Урт цагааны үйл ажиллагааг зогсоох саналыг Нийслэлийн Засаг даргад өргөн барина гэв
2020-02-12 11:49:10 Нийтлэгдсэн: Нийгэм
Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат, тус газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба болон бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр Нийслэлийн өмчийн III байр буюу бидний хэлж заншсанаар Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, барилгын нөхцөл байдлын талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө. Энэ үеэр Ашиглалтын шаардлага хангахаа болиод удсан Урт цагаан-ы үйл ажиллагааг зогсоох тухай саналаа нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд болон холбогдох албаны хүмүүст өргөн барина гэдгээ НИТХ-ын тэргүүлэгч, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат хэлсэн юм. Мөн Урт цагаан гэж нэрлэгддэг Нийслэлийн өмчийн гуравдугаар байр нь 1958 онд анх баригдсанаасаа хойш нэг ч удаа их засвар үйлчилгээнд оролгүй өнөөдрийг хүрсэн. Энэ обьектынүйл ажиллагааг нь зогсоохнийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удаа дараагийн дүгнэлт гарсан гэдгийг албаныхан онцолж хэллээ. Түүнчлэн Барилга ньгалын эрсдэл өндөр,газар хөдлөлтийн чичирхийллийг ч даах чадваргүй, Улаанбаатар хотын хамгийн эрсдэлтэй обьектын нэгээр жил болгон тодорхойлогддог гэв. Энэ барилгыг 30 иргэн, аж ахуйн нэгж нийслэлтэй гэрээ байгуулан түрээсэлдэг ч, тэдгээр түрээслэгчид цааш нь 200 гаруй иргэн, аж ахуйн нэгжид өөрсдийн талбайгаа дам түрээсэлдэг байна. Тэгвэл 2020 онд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, түрээсийн гэрээг сунгахгүй байх, түрээслэгч нартай төлбөр тооцоо нийлж баталгаажуулах, шүүхийн маргаантай асуудлыг шийдвэрлүүлэх, Жуулчны гудамжны шаардлагад нийцүүлэх, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хуучин барилгын концесс, Төр хувийн хэвшлийн түншлэл эсхүл хөрөнгө оруулалтын бусад хэлбэрээр шинэчлэн байгуулах нь зүйтэй гэж үзэн Урт цагаан-ы гудамжны үйл ажиллагааг зогсоох саналыг холбогдох албаныханд хүргүүлж байгаа аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НӨАТ-ын буцаан олголтыг 2020 онд УЛИРАЛ бүр олгоно. Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг улирал бүр буюу 1 дүгээр улирлын буцаан олголтыг тус оны 4-р сард, 2 дугаар улирлын буцаан олголтыг 7-р сард, 3-р улирлын буцаан олголтыг 10-р сард, 4-р улирлын буцаан олголтыг дараа оны 1-р сард багтаан иргэдэд олгож байхаар болсон. Иргэн та худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнийхээ татварын буцаалтыг бүрэн авч хууль ёсны эрх ашгаа хамгаалахын тулд төлбөрийн баримтаа заавал авч хэвшээрэй.
Дүүргийн Засаг дарга нарын хороодуудад ажиллах хуваарийг танилцууллаа
2020-02-11 10:10:49 Нийтлэгдсэн: Нийгэм
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар гэр хорооллын хороодод ажиллах хуваарийг өнөөдөр НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар танилцууллаа. НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр дүүргийн Засаг дарга нарыг гэр хорооллын хорооддод ажиллах хуваарийг шинэчлэн баталлаа. Дүүргүүдийн Засаг дарга нар өнөөдрөөс эхэлж, хорооныхоо иргэдтэйгээ уулзаж, тулгамдаж буй асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэх болно. Ирэх тавдугаар сар хүртэл үргэлжлэх энэ удирдамжийн хүрээнд дүүргийн Засаг дарга нар хуулийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх бүх чиглэлээр ажиллана гэв. Дүүргийн Засаг дарга нар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшийг хороодын борлуулалтын цэгээс айл өрхүүдэд нийлүүлэх, түгээх үйл ажиллагаанд хяналт тавих, сурталчлах, угаарын хий мэдрэгийг зөв ашиглаж байгаа эсэх асуудалд хяналт тавих, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэх ажиллана. Мөн шинэ төрлийн халдварт коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын захирамжид хяналт тавина. Нийслэлийн удирдлагууд 2020 оныг Нэг хот-Нэг стандарт зорилтот жил болгон зарласантай холбогдуулан дүүргийн Засаг дарга нар дүүрэг хороодын нутаг дэвсгэрт тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, иргэн аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 хүртэл метр талбайг цэвэрлэх, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгэ үйлчилгээ , эд хөрөнгийн арчлалт хамгаалалт, ногоон байгууламжийн тохижилтын ажлуудад хяналт тавьж ажиллах юм. Түүнчлэн Нэг хот-нэг стандарт болзолт уралдааныг зохион байгуулж хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын оролцоог нэмэгдүүлж, дүрэм журам, хэм хэмжээг мөрдүүлэх, стандарт хяналтын тогтолцоог сайжруулж ажиллах аж. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар Дүүргийн Засаг дарга нарыг гэр хорооллын хороодод ажиллах хуваарийг олон нийтэд нээлттэй байршуулна. Иргэдийн зүгээс дүүргийн Засаг дарга нар тухайн хороондоо хуваарийн дагуу ажиллаж байгаа эсэх гомдол мэдээллийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт мэдээллэж болно гэв. Энэхүү удирдамжийн биелэлтийг 14 хоног тутам гаргаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст нэгтгэж дүгнэх юм байна.
Сайжруулсан түлшнээс гарах үнсийг ангилж ялган, боловсруулах төслийн явцтай танилцлаа
2020-02-11 10:00:46 Нийтлэгдсэн: Нийгэм
Сайжруулсан шахмал түлшнээс гарч буй үнсийг ангилж ялган, боловсруулж эдийн засгийн эргэлтэнд оруулах төслийг нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 4 хороодод туршилтаар хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн хүрээнд өнөөдөр Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан Нийслэлийн засаг даргын орлогч Д.Мөнхжаргал Сонгинохайрхан дүүргийн 2,3 хороонд ажиллаж, ажлын хэсгийнхэн, хороодын дарга, хэсгийн ахлагч, орон тооны бус байцаагч, жолооч, ачигч нартай уулзалт хийн, ажлыг эрчимжүүлэх, үр дүнд хүргэх чиглэлээр санал солилцлоо. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлэх, гэр байшингаа дулаалах, цахилгаан болон байгальд ээлтэй халаалтад холбох зэрэгт иргэдийн идэвх оролцоог бий болгосноор бид хамтдаа Улаанбаатар хотын утааг 38-45 хувь хүртэл бууруулж, тодорхой амжилтанд хүрч чадлаа. Энэхүү ажилд гар бие оролцсон иргэд, хороо дүүргийн ажилнууд, орон тооны бус ажилтнууд та бүхэнд нийслэлийн удирдлагуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Одоо бид энэ амжилтаа улам цааш ахиулах маш ач холбогдолтой төслийг хамтран хэрэгжүүлэх гэж байна. Ил задгай үнс хог хаягдал иргэд, оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, агаар, хөрсний бохирдлыг нэмэгдүүлж байгааг та бүхэн мэдэж байгаа. Хог хаягдал нь зөвхөн байгаль орчин, нийгмийн асуудал болоод зогсохгүй эдийн засаг, нийслэлийн төсвийн хувьд ч үр ашиггүй зардал, алдагдлыг бий болгож байдаг. Бид энэхүү төслийг хэр сайн үр дүнтэй, хариуцлага, сахилга баттай хэрэгжүүлснээс 220.000 айл өрхөд хэрэгжих томоохон төсөл шалтгаална гэлээ. Сайжруулсан түлшний галлагаанаас багагүй хэмжээний үнс гарч байгаа. Өвлийн улиралд төвийн 6 дүүргийн төвлөрсөн хогийн цэгт очиж буй нийт хог хаягдлын 48,2 хувийг үнс эзэлж байна. Сайжруулсан түлшний үнсийг автозамын далангийн дүүргэгч материал, байгаль орчны нөхөн сэргээлтийн дүүргэгч материал, явган хүний зам, замын хашлагад, барилгын материал, дуу тусгаарлагч хавтан, блок үйлдвэрлэлд, гэр хорооллын айл өрхийн гэрийн дулаалгын материал үйлдвэрлэлд, бохир ус цэвэршүүлэх бүтээгдэхүүн болгож ашиглах зэрэг технологийн туршилтуудыг хийж байгаа юм байна. Мөн тэрбээр хэсгийн ахлагч, орон тооны байцаагч нарт стандартын бус зуух хэрэглэж буй айл өрхүүдэд халаалтын шинэ шийдлүүдийг танилцуулах, айл өрх бүр хашаандаа мод тарих, хөрсний бохирдлоо саармагжуулах мэдээлэл сурталчилгаа хийж ажиллахыг уриалж, нэг мод тарихад 6 кг СО2-ийг шингээж, агаарын нарийн ширхэглэгт тоосонцор РМ2,5, РМ10 болон хөрсний бохирдлоос үүдэлтэй нян бактериудыг өөртөө шингээж авдаг ач холбогдолтойг онцоллоо. Хог ачигчаас жолооч болтлоо 15 жил ажиллаж буй СХД-ийн 3-р хорооны жолооч Б.Отгондашаас зарим зүйлийг тодрууллаа. Нийслэлийн хоёр дүүргийн 4 хороонд хог хаягдал болон сайжруулсан шахмал түлшний үнсийг ялган ангилах туршилтын ажлыг эхлүүлээд байгаа. Энэхүү ажил нь танд хэр санагдаж байна вэ? - Миний хувьд энэхүү ажлыг маш сайшаалтайгаар хүлээн авч байгаа. Би 10 жилийн хугацаанд СХД-ийн 3-р хороонд хог ачигчаас машины жолооч болтлоо ажиллаж байна. Ажиллах үед хүндрэлтэй асуудал нь айлууд хог, үнс хоёроо холиод хаячихдаг. Хэрэв хог, үнс хоёроо ялган ангилдаг болчихвол үнэхээр ажил хөнгөрнө. Өмнө нь ачигч байх үетэй харьцуулахад одоо хамаагүй цэгцтэй болж байна. - Ахуйн хог үнсний хог хоёрын аль нь их байдаг вэ? - Улирлын чанартай. Хүйтний улиралд галлагаа эхэлсэн үед үнсний хог их гардаг. Дулааны улиралд ахуйн хог хаягдал нь их байдаг. Дөрөвдүгээр сараас эхлэн үнсний хаягдал багасдаг. - Өөрийн санаачлагаар ахуйн хог, үнсээ ялган ангилж хаядаг айл өрхүүд байдаг уу? - Хог, үнсээр нь ялгаж хаядаг ажилтай хүмүүс байдаг шүү. - Одоогийн байдлаар ачсан хог хаягдал, үнсээ хаана аваачиж байна вэ? - Улаанчулуут хогийн цэг дээр аваачиж хаядаг.Үнсээ бол барилгын материалын үйлдвэр дээр хүргэж байна. Нийслэлийн 202,000 гэр хорооны өрх жилд600.000 тн түлшхэрэглэж,174.000 тн үнсгарахаар тооцоолсон байна. Сайжруулсан шахмал түлшний үнсэнд нарийвчилсан лабораторийн шинжилгээ хийлгэхэд үнсэн дэх хүнд, хортой элементууд нь олон улсад барилгын материалд ашиглагдаж байгаа дэгдэмхий үнсэнд агуулагдах хязгаараас хэтрээгүй, уурхайн карьер зэрэг байгалийн нөхөн сэргээлтэнд ашиглахад байгаль орчинд хортой шүүрэл үүсгэхгүй, цацраг идэвхт элементүүдийн идэвхийн хэмжээ нь барилга болон зам талбайд ашиглах МNS стандартын шаардлагыг хангасан байна. Сайжруулсан түлшний үнсийг шингээгч материал болгон ашиглах Дутуу шатсан нүүрс ихээр агуулж байгаа учраас шатаалтын технологиор үйлдвэрлэдэг тоосгоны үйлдвэр зэрэгт ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарчээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Угаар мэдрэгчийг дуугарсан тохиолдолд унтрааж болохгүйг санууллаа
2020-02-11 09:55:12 Нийтлэгдсэн: Нийгэм
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой болон бусад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд 32 өрхөөс дуудлага ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. Угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордлоо гэх дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагынхан очиж шалгалт хийхэд яндангийн сойлтоо хаасан, зуух ханан пийшингийн холбоос засвартай, битүүмжлэл муу, яндангаа хөөлөөгүй, үнс дүүрсэн зэрэг иргэдийн өөрсдийн аюулгүй байдлаа хангаагүй байдлаас үүдэж угаарын хийнд хордох шалтгаан болж байгааг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэллээ. Сүүлийн өдрүүдэд угаар мэдрэгчийг хэрэглэх заавар зөвлөмжийг уншиж танилцаагүйн улмаас дуугарсан тохиолдолд унтраах, агаар сэлгэх арга хэмжээг авалгүй хордлогын шинж тэмдэг илрэх тохиолдол гарч байгаа учраас иргэдийг эрүүл мэнд, амь насаа хамгаалж аюулгүй байдлаа бүрэн хангахыг албаныхан сануулсан юм. Агаарын бохирдлын хувьд өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 55 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа талаар Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал мэдээллээ. Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажил хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран автотээврийн товчоодод үзлэг шалгалт тогтмол явуулж байна. Өнгөрсөн өдрүүдэд 100 тонн түүхий нүүрсийг хураан авч Амгалан дулааны станцад хүлээлгэж өгч, зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авчээ. Угаарын хий мэдрэгчийг дуугарсан тохиолдолд унтрааж, эсхүл хэрэглэх заавар зөвлөмжийг нь дагаж мөрдөөгүйн улмаас угаартах тохиолдол их байгаа талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн мэдээллээ. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд гурван настай хүүхэд угаартаж амь насаа алдсан. Шалтгаан нь угаарын хий мэдрэгчийг суурилуулсан ч зайг нь салгаснаас болж ийнхүү харамсалтай хэрэг гарсан байсан.Тиймээс иргэд мэдрэгч дуугарсан тохиолдолд заалт дахь тоог нь мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдээд, агаар сэлгэлтийг хийж арга хэмжээг авах хэрэгтэй гэв. НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх Шинэ коронавирус өвчлөлд сүүлийн 24 цагийн дотор шинэ тохиолдол бүртгэгдсэн улс орон алга. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад короновирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүйг албан ёсоор мэдэгдье. Гадаад улс орноор дамжин орж ирсэн иргэдийн ХӨСҮТ-д тусгаарлаж тандалт судалгаа хийж байгаа. Шинжилгээний хариу эхнээсээ гарч байгаа иргэдийн биеийн байдал хэвийн хэмээн хэллээ. Томуу, томуу төст өвчлөл болон шинэ төрлийн короновирусээс урьдчилан сэргийлэх хүрээнд олон нийтийн газарт нус цэрээ ил хаяж, бие зассан иргэнд Зөрчлийн хуулиар торгох арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Мөн иргэн аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 хшртэлх метр газрыг цэвэрлэх, дүүрэг хороодууд хог ачилтыг эрчимжүүлж элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа энэ үед иргэд эрүүл мэнд, амь насаа хамгаалж хувийн ариун цэврийг сайтар хангаж, нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийг дагаж мөрдөхийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатархэллээ. ТэрбээрХэвлэл мэдээллийн байгууллагууд та бүхэн халдвар үүсэх өндөр магадлалтай олон нийтийн газар бие засах, нус цэрээ ил задгай хаяхгүй байх уриалгыг иргэдэд өгч, хувийн ариун цэврийг сайтар хангаж хотын соёлыг түгээхэд хамтарч ажиллахыг хүсч байна гэлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй