөн тархсан, мэрэгч амьтнаас хүндхалдварладаг, хүнээс хүндхалддаггүй өвчлөл бөгөөд БНХАУ, Европ болон Дунд азийн орнууд, Америкт голомтлон тархсан зоонозын халдварт өвчин гэдгийгЗӨСҮТ-ээс тайлбарлажээ. Түүнчлэн голомтлон гардаг улс орнууд уг халдварыг хяналтдаа бүрэн оруулж байнгын тандалт хийж мэдээлдэг. Мэргэжлийн байгууллагууд ч олон улсад бүртгэгдэж буй нийгмийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж болохуйц үйл явдал, өвчлөлийн мэдээллийг тандаж, сэргийлэх үйл ажиллагааг тогтмол хийдэг аж. Тиймээс иргэдийг цахимаар явж буй мэдээллүүдийг цочирдож хүлээж авахгүй байх, байнгын бүртгэгддэг, хяналтад авсан өвчлөлийн албан бус мэдээллийг түгээж, нэгнийгээ түгшээхгүй байхыг анхаарууллаа. Эх сурвалж:ЗӨСҮТ

2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 09.30 цагийн байдлаар Хятадын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 81747 (+147) хүрчээ. Биеийн байдал хүнд 1573 (-176), нас барсан 3283 (+7), бүрэн эдгэсэн 73299 (+458) байна. БНХАУ-ын Хонконг 356 (+39), Макао 24 (+3), Тайвань 195 (+26), нийт 575 байна. Гадаад улсаас Хятадад зөөвөрлөгдсөн 427 тохиолдол байна. Дэлхийн хэмжээнд, 373358 (+38664) тохиолдол бүртгэгдэж, бүрэн эдгэсэн 100532 (+3086), нас барсан 16271 (+1745) байна. Шинээр бүртгэгдсэн улс:Мьянмар, Белиз байна. Ингэснээр дэлхийн 170 улс, 23 нутаг дэвсгэрт (нийт 193) халдвар бүртгэгдэв. COVID19-ийн тархалт:Латин Америкийн хэмжээнд 3 дугаар сарын 23-ны өдрийн орон нутгийн 21:45 цагийн байдлаар: Бразил 1924(+378), Эквадор 981(+192), Чили 746(+114), Перу 395(+32), Панам 345(+32), Мексик 316(+65), Аргентин 301(+35), Колумби 277(+46), Доминикан 245(+43), Уругвай 162(+4), Коста-Рика 158(+24), Венесуэл 84(+14),Мартиник 53(+9), Тринидад ба Тобаго 51(+1), Куба 40(+5), Порта-Рика 31(+8), Хондурас 30(+4), Боливи 27(+3), Парагвай 22, Гайана 20(+1), Гватемал 20(+1), Францын Гуаяна 20(+2), Ямайка 19, Барбадос 17(+3), Виржины арлууд 17(+11), Малдив 13, Аруба 9, Хаити 6(+4), Суринам 5, Антигуа ба Барбуда 3(+2), Сент-Люси 3(+1), Эль Сальвадор 3, Доминик 2(+1), Никарагуа 2, Гренада 1, Сент Винсент ба Гренадин 1. Нас баралт:Бразил 34(+9), Эквадор 18(+4), Панам 6 (+3), Перу 5 (+1), Аргентин 4, Мексик 3(+1), Колумби 3(+1), Доминикан 3, Коста-Рика 2, Порта-Рика 2 (+1), Чили 2(+1), Куба 1, Мартиник 1, Гватемал 1, Гайана 1, Парагвай 1, Ямайка 1. Эх сурвалж: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
Гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд консулын үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж байна
2020-03-25 10:38:22 Нийтлэгдсэн: Нийгэм
Дэлхийннийтээр Covid-19 халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгаагийн улмаасДэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж болон гадаадын улс орнуудын Засгийн газраас хөл хорионы дэглэм тогтоож байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хилийн чанадад оршин суугаа монгол иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсаас гадаад улсад суугаа нийт Дипломат төлөөлөгчийн газар /Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газар/-т консулын үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж байна. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах, гадаад паспорт шинээр мэдүүлэх зэрэг өөрийн биеэр зайлшгүй ирэх шаардлагатай консулын үйлчилгээг халдварын нөхцөл байдал, хөл хорионы дэглэм цуцлагдах хүртэлх хугацаанд үзүүлэх боломжгүй. Иргэд өөрт ойр байрлах Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудтай шуурхай утсаар нь холбогдон консулын үйлчилгээний талаарх заавар, зөвлөмж болон бусад мэдээ, мэдээллийг авах боломжтой юм. Эх сурвалж:ГХЯ-ны Консулын газар
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй