Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Өнөөдөрбуюу 2019 оны 10 дугаар сарын 15-ний Мягмар гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:00-17:30 цагт:16, 17, 18-р хороо Сурагч, Зүрх уул, Баянхайрханы гудамжууд, МОНЦАМЭ, Яргайтын зуслан, 140-р сургууль, 174-р цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Үйлс нэгтгэн өрхийн эмнэлэг, 182-р шугамаар ус хангах алба, Дэлхийн зөн ОУББ, Тэргэл тээл төгөл, Уриалган шанд ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор, ХАН-УУЛ ДҮҮРЭГ ⏱ 10:00-17:30 цагт:4-р хороо Арцатын 18-ын задгай, Чинбулаг, Эс Би констракшн, Ойн бирж ШТС болон эдгээрийн ойр орчмоор ТӨВАЙМАГ ⏱ 09:00-19:00 цагт:Лүн сум Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. Цахим үйлчилгээ:http://my.tog.mn Мэдээлэл, лавлагаа авах утас:70047004 Нийтэлсэн:УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

​​​​​​​Булганчууд “Намрын ногоон өдрүүд”-ийнхээ шилдгүүдийг тодрууллаа

Булган аймгийн ЗДТГ-аас жил бүр зохион байгуулдаг Намрын ногоон өдрүүд-Булганд үйлдвэрлэв 2019 үзэсгэлэн худалдаа энэ сарын 9-11-ны хооронд болж өнгөрлөө. Үзэсгэлэн худалдааг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ үзэж сонирхон, цаашид хэрхэн өргөжүүлэх, зах зээлд Булган гэх брэндийг таниулах, Эрдэнэт Улаанбаатарын зах зээлд гаргах, импортын бүтээгдэхүүн бий болгох талаар аймгийн удирдлагууд болон бизнес эрхлэгчидтэй санал солилцож явлаа. Үзэсгэлэн худалдаанд Булган аймгийн нийт 12 сумын, 50 гаруй үйлдвэрлэл эрхлэгч 270 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцсоноос 12 номинацид шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг шалгарууллаа. Булган аймгийн брэнд цай, жимс жимсгэнэ үйлдвэрлэгч Тунамал өгөөж ХХК-ийн Д.Өлзийсайхан, Бог будааны чангаамал бүтээгдэхүүнээрээ Хүй мандал ХХК-ийн Г.Даваадамбэрэл, Иристэй бялуугаараа Хустайн бэйкери-ийн н.Гантөмөр, Алтан зөгий бүлгийн М. Отгонжаргал, Хутаг-Өндөр сумын ногоочин Л.Батсүрэн, Баяннуур сумын гуталчин Л.Борхүү, Хишиг-Өндөр сумын гуталчин М.Бадам, Гурванбулаг сумын суран эдлэл үйлдвэрлэгч Б.Түдэвваанчиг, орон нутгийн онцлог бүтээгдэхүүн болох чипсэн ааруул, буриад талх, цөцгийн тосоороо Тэшиг сумын ЗДТГ, үзэсгэлэн худалдаанд сум орон нутгийн иргэдээ сайн зохион байгуулж оролцсон Хангал сумын ЗДТГ зэрэг байгууллага аж ахуйн нэгж, иргэд тодорлоо. Булган аймгийн Сэлэнгэ сумын зөгийн бал үйлдвэрлэгч М.Отгонжаргал ярихдаа Би зөгий үржүүлээд 6-н жил болж байна. Сумандаа зөгий үржүүлэгчид нийлээд Алтан зөгий бүлэг байгуулсан. Бид үйлдвэрлэлээ улам өргөжүүлэх зорилготой хамтардаг. Тоног төхөөрөмжөө шинэчлэх, туршлага судлах, зах зээлээ тэлэх гээд хийх ажил их байна. Гэвч гадаад дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн туршлагыг судлахаар орон нутгаас ихэнхдээ дарга нар явдаг. Уг нь үйлдвэрлэл эрхлэгчид бид өөрсдөө явж нүдээр үзэж туршлага судлах хэрэгтэй байна гэсэн санал гаргасан юм. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хариуд нь Сум орон нутагтаа Бизнес зөвлөл байгуулж, тулгарч байгаа асуудлуудаа багцлаад аймгийн удирдлагууддаа тавих хэрэгтэй. Бид хамтраад боломжтой талаас нь шийдвэрлэе гэсэн хариу өглөө. Үзэсгэлэнгийн үеэр мөн шилмэл овгийн мал сүргийн үзэсгэлэн ухдалдаа гарсан байна. Үүнд Шинэ хөдөө төслийн хүрээнд хэрэгжиж буй Сэлэнгийн цагаан толгойт, грефорд үүлдэрийн 400 гаруй кг жинтэй бухан бяруу, нарийн ноос бүхий орхон үүлдэрийн мирнусан хонь, хөвсгөлийн ноос ноолуурын чиглэлийн хуц зэрэг гарсан нь малчдын сонирхлыг татаж, үржүүлэг борлуулалтын талаар сонирхож байлаа. Энэхүү үзэсгэлэн яармагийг зорьж ирэх сум орон нутгийн үйлчлүүлэгчдийн тоо жил ирэх тусам өсөж байгаа бөгөөд гурван өдрийн турш үргэлжилсэн үзэсгэлэн худалдаагаар нийт 30 гаруй сая төгрөгийн борлуулалт хийгджээ.

“Шинэ Хөдөө” төслийн хүрээнд Түлүүгийн даваанд худалдааны цэг байгуулах ажил эхэллээ

Шинэ хөдөө төслийн хүрээнд орон нутгийн иргэдийн ажлын байр, орлогыг бодитоор нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ажлын нэг нь Түлүүгийн даваа, Булган сумын 1-дүгээр багын зам дагуу худалдааны цэг байгуулах, түүнийг тойрсон орчны тохижолтыг бий болгох ажил юм. Улсын чанартай хэвтээ тэнхлэгийн авто замын гол сүлжээ болсон Булган аймгийн авто зам дамжин өнгөрөгчдийн хувьд ачаалал ихтэй, тэр дундаа Түлүүгийн даваа нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн, тус даваагаар зорчин өнгөрөгсдийн үдэлж амардаг гол цэг болдог. Үүнийг дагаад ойролцоох 3-4 сумдаас айраг цагаа, жимс жимсгэнэ гээд ХАА-н бүтээгдэхүүнээ борлуулах хүсэлтэй, түүгээр амьжиргаагаа залгуулдаг айл өрхүүд Түлүүгийн даваан дээр борлуулалт хийдэг бөгөөд авто замын аюулгүй байдлыг хангах үүднээс гарч буй эргүүл пост, цагдаагийнхан, мэргэжлийн хяналтынханд хөөгдөж туугдсан ч өнөөдрийг хүртэл халуунд халж хүйтэн салхи шуурганд хөлдчих шахан зогссоор ирсэн. Аялал жуулчлалын борлуулалт нэмэгддэг тул худалдаа хийхээр 40 гаруй айл өрх ирдэг боловч зогсох газаргүйгээс үргэлж маргаан дэгддэг дээр нь орон нутгийн тээврийн том тэрэгнүүд зогсох зай талбайгүй зэргээс хаана хаанаа асуудал үүсээд байсан юм аа. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачлагаар иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, бүтээгдэхүүнээ борлуулж амьдралаа сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор стандартад нийцсэн, аюулгүй, зам багтаамж хангалттай худалдааны цэг байгуулах ажил Шинэ хөдөө төслийн хүрээнд тохижилтын ажил хийгдэхээр боллоо. Түлүүгийн давааны одоо ашиглагдаж байгаа 20 гаруй м.кв шороон талбайг замын хоёр тал руу тэгшилж сунган машины зогсоол, худалдаа үйлчилгээний цэг, био нойл, хогийн цэг зэрэг бүтээн босголтын ажлуудыг энэ сарын 11-ний өдрөөс эхлүүллээ. Төслийн хүрээнд нийт 200 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр эхний ээлжинд 2 газар ийнхүү худалдааны цэг байгуулагдах юм. Тус ажлын гүйцэтгэгчээр шалгарсан Өлзий хутагын наран ХХК-ын захирал Ц.Гантулгаас зарим зүйлийг тодрууллаа. -Танай компани байгуулагдаад хэдэн жил болж байна вэ? Голчлон ямар ажлууд хийж байсан туршлагатай вэ? -Манайх 12 жилийн туршлагатай эрдэнэтийн харьяат замын засвар барилгын компани. Байгуулагдсанаасаа хойш тасралтгүй орон нутгийн авто зам дээр ажиллаж байна. -Түлүүгийн давааны энэ талбай одоо байгаагаасаа яаж өөрчлөгдөхөөр зураг төсөлдөө тусгагдсан бэ? -Одоо ашиглагдаж байгаа газар нь ойролцоогоор 24 м.кв талбайтай байсныг 71 м.кв хүртэл сунгана. Зураг төслөөрөө орон нутгийн худалдаа үйлчилгээний цэг болгох зорилготой түүнээ дагаад авто машины зогсоол, гэрэлтүүлэг, павилонууд, био жорлон, хогийн цэг зэрэг зүйлүүд нэмж барихаар төлөвлөж байна. -Хоёр сарын хугацаанд хийж дуусгахаар төлөвлөөд байгаа юм байна. Төлөвлөсөн хугацаандаа хийж амжих уу? -56 хоногийн хугацаанд хийж дуусгана гэж төлөвлөж байгаа. Одоогоор 15 ажилтан ажиллаж байна. Эхний техник тоног төхөөрөмж ирж ажил эхлээд явж байна. . Б.Ариунцэцэг: Бат-Эрдэнэ ахөмнө нь бас хэд хэдэн удаа ирж бидэнтэй уулзаж, худалдаа эрхлэхийг маань дэмжиж байсан Түлүүгийн давааны бүтээн босголтын ажил эхлэхэд хамгийн баярлаж байгаа хүмүүс бол худалдаа эрхлэгчид. Тэдний амьжиргааны гол үндэс бол энд ирж айраг цагаагаа зарах юм. Биднийг очиход цас орсон хүйтэн өдөр байсан тул цөөхөн худалдаачид зогсож байсны нэг нь Эрдэнэт хотоос ээжтэйгээ хамт ирж айраг, жимс жимсгэнэ худалддаг Б.Ариунцэцэг охин юм. Түүнийг айргаа зарах хооронд цөөн асуултад хариулт авлаа. Сайн уу, миний дүү айраг литр нь хэд вэ? -Сайн, сайн байна уу. 3000 гэж байна -Зөндөө олон хүн айраг зараад зогсож байдаг, хүйтрээд буучихсан уу? -Тийм, 6 сарын 15-наас 10 сарын 15 хүртэл зогсдог юм. Манайх ч гэсэн маргааш нөгөөдрөөс буунаа, тэгэхгүй бол айраг хөлдөөд хийж болохгүй болчихдог юм. -Аан тийм үү, чи хэдэн жил зогсож байна вэ? -Өө би бол дөнгөж 2 жил, ээж маань 6 жил зогсож байгаа. -Хаанаас голцуу хүмүүс ирж айраг цагаагаа зардаг юм бэ? -Энэ хавийн зөндөө сумаас ирдэг. Сайхан, Булган, Бугат, Могод гээд ойролцоох сумдаас ирж зардаг. Эрдэнэтээс хүртэл ирдэг. -Пөөхтэгээд өдөр болгон Эрдэнэтээс айраг зарах гэж ирдэг гэж үү? -Тийм, өөр хийх ажил олдохгүй болохоор ирэхээс яахав /инээв/. Нэг айл өдөрт 100 литр айрагтай ирээд зардаг, өдөртөө 200-300 мянган төгрөгийн орлого хийчихдэг дажгүй шдээ. Даанч дулааны үед зогсох газар олдохгүй хэцүү. Заримдаа бүр муудалцана, хаяаа бас хөөгдөнөө. -Одоо энд тохижилт хийгдсэнээр асуудалгүй болохюм юм байна. Мэдээж худалдаа эрхлэгчид маань сонссон байх, ямархуу сэтгэгдэлтэй байна? -Тийм гэнээ, манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гуай энийг бариулж байгаа гэсэн. Өмнө нь нэлээн олон удаа ирж бидэнтэй уулзаж санал солилцож гарц гаргаалгааны талаар ярьж байсан. Мэргэжлийн хяналтынхан ирээд хөөж байхад болиулж, амьжиргаагаа залгуулж тав арван цаас олж байгаа иргэдээ бооомилоод баймааргүй байна. Аль болох дэмжмээр байна, аюулгүй байдал дээр нь анхаараад худалдаа эрхлэх боломжоор нь хангаж өг гэж хэлж байсан. Энд зогсдог хүмүүс маш их хүлээлттэй байсан. Өнөөдөр ирээд энэ ажлыг эхлүүлж байгаа гэнэ. Ээж бид нар харин яриад баярлаад л байна. Энэ жил ч худлаа, дараа жил харин булаацалдахгүй гоё газар зогсох юм байна. Үйлчлүүлэгчид ч их ирнэ байх.

Өнгөрсөн долоо хоногийн тойм

2019-10-14 09:34:24 Нийтлэгдсэн: Нийгэм
Өнгөрсөн долоо хоногийн тойм

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны аравдугаар сарын 07-ноос аравдугаар сарын 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. Бодлогын яамд хоттой хамтарч ажиллахаар санамж бичиг байгууллаа Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар Лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх болон Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах төслүүдэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичиг нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтолын хоёр дахь заалт, Засгийн газрын 2019 оны 337 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, төв цэвэрлэх байгууламжийн технологийн болон тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төслийг шинэ төв цэвэрлэх байгууламжийн төсөлтэй уялдуулж, Улаанбаатар хотын иргэдийг амьдрах таатай нөхцлөөр хангах зорилготой юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Төслийг хэрэгжүүлэх хүрээнд үйлдвэр үйлчилгээний газрууд хотын стандартыг дагаж мөрдөх, бодлого шийдвэртэй уялдуулах нь чухал. Үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд анхан шатны боловсруулалт хийгээд Төв цэвэрлэх байгууламжид нийлүүл гэдэг шаардлага тавина гэлээ. Түүнчлэн Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудад яамны оролцоогүйгээр хэрэгжих боломжгүй. Бодлогын яамдууд хоттой хамтраад харилцан уялдаа холбоотой ажиллаж, тулгамдаж байгаа асуудлаа хамтдаа шийдвэрлэхээр болж байгаа нь өнөөдрийн санамж бичиг ихээхэн ач холбогдолтой болж байна хэмээн онцолж хэллээ. Баянзүрх дүүргийн гуравдугаар хороонд байрлах 62 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо Баянзүрх дүүргийн гуравдугаар хороонд байрлах 62 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. Цэцэрлэгийн үндсэн барилга нь 150 хүүхдийн хүчин чадалтай байсан бөгөөд өргөтгөлийн барилга баригдсанаар одоо тус цэцэрлэг нийт 500 хүүхдэд сургалтын үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна. Зургаан бүлгийн 53 багш, ажилтантай уг цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг 2.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр Офис констракшн ХХК барьж гүйцэтгэсэн байна. Мөн 2019 онд НЗДТГ, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтарсан дулаан техникийн шинэчлэлтийн дулаалгын ажил тус цэцэрлэгийн үндсэн барилгад хэрэгжилээ. БЗД-ийн 10 дугаар хорооны сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо 714 хүүхэд байна. Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг НИТХ-аар хэлэлцэхийг дэмжив Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг батлах тухай асуудлыг хэлэлцэв. Хотын захирагч С.Амарсайхан үндсэн төслийг өргөн барихдаа таван зүйлд онцгойлон анхаарсан гэдгээ онцолсон. Тухайлбал, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, ингэхдээ гудамж, зам талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, шинэ төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх, эрүүл мэнд, боловсролын байгууллагын үйл ажиллагаа, орчны тохижилтыг сайжруулахаар төлөвлөсөн. Эдгээр ажлуудыг хийхдээ төсвийн ачааллыг бууруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ түвшинд гаргаж, Улаанбаатарын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Үүний зэрэгцээ хотын эрх зүйн чадамжийг сайжруулах чиглэлд анхаарч, 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, эдийн засгийн чадавхийг сайжруулахдаа нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлж, газар зохион байгуулалтыг сайжруулахаар төлөвлөсөн байна. НИТХ-ын Тэргүүлэгчид нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн юм. БИДНИЙ ХОТ нийтлэл, нэвтрүүлэг, цахим контентын уралдааны шилдгүүд тодорлоо Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газраас олон нийтэд их хотын соёлыг түгээх, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд иргэний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэг хандлага түгээн дэлгэрүүлэх зорилгоор БИДНИЙ ХОТ сэдэвт Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг, цахим контентын уралдаан зарлаж, шилдгүүдэд шагналыг нь гардууллаа. БИДНИЙ ХОТ уралдааныг 1 сарын хугацаанд Телевиз радиогийн, Сонин сэтгүүлийн, Сайтын, Цахим контентын төрөл гэсэн 4 төрлөөр зохион явуулсан бөгөөд нийт 34 байгууллагын 40 гаруй сэтгүүлч, уран бүтээлчид бүтээлээ ирүүллээ.Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редакторууд болон чөлөөт уран бүтээлчид, олон нийтийн сүлжээнд идэвхтэй байж, эерэг хандлага түгээдэг иргэдэд нээлттэйгээр энэхүү уралдааныг зохион байгуулсан юм. Телевиз, радиогийн төрөлд MN25 дугаар суваг телевизийн Урт цагааны гудамж нэвтрүүлгийн тусгай дугаар тэргүүн байр эзлэн, нийслэлийн 380 жилийн ойн уралдаанд зориулж тусгайлан бүтээлгэсэн цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо. Сонин, сэтгүүлийн төрөлд Өнөөдөр сонины тоймч Ж.Эрдэнэцэцэг Бид нэг хаягтай, чих нэгтэй нийслэлийнхэн нийтлэлээрээ тэргүүн байрт шалгарсан бол сайтын төрөлд UB.LIFE сайтын сэтгүүлч Э.Намуун Миний хотын сайхан сурвалжилгаараа, цахим контентын төрөлд Фото хаус студийн зураглаач О.Энхтөр Хотын утаа хүн бүрийн үйлдлээс шалтгаална сэдэвт бүтээлээрээ тус тус тэргүүлж, цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Таван толгой түлш компанийг цагдаа, цэргийн хамгаалалтад авах асуудлыг судална гэв Сайжруулсан хатуу түлшийг үйлдвэрлэж, нийслэлийн иргэдэд нийлүүлж байгаа төрийн өмчит Таван Толгой Түлш ХХК үйлдвэр дээр нийслэлийн онцгой комисс хуралдлаа. нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарт болон Онцгой комиссын гишүүдэд хандаж, айл өрхүүдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьчилсан сэргийлэх зорилгоор сэрэмжлүүлэг мэдээллийг өрх бүрд орж өгөх, Мөн Тавантолгой түлш компанийн үйлдвэрийн бүсийг нийслэлийн онцгой объект болгож, компанийг цагдаа, цэргийн хамгаалалтад авах асуудлыг судлах, компанийн удирдлагуудад дотоод үйл ажиллагаагаа сайжруулж, жижиглэнгийн болон дундын агуулахуудад түлш нөөцлөх ажлаа эрчимжүүлэх, Засгийн газрын хуралдаанд гэр хорооллын айл өрх бүрт угаар мэдрэгч дохиолол суурилуулах боломжийг судлан танилцуулах ажлын бэлтгэлийг хангахыг даалгалаа. Түүнчлэн дүүрэг, хороодын Засаг дарга нарын дүүрэг, хорооддоо хүрч ажиллаж, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг газар дээр очиж шийдвэрлэж ажиллахыг үүрэг болгов. Сайжруулсан түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаар айл өрхүүдэд биечлэн зөвлөгөө өгч байна Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Эрүүл мэндийн газраас сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаар болон угаарын хордлогын үед авч хэрэгжүүлсэн ажлын явцын талаар өдөрт хоёр удаа мэдээллэж байна. Албаныхан иргэдийн ашиглаж байгаа ханан пийшингийн битүүмжлэл муу, ан цав үүссэн, зай завсар ихтэй яндангийн сойлт хийсэн, зориулалтын хавхлагыг авч хаясан, янданг хэт намхан хийсэн гэх зөрчлүүд илэрч байгааг сэрэмжлүүллээ.Шахмал түлшний буруу хэрэглээнээс болж иргэд угаартаж эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаатай холбогдуулан нийслэлийн удирдлагууд, холбогдох албаныхан, дүүрэг хорооны ажилтнууд гэр хорооллын айл өрхүүдээр явж түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаарх зөвлөмж, мэдээллийг хүргэж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар угаарын хийнд хордсон гэх дуудлага цөөрсөн бөгөөд иргэдэд зөв галлагааны талаар зөвлөмж тараах ажил 90 хувьтай байна. Гуравдугаар цахилгаан станцын хойд уулзварыг нэг чигийн хөдөлгөөнд орууллаа Хөдөлгөөний түгжрэл саатлыг бууруулах зорилгоор дараах авто замыг нэг чигийн хөдөлгөөнд орууллаа. Тодруулбал өнөөдрөөс (10.7) эхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Гурвалжингийн гүүрний хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгээс ТЭЦ-3 станц руу салдаг 4 замын уулзварын чигээрээ болон зүүн гар тийш эргэдийг болиулж, нэг чигийн хөдөлгөөнд оруулсан байна. Учир нь хэт их ачааллын үед өглөөд Яармаг талаас урдаас хойшоо чиглэлтэй, оройд ажил тарах үед Гурвалжингийн гүүрээс буюу хойноосоо урагшаа чиглэсэн хөдөлгөөн илүү түгжирдэг байсныг ийн зохицуулжээ. Дүүргийн эмнэлэгт тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгж байгуулна Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран өнөөдөр Дүүргийн эмнэлэгт тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгж байгуулах нь сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Харвалт, шигдээсийн нэгжийг төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт байгуулах-аар тусгасны дагуу тус мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зүрх судасны шалтгаант нас баралтыг бууруулах, иргэдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор НЭМГ-аас харьяа эрүүл мэндийн байгууллагуудад Тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгж-ийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан 2018 оны үзүүлэлтээр, хүн амын халдварт бус өвчлөлийн тэргүүлэх шалтгааны гуравдугаарт зүрх судасны тогтолцооны өвчин орж, халдварт бус өвчний шалтгаант нас баралтын 23 хувийг эзэлсэн байна. Нийслэлд 2001 хойш оноос өнөөг хүртэл хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаанд цусны эргэлтийн тогтолцооны өвчин байгаа бөгөөд 2018 оны байдлаар нийт нас баралтын 28.8 хувийг эзэлжээ. Тиймээс тус нэгжийг байгуулснаар дүүргийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлэх төдийгүй зүрхний шигдээс, тархины харвалтын эрчимт эмчилгээ, сэргээн засах эмчилгээний цогц тусламж, үйлчилгээг үзүүлэх бүрэн боломжтой болох аж. Нийслэлийн байгууллагууд өргөдөл гомдлыг цахим системээр хүлээн авч байна Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, чирэгдэлгүй, ил тод, түргэн шуурхай үйлчилгээг иргэдэд хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал eservice.ulaanbaatar.mn, Нийслэлийн дотоод удирдлагын UB ERP системүүд хэрэглээнд нэвтэрсэн. Иргэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэх явцыг хянах, мэдээллийг цахимаар авах нөхцөл бүрджээ. Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн порталд Үндэсний танилт нэвтрэлтийн нэгдсэн ДАН системээр бүртгүүлж, нэг удаагийн нууц үгээр нэвтэрч өөрийгөө цахим орчинд таньж баталгаажуулсны дараа тухайн хүний өмнө нь гаргасан өргөдлийн шийдвэрлэлтийн тухай мэдээллийг Өргөдөл цэсээс харах боломжтой аж. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Хотын дарга сонсож байна 1800-1200 тусгай дугаарын утас, Засгийн газрын 11-11 төв, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил зэрэг салбаруудад, Eservice.ulaanbaatar.mn цахим хуудас, Check my service гар утасны аппликейшн, Хороо, НМХГ-ын тусгай дугаар, 131200 дугаарт мессэжээр гэх мэт олон эх сурвалжаар өргөдөл, гомдол гаргаж болох аж.

Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд мод тарилаа

Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр хэмээн зарласан байдаг.Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай. Тэгвэл өчигдөр /2019.1012/ Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал тэргүүтэй хотын удирдлагууд болон Нийслэлийн Байгаль орчны газар, Ус сувгийн удирдах газар хамтран Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс дэх 100 га талбайн ойжуулалтын ажлыг хийлээ. 2018 оноос эхлэн нийслэлийн есөн дүүрэгт хортонд идэгдсэн, түймэрт өртсөн, мод тарих боломжтой 1884 га талбайн байршлыг урьдчилан төлөвлөж, өөрсдийн хөрөнгөөр дээрх газруудад мод тарих хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулах замаар таримал ойг улсын санд хүлээн авах шинэ менежментийг хэрэгжүүлж байгаа тул дээрх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой иргэд, байгууллагууд Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтэст хандахыг хүсье. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.