Шагай хүрсэн урт хормойтой даашинз энэ зуны зонхилох загвар гэнэ. Ер нь урт, нэлмэгэр, намирсан хормойтой даашинз бүсгүй хүнийг улам эмэгтэйлэг, сайхан харагдуулах төдийгүй биед эвтэйхэн, чөлөөтэй байхад нь тусалдаг. Бас дээр нь халуун өдөр сэрүүхнээс гадна оймс, тирконд мөнгө үрэхгүй, муухай хөлтэй гэж санаа зовохгүй шүү дээ.Нэг ёсондоо олон төрлийн асуудлыг нэгмөр шийдэж байна гэсэн үг. Ингээд хэрэв та өөртөө даашинз худалдан авах эсвэл оёж өмсөх гэж байгаа бол дараах 12 загварт анхаарлаа хандуулна уу? Эдгээрээс танд таалагдах загвар байна гэдэгт найдаж байна. WORD.MN А.Одсар
Энэтхэгийн мэс засалчид шинжлэх ухааны жинхэнэ гайхамшгийг бүтээлээ. 34 эмч мэргэжилтнээс бүрдсэн багийн 12 цагийн турш хийсэн хагалгаагаар эгч дүү Стути, Аранду нарын зүрх тус тусдаа цохилж чадахаар болсон байна. Өөрөөр хэлбэл алтан гартай чадварлаг эмч нарын ачаар сиамын ихэр охид жирийн хүн шиг амьдарч болохоор болжээ. Энэтхэгийн Мадхья-Прадеш мужийн Mission эмнэлэгт хийгдсэн энэхүү хагалгаа өглөө 11 цагт эхэлж, шөнө дунд дууссан байна. Одоо ой дөнгөж хүрч байгаа ихрүүд сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Охидын эцэг эхэд хагалгаанд өгөх мөнгө байхгүйгээс туршилтын журмаар тус эмнэлэгт өгөх шийдвэр гаргасан байна. Охид хагалгааны үеэр үхэж ч болох байв. Гэвч аз болж эмч нар охидын зүрх, элгийг амжилттай хувааж чадсан байна.
Олон хоног нойргүй явж дээ гэмээр нэгэн эмэгтэйтэй уулзлаа. Нэрээ хэлэхээс татгалзсан тэрбээр хар тамхи хэрэглээд олон жил болж буй ч хар тамхины хор хөнөөл, хүний эрүүл мэнд, амьдралд хэрхэн нөлөөлж буй талаар залууст сэрэмжлүүлэг болох үүднээс ярьж өгөөч гэсэн бидний хүсэлтийг хүлээн авсан юм. Болзсон газраа биднийг очиход нүүрээ будан, тольдож суусан бүсгүй ярилцах хугацаанд мансуурч, нүдээ аньж, зарим үед унтаж байгаа мэт байдалтай болно. -Олон нийтэд өөрийг чинь таниулах бус хар тамхины хор хөнөөлийг бусдад ойлгуулах зорилгоор тантай ярилцаж буйг та мэдэж байгаа байх? -Тийм ээ, тэгээд л би зөвшөөрсөн. -Таны нэрийн эхний үсгийг бичиж болох уу? -Ж-гээд л биччих. -Уучлаарай, таныг харахад тийм ч залуухан харагдахгүй байна. Дээхнэ хар тамхины талаар манайхан сайн мэддэггүй, элбэг ч байгаагүй. Та яагаад хар тамхи хэрэглэх болсон бэ. Яаж яваад энэ зам руу орчихов? -Би 36 настай. Өвчнөө намдаах гэж анх хэрэглээд сүүл дээ донтсон. Залуу байхдаа үр хөндүүлсэн юм. Гэтэл эмч нарын хариуцлагагүйгээс болж дахин хагалгаа хийлгээд үхэх шахсан.Одоогоос 15 жилийн өмнө, 1997 онд танил залуу маань Энэ тариаг хийчих, өвчнөө мартана гэж хэлсэн. Тухайн үед надад промидоль гэдэг тариа хийсэн юм билээ. Нэг граммыг хийсний дараа өвчин нам даад, хажууд байгаа хүний нүүр, царай тодроод нэг л сайхан мэдрэмж төрсөн. Өвчнөө тэвчилгүй дахин хийсээр байгаад сүүлдээ байнгын хэрэглэгч болсон. -Анх санал болго сон хүн Олон удаа хийж болохгүй, хар тамхины төрлийн тариа гэж хэлээгүй юм уу? -Юу гэж хэлэх юм бэ. Надаар мөнгөө олуулах санаатай тарьсан юм чинь. Тэр хүн хоёр хөлгүй байсан юм. Бас л өвчнөө тэвчихгүй, мартах гэж анх хэрэглэсэн юм билээ. Хар тамхи хэрэглэхэд их мөнгө хэрэгтэй. Тэр хүнд ивээн тэтгэгч хэрэгтэй байсан юм билээ. Тэгээд л намайг сонгосон хэрэг. Одоо тэр хүн бурхан болсон. -Та тэгэхээр мөнгөтэй байжээ. Хаана, ямар сургууль төгсөв. Ажил хийж байсан уу? -Тийм ээ, мөнгөтэй байсан. Гэхдээ яаж мөнгө олдог байснаа хэлэхгүй. Сургууль соёл төгсөж, ажил хийж байгаагүй. Хар тамхи хэрэглэгчид бусдыг өөрийн хараат байлгаж, эм, тариагаа авахуулахын тулд татан оруулдаг. Би мөнгөний золиос болсон хүн. -Та өдөртөө хэдэн грамм, ямар тар иа хэрэглэдэг вэ. Татах, со рох, тарих гээд хар тамхи хэрэг лэдэг олон арга байдаг гэсэн. Та алийг нь түлхүү хэрэглэдэг вэ? -Эхэндээ нэг граммыг тарьдаг байлаа. Одоо нэмэгдсээр 40 грамм болсон. Морфин, пен таниль, промидоль аль алиныг нь тарина. Ихэвчлэн тарьдаг ч, мөнгө төгрөг олдохгүй аль таарснаа хэрэглэдэг. -Зарим хүн хар тамхинаас гаръя гэж хичээдэг гэсэн. Таны эргэн тойронд байгаа хүмүүс гарах тухай ярьж байна уу? -Миний мэдэх 100 гаруй монгол хүн хар тамхины төрлийн тариаг тогтмол тарьж хэрэглэдэг. Тэдний тал хувь нь хар тамхинаас гаръя, жирийн хүмүүс шиг амьдаръя гэж ярьдаг ч болдоггүй юм шиг байна лээ. Байна лээ ч гэж дээ, болдоггүй юм. -Та гарах гэж оролдож байв уу? -Тэгэлгүй яахав, залуу насаа сайн сайхан өнгөрөөе, хүн шиг амьдаръя гэж шийдээд хичээсэн. Хордлого тайлах эмчилгээ хийлгэж, цусаа шүүлгэсэн. Бараг нэг жил гаруй хар тамхи хэрэглээгүй. -Их удсан байна шүү. Тэр чигтээ гарч чадсангүй юү? -Хар тамхинд орсон хүн гарсан гэж би дуулаагүй. Үнэ хээр их тэсвэр, тэвчээр шаардана. Эмнэлэгт жирийн хүмүүстэй хамт байлгаж, эмчлэх боломжгүй. Тархинд голомт үүсэн учраас байнга нэхнэ. Зөвхөн сэтгэхүй бус эд эрхтэн бүгд хар тамхиа нэхээд байдаг. Бие задрах гээд, толгой тэвчихийн аргагүй өвдөнө. Ийм үед хар тамхи хэрэглэдэг хүн юу ч хийхээс буцдаггүй. Тиймээс эмчилгээг цоожтой хаалганы цаана, цагдаагийн хяналт дор хийх хэрэгтэй болдог. Миний тэсвэр тэвчээр барагдсан учраас эргээд л орчихсон. Гадуур явж байхад байнга бодогдоод, эмийн сан, эмнэлэг харахаар бүр ч хүнд байдалд ордог. Нэг хэсэг хаяад, дахин хэрэглэхээр илүү донтдог юм билээ. -Та хэрэглээд бараг 15 жил болж байгаа юм байна. Хар тамхи хүнийг эрүүл мэнд, эдийн засгийн хувьд доройтуулж, амиа өгөхөөс ч буцахгүй болгодог. Та энэ олон жил хэнээс мөнгө авч, хэрэглэдэг байв. Нууц биш бол одоо хаанаас, хэнээс бараагааавдаг вэ? -Би эхэндээ мөнгөтэй байсан. Харин одоо надад хоёр өрөө байрнаас өөр юу ч алга. Нэг өрөөгөө хөлслөөд мөнгө олдог. Гэхдээ тэр мөнгө юу болох вэ дээ. Хоёрхон тарианы үнэ. Над мэт нь байтугай дэлхийн тэрбумтнууд, одууд хар тамхинаас болоод хоосорч, амьд үхдэл болж байгааг чи харж байгаа биз дээ. Үнэхээр хэн ч биш болгодог юм. Өдрөөс өдөрт амьдрах хоногийн тоо цөөрч, үхэл ойртож байгааг мэдэрсээр байгаа ч яаж ч чадахгүй юм даа. Хар тамхи хэрэглэгчдийг донтох өвчин туссан гэж үздэг болсон. Тиймээс групп тогтоон эмчилгээний журмаар тариа өгдөг. Миний хэрэглэдэг тариа 10 ширхэг нь 25000 төгрөг. Өдөртөө л дуусчихна. -Хар тамхи хэрэглэснээр бие сэтгэлд өөрчлөлт орж, хэрхэн доройтож буйгаа мэдэрдэг биз дээ? -Мартамхай болж буйгаа би мэдэрдэг. Би уур гэдгийг мэддэггүй байлаа. Харин одоо зан араншин маань өөрчлөгдөж, ууртай догшин болсон. Уур хүрсэн үедээ юу ч хийхээс буцахгүй шүү. Би өнөөдөр чиний өмнө суугаад ярилцаж байгаа ч амьд үхдэл л гэсэн үг. Хар тамхиа хэрэглэвэл бие сэтгэл тайвшраад, өвдөлтөө март даг. -Таны ойр дотнын хүмүүс хар тамхи хэрэглэдэг гэдгийг чинь мэддэг үү? -Миний аав, ээж бурхан болсон. Ойр дотнын гэх хүн байхгүй. Хорвоо дээр ганцаараа л үлдэх шив дээ. Тэд маань байхдаа хар тамхи хэрэгл үүлэхгүй гэж их хичээж, зүтгэдэг байсан. -Хар тамхины хольцтой эм, тариаг манай улс эмийн сангаар худалдахыг хориг лосон. Та өдрийн хэрэгцээгээ хаанаас авдаг юм бэ? -Эхэндээ олддоггүй хэцүү байлаа. Эмч, сувилагч нараас гуйгаад өгөхгүй. Өндөр үнэ хэлж байж арай гэж салгана. Харин одоо эмчийн заавраар худалдаж авдаг. Пентаниль, морфин гээд аль олдсоноо хэрэглэдэг. -Та тодорхой ажил эрхэлдэггүй гэсэн. Мөнгөө хаанаас олдог юм бэ? -Болгодог л юм даа. Хар тамхийг хууль бус бүх үйлдэл дагадаг. Худлаа ярина, хуурч мэхэлнэ, хулгай хийнэ, тарианы мөнгөө олохын тулд юу ч хийхээс буцахгүй болчихдог. -Таны эргэн тойронд хар тамхи хэрэглэгч цөөнгүй байдаг бололтой. Та нар уулздаг уу. Насны хувьд залууж сан гэж дуулсан юм байна. Эрэгтэй хүмүүс ихэвч лэн байдаг гэсэн үү? -Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч олон шүү дээ. Бид хааяа уулзаж ярилцана, нэгэндээ тусалж, эм тариа наасаа өгнө. Гэхдээ би хэзээ ч хүнд тариа хийж өгдөггүй, ялангуяа залууст. Би мөнгөний золиос болж, бусдад хорлогдсон болохоор залуусыг өөр шигээ болгохын хүсэхгүй байна. Та нар шөнийн цэнгээний газраар яваад үзээрэй. Мансуурсан охид, хөвг үүд зөндөө. Хар тамхи хэрэглэгч охид олон болж. Цэл залуухан, хорь ч хүрээгүй тэд хор хохирлыг нь мэдэхгүй сонирхоод татчихдаг. Тэгээд л хэд сороод, тариад шууд донтоно. Сүүлдээ амьдралынх нь утга учир хар тамхи болно гэд гийг ойлгохгүй л байна. Ан заараад байхад боломжийн амьдралтай айлын хүүхдүүд хар тамхи татаж байна. Саяхан би дэлгүүрт явж байтал хоёр залуу Эгч ээ шоколад авъя, цаастай биз дээ, тийм цаастай л бол ямар ч шоколад яахав гэж хэлсэн. Худалдагч юугаа ойлгох юм бэ. Харин би сонсоод л шууд хар тамхи хэрэглэдэг болохыг мэдсэн. -Тугалган цаасыг нь ашигладаг байх нь? -Героиноо тавиад дороос нь асаагуураар халаагаад сорно. Би тэднийг дагаж гараад машинд нь очсон. Япон машин уначихсан, брэндээр гоёсон сайхан дөрвөн залуу байсан. Бээжинд сурдаг хоёр нь авчраад найзууддаа татуулж буйгаа хэлсэн. Би судсаар тарьж хэрэглэдгээ хэлээд, хамт татсан. -Та залуу үед хар тамхи мансууруулах бодисын талаар сургалт зохион байгуу ла хад оролцож, илэн да лан гүй ярьж өгдөг гэсэн. Тэднийг хориглож болсонг үй юу? -Яг миний үгийг сонсож харагдаач, тоохгүй шүү дээ. Бидний төлөө анхаарал хандуулдаг Хар тамхи, ман суурлаас иргэдийг хамгаа лах нийгэмлэгийн ажилд оролцож, яриа хийдэг. Миний бодлоор дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт хар тамхи, мансуурлын талаар дэлгэ рэнгүй зааж, хор хөнөөлийг нь таниулах хэрэгтэй байна. Өнөөдөр хар тамхи мансууруулах бодистой тэмцье л гээд их ярих юм. Яаж, ямар арга замаар тэмцэх гээд байгаа юм болдоо. Донтогч болсон ч хар тамхинаас гаръя гэсэн чин хүсэлтэй хэдхэн хүнээ эмчилж чадахгүй л байна шүү дээ. Жар гарсан нэг эмэгтэй л (Хар тамхи, мансуурлаас иргэдээ хамгаалах нийгэмлэгийн тэрг үүн Ш.Лхагвасүрэнг хэлэв) биднийг ойлгож, хар тамхины хор хөнөөлийн талаар ярьж, сэтгэл заслын эмчилгээ хийж байна. Энэ хүнээс өөр анхаарал хандуулж буй хэн байгаа юм бэ. Эмнэлэгт хийж буй эмчилгээ нь хангалтгүй хэрнээ их өндөр үнэтэй. Цу саа шүүлгэхийн тулд 200-300 мянган төгрөг төлнө. Тийм их мөнгө хаана байна, өдрийнхөө тарианы мөнгийг арай ядан олж байгаа хүмүүс шүү дээ бид. Яг одоо надад эмчилгээ хийе гэвэл би гүйгээд л очино. -Та мансуураад байх шиг. Яриа чинь сайн ойлгогдохгүй, зарим үед унтаад байгаа юм шиг санагдах юм? - Тариа үйлчлээд мансуурч байна аа. Гэхдээ сурснаараа л болдог юм. Өдөрт нэг удаа хийдэг бол тэрийгээ л үгүйлдэг. Би 10 граммаар дөрвөн удаа хийдэг. Өглөө хамаг бие өвдөөд, амьсгал давхцаад ирнэ. Тэр үед нь хийчихээр хэвийн болдог. Би залуучуудад хандаад нэг зүйл хэлчих үү. Залуу насанд хүн онгироо, давлиун, сахилгагүй байдаг. Тэр зандаа хөтлөгдөөд хар тамхи хэрэглэдэг. Нэг хэрэглээд больдоггүй, дахин дахин хэрэглэх хүсэл төрсөөр нэг л мэдэхэд донтогч болдог. Ертөнцөд ямар муу муухай зүйл байна, тэр бүгд хар тамхийг дагадаг. Өдөрт доод тал нь зуун мянган төгрөг зөвхөн хар тамхинд зориулаад байх боломж бидэнд байхгүй. Бие сэтгэл нь хар тамхи хэрэглэхийг шаардаад ирэхээр юу ч хийхээс буцахгүй болдог. Над шиг битгий болоосой гэж хэлмээр байна. -Бидний ярилцлагыг уншсан олон хүн хар тамхи хүнийг хэрхэн өөрчилж буйг ойлгон, жигших байх. Илэн далангүй ярилцсанд баярлалаа. MONGOLNEWS.MN
Хуруунуудаа хөшиж дуугаргах дуртай эрчүүд маш олон байдаг. Тэгвэл тэдгээр хүмүүс бүр бага залуу наснаасаа ингэж сурчихжээ. Бага залуу насанд үе мөчний мөгөөрстэй хэсэг зузаан сайн байх тул дээд зэргийн уян байдаг. Тэгээд хурууг хөшихөд зөөлөн мөгөөрснүүд тас тас дугардаг ажээ. Зарим хүнд энэ нь ихэд таалагдаж ийнхүү дуугаргасаар аяндаа зуршилтай болдог. Гэтэл үнэн хэрэгтээ хурууны үе байнга гэмтэп авч байдаг юм. Vе мөчний мөгөөрс олон жилийн турш аажмаар эвдэрнэ. Хэрэв яс хоорондын мөгөөрс устаж нимгэрэх аваас яснууд хоорондоо үрж улмаар өвдөж эхэлдэг Тэгэхээр залуу байгаа дээрээ энэ муу зуршилаа орхиорой.
Өвлийн улиралд охид бүсгүйчүүдийн арьс салхинд маш их сэвтэж, гадны сөрөг нөлөөнд автдаг нь олонтаа. Арьсны өнгө харлаж, сэвх толбо суухдаа амархан мөртлөө цагаан тунгалаг арьстай болоход тийм ч хялбар биш. Гэхдээ бас арга байнаа. Охид бүсгүйчүүд ээ арьсаа цайруулъя бас тунгалагшуулъя. 1.Цайруулах нь Цагаан болно гэсэн үг мөн боловч үнэндээ арьсны өнгө нь удамшлын нөлөөгөөр меланин пигментийн хэмжээ, тоо ширхэгээс хамааран тодорхойлогддог учир цайруулна гэдэг нь арьсыг гэв гэнэт цагаан болгоно гэсэн үг биш. Таны арьсан дээр үүссэн сэвх толбыг аажмаар бага багаар бүдгэрүүлж, одоогийн байгаа байдлаас илүү цайвар болгоно гэсэн үг юм. 2.Тунгалагжуулах нь Арьсанд үхсэн эд болоод гүний бохирдол хуримтлагдвал арьс бараантаж, өнгөлөг чанараа алдаж эхэлдэг. Ийнхүү бараантаж, алаг болсон арьсыг нэгэн жигд болгож, гүнээсээ гэрэлтсэн толигор арьстай болгохыг тунгалагжуулах гэж ойлгож болно. Тунгалагжуулах болоод цайруулах арчилгааг нэг зэрэг хийж байж нүд гялбам тунгалаг арьстай болно. Тунгалаг цагаан арьстай болоход таны зүгээс шаардагдах зүйл: А.Витамин С-ээр баялаг хоол хүнс хэрэглэх Б.Өдөрт дор хаяж 1,5 литр буцалсан ус уух В.Өдөр бүр 7-8 цаг унтаж байх хэрэгтэй Г.Нүүрээ угаасны дараа ногоон цай, навч дэвтээсэн хүйтэн усаар шавших Д.Гелин маск болон хүйтэн алчуур, мөсөөр жин тавих зэрэг юм. Мөн танд анхааруулахад гүн эмзэг, чийг дутагдалтай арьсанд ихэвчлэн үүсдэг учир цайруулах гээд хуурайшуулж, гуужуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй нь байна шүү, хүүхнүүд ээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй