
Монгол Улсын Засгийн газраас 2019 онд аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ түвшинд хүргэж, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэхээр төлөвлөж, зочлох үйлчилгээний төрөлжсөн 10-12 сургалтын хөтөлбөрийг боловсруулж, зөөгч, бартендер, бариста, өрөөний болон гэрийн үйлчлэгч, тогооч, жолооч, ачаа зөөгч хаалгач гэсэн 9 мэргэжлээр орон нутгийн иргэдэд мэргэжил олгох болон мэргэшүүлэх сургалтыг Улаанбаатар хот, 21 аймагт зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж өнөөдөр сургалтын нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэхүү сургалтанд 13-15 мянган иргэдийг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд хамгийн гол ач холбогдол нь иргэдийг ажлын байртай болгож ядуурлыг бууруулах, зочлох үйлчилгээний салбарын чанарыг дээшлүүлэх нь бид бүхний улс орныхоо эдийн засагт оруулж буй бодит хувь нэмэр байх болно гэдгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нээлтийн үеэр онцлон хэлж байлаа. Эх сурвалж: БОАЖЯ

Онцгой байдлын ерөнхий газраас аврагч-усчин, шумбагчийн мэргэжил олгох дунд шатны АУШДС-19.1 сургалтыг энэ сарын 1-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эрэн хайх, аврах анги, салбар, бүлгийн 23 алба хаагч хамрагдсан юм. Алба хаагчид гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх мэдлэг, ур чадвар, дадлагыг эзэмшин, Аврагч-усчин, шумбагчийн мэргэжлийн үнэмлэх-ээ гардан авлаа. Сургалтаар алба хаагчид ОБЕГ-ын Үндэсний аврах бригад болон Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвд онолын болоод дадлага сургуулийг хийсэн юм. Харин хээрийн дадлага сургууль анх удаа Хөвсгөл аймгийн Хөвсгөл далайн эрэгт байрлах Гүний усны сургалтын төв-д зохион байгуулагдснаараа онцлог байлаагэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

2019 оны тавдугаар сар гарснаас хойш манай улсад болсон 3.5 магнитудаас дээшх газар хөдлөлтийн мэдээллүүдээс хүргэе. Тавдугаар сарын 1-нд:Улаанбаатарын цагаар 07 цаг 46 минут 23 секундэд Увс аймгийн Сагил сумаас баруун зүгт 31 км-ийн зайд 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Тавдугаар сарын 2-нд:Улаанбаатарын цагаар 19 цаг 12 минут 02 секундэд Дорнод аймгийн Матад сумаас урд зүгт 59 км-ийн зайнд 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов. Тавдугаар сарын 10-нд:Улаанбаатарын цагаар 22 цаг 08 минут 37 секундэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас баруун хойд зүгт 61 км-ийн зайнд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тавдугаар сарын 15-нд: Улаанбаатарын цагаар 12 цаг 06 минут 36 секундэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас зүүн зүгт 22 км-ийн зайнд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь Одон орон, геофизикийн хүрээлэнд бүртгэгджээ.

Махны үнэ өсөн нэмэгдээд буй энэ цаг үед хэрэглэгчдэд нөөцийн махны худалдааг илүү ойртуулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэ амралтын өдрүүдээр махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн зургаан дүүргийн 10 байршилд зохион байгуулж эхэллээ. Гурван аж ахуйн нэгж 4000 тн мах бэлтгэн, дөрөвдүгээр сарын 15-наас долдугаар сар хүртэлх хугацаанд нийслэлийн есөн дүүргийн 137 дэлгүүрээр худалдаж буй юм. Өргөтгөсөн худалдааны үеэр үхрийн махыг нэг кг-ыг нь 7200 төгрөг, хонины махыг нэг кг-ыг нь 6000 төгрөг, ямааны махыг нэг кг-ыг нь 5500 төгрөгөөр худалдах юм.Бэлтгэсэн махыг 2-3 кг-аар жижиглэн савлаж худалдаж байна. ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААНЫ БАЙРШИЛ: Сонгинохайрхан дүүрэг 1.Баянхошууны эцэс 2.Толгойтын эцэс 3.Содон хороолол Хан Уул дүүрэг 1.Нисэх Буянт ухаа 1 хорооллын баруун талд 2 .Яармагийн хуучин эцэст Сүхбаатар дүүрэг 1.Хангай хороолол Баянгол дүүрэг 1.25-дугаар эмийн сангийн зүүн талд KFC сүлжээ хоолны газрын зүүн талын байрны урд талбай. Баянзүрх дүүрэг 1.Жуковын талбай Чингэлтэй дүүрэг 1.Бөмбөгөр худалдааны төв 2.Хайлаастын эцэс

Оны эхний 29.7 сая эх малын 69.1 хувь буюу 20.0 сая 539.9 мянган хээлтэгч төллөж 20.0 сая 112.5 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 98.3 хувьтай байна. Аймгаар авч үзвэл мал төллөлт: Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгууд 70-иас дээш хувьтай байна. Том малын зүй бусын хорогдол 494.0 мянга болж оны эхний нийт малын 0.74 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс, Ховд аймгууд оны эхний нийт малын 3-аас илүү хувийг эзэлж байна. Цаг агаар, ургамлын ургалтын байдал 13-нд Говь-Алтай аймгийн Алтай, Тонхил, Шарга, 15-нд Өмнөговь аймгийн Манлай, 15-нд Сүхбаатар аймаг, 16-нд Говь-Алтай аймгийн Бугат сумдад салхи 28-34 м/с гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн. 15-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-21.0 мм бороо, нойтон цас орсноос хамгийн их нь Хэнтийн Дадалд 21.0 мм, Хөвсгөлийн Шинэ-Идэр, Улаан-Уул, Чандмань-Өндөр, Хатгал, Тариалан, Эрдэнэбулган, Архангайн Цэцэрлэг, Эрдэнэтэд 5.0-10.0 мм орсон байна. 16-нд Булган, Орхон, Хөвсгөл аймгийн нутгаар цас орж, Дархан-Уул аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бэлчээрийн ургамал ургалтын байдал 5 дугаар сарын 10-ны байдлаар Булган, Дархан-Уул, Дорнод, Өмнөговийн ихэнх, Ховд, Хөвсгөл, Сэлэнгийн зарим нутгаарбуюу 30 хувьдсайн, Увс, Архангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дундговийн зарим, Баянхонгор, Өвөрхангайн ганц нэг сумдын нутгаарбуюу 30 хувьддунд,бусад 40 хувьдмуубуюу ургамал цухуйсан боловч ургалт муу ургамлын ихэнх хэсэг гандаж шарласан, мал бэлчээх боломжгүй байна. Урьдчилсан мэдээ:Өнөө, маргаашдаа баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж, зам, даваа, гүвээ хаагдах нөхцөл бүрдэхийг онцгойлон анхааруулж байна. 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн аймгуудын нутгаар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-20-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хэсгээр дулаарна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй