ХҮҮХДИЙН ЭРЭМБЭЛЭН АНГИЛАХ, ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран хүүхдийн эрэмбэлэн ангилах, яаралтай тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Томуу ба Ковид-19 өвчтэй хүүхдийн эрэмбэлэн ангилалт сургалтыг 2021 оны 08 дугаар сарын 04-нөөс эхлэн 08 дугаар сарын 11-ний хооронд зохион байгуулж байна. Тус сургалтад нийслэлийн есөн дүүргийн 143 Өрхийн эрүүл мэндийн төвийн 180 гаруй өрхийн эмч нар хамрагдаж томуу болон Ковид-19 халдварт өвчтэй хүүхдийн биеийн байдлыг зөв үнэлж, эрэмбэлэх мэдлэгээ дээшлүүлэн бататгаж байгаа юм. Сургалтыг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, клиникийн профессор Б.Энхтайван, Хүүхдийн зөвлөх поликлиникийн эмч, хүүхдийн уушгины эмч, АУ-ны магистр, клиникийн профессор Ж.Нармандах, Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, хүүхдийн эрчимт эмчилгээний эмч Б.Бат-Амгалан, Тусламж үйлчилгээний зохицуулагч, хүүхдийн уушгины эмч АУ-ы доктор О.Солонго нар удирдан явуулж байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын болон шинжилгээний цэгүүд

Өнгөрсн ням гарагтнийслэлийн хэмжээнд I тунд 774, II тунд 448, нийт 1222 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1079162 иргэн I тунд, 986198 иргэн II тунд хамрагджээ. Мөн нийт 2004 жирэмсэн эх, 12-15 насны 30318, 16-17 насны 16043 хүүхэд тус тус II тунд хамрагдаад байна. Харин өнөөдөр /2021.08.02/ Улаанбаатар хотод суурин 19 цэгт 30 багийн 151 эмч, ажилтан ажиллаж, 8200 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын болон шинжилгээний цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулъя.

12-оос дээш насныхныг Файзер вакцины I тунд ӨНӨӨДРӨӨС хамруулж эхэллээ

Файзер вакцины татан авалттай холбоотойгоор I тунд хамрагдах 12-оос дээш насныхны вакцинжуулалтыг түр зогсоогоод байсан билээ. Тэгвэл Файзер/БиоНТех компанийн Комирнэти вакцины I тунд 12-оос дээш насны иргэдийг өнөөдрөөс хамруулж эхэллээ хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар12-17 насны хүүхдүүдийн 70 орчим хувь нь вакцины хоёр дахь тундаа хамрагдаад байна.

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад 12 төрлийн 33 эмийг нэмж бүртгэлээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар хөнгөлттэй олгох эмийн нэр төрөлд эмийн ерөнхий нэршлийг нэмэгдүүлэхгүйгээр дараах 33 худалдааны нэршлийн эмийг нэмлээ. Үүнд:1. Уналт, таталтын эсрэг эм- Нейрокон, Кепрептол СР, Лириби 2. Тархины эд эсийг хамгаалах эм- Этекс Цитиколин 3. Ретровирусын /гепатит В/ эсрэг эм- Гепвин 0.5 4. Цусны даралт бууруулах эм- Жублосар, Вальсакор Н 160, Вальсакор Н 80, Телмиста 40мг, Телмиста 80мг, Претеншион 40, Претеншион 80, Багровен 5мг, Багровен 10мг 5. Нянгийн эсрэг эм /антибиотик/- Бетаклав, Азибру 500, эрибру 500, Кларитрон, Азитрон, Ципрон, Метронидазол, Моксиклав 6. Зүрхний бах эмчлэх эм- Нипертен 7. Өвдөлт намдаах эм- Наклофен Дуо 8. Липид /өөх тос/ бууруулах эм- Роксера 10мг, Роксера 20мг, Аврора 10мг, Аврора 20мг 9. Ходоодны хүчлийг багасгах эм- Эста-20, Эста-40 10. Үе мөчний өвчнийг эмчлэх эм- Целкок 11. Дархлал дарангуйлах эм- Ципол-Н 12. Үрэвслийн эсрэг бэлдмэл- Индомон Та эдгээр эмүүдийг ЭМДЕГ-тай гэрээ бүхий аль ч эмийн сангаас авах боломжтой ба цусны даралт буруулах бэлдмэл болон уналт таталтын эсрэг бэлдмэлийг 70%-ийн үнийн хөнгөлөлттэйгээр, бусад эмийн бэлдмэлийг 30-50%-ийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм. ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОЛГОХ ЭМИЙГ АВАХДАА:Иргэд даатгуулагчид Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмчид үзүүлж, онош тавиулсны дараа цахим жорыг бичүүлнэ. Даатгуулагч цахим жорын бүртгэлийн хэсэгт өөрийн мэдээллээ үнэн зөв бүртгүүлж, хурууны хээг уншуулах бөгөөд таны эмчилгээнд хэрэглэгдэх эм нь эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөлд орсон бол ЭМДЕГ-тай гэрээтэй эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм. ЖИЧ: Хэвтрийн болон хүнд өвчтэй гэртээ байдаг даатгуулалчдад өрх, сум тосгоны эмч нь гэрийн эргэлт, үзлэг хийх үедээ хурууны хээг баталгаажуулж цахим жорыг бичих бөгөөд эмийн сангаас хөнгөлөлттэй эмийг авахад асран хамгаалагчаар дамжуулж авна. 18 нас хүрээгүй хүүхэд, ажил мэргэжлийн онцлог болон бусад шалтгааны улмаас хурууны хээ нь уншихгүй болсон иргэд өрхийн эмнэлэгээрээ дамжуулан ЭМДЕГ-т хурууны хээ уншуулахгүйгээр хөнгөлөлттэй эм авах хүсэлт гаргана.

Явуулын амбулаторийн үйлчилгээг 38 автобусаар үзүүлж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөрболлоо. Хурлын эхэндНЗДТГ-ынХяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулгаөнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн 12 үүрэг, даалгаврын биелэлт 87.5 хувьтай хэрэгжиж байгааг танилцуулсан юм. Тухайлбал, коронавируст халдварын тархалтыг бууруулах үүднээс иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар хийлгэх, дархлаажуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгсөн билээ.Тус ажлын хүрээндзургадугаарсарын 15-24-ний хооронд давхардсан тоогоор 17.443объектыгхамруулан шалгаснаас 5155 зөрчлийг илрүүлсэн байна. Нийт зөрчлийн 65.7 хувийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах, сануулах арга хэмжээ авч ажиллажээ.Түүнчлэн Шарилжгүй Улаанбаатар-6 аяны хүрээнд нийт 4.465.510 ам метр талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэв. Мөн нийтийн эзэмшлийн 104 байршил дахь 2500 улиасанд үр хөврөлийг багасгах тарилга хийж байгаагаас өнөөдрийн байдлаар 284 эм улиасанд 743 тариа хийгээд байна. Тус тарилгыг хийснээр эмулиасныунгиралэхний жилдээ 20 хувь, хоёр дахь жилдээ 90 хувь хүртэл хувиар буурах юм. Нийслэлийн зам, замын байгууламжийн их засвар, нөхөөс, заадасны ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэх, гүүрийн байгууламж, нүхэн гарцуудын цэвэрлэгээ үйлчилгээ, хайсхашлагынзасварын ажлыг тогтмол хийх, аюулгүй ажиллагаагхангах чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн. Тэгвэл нийт 20 гудамж, замд 289.000 метр урт ан цав, заадас засварлах ажил хийж гүйцэтгэн, төлөвлөгөөг давуулан биелүүлжээ. Авто замын нүхэн эвдрэлийгасфальт-бетонхольцоор засварлах ажил 56 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржкоронавируст цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний хүрээнд Шуурхай штабаас зохион байгуулж буй ажлын талаар тайлагнав. Төвийн зургаан дүүргийн 108 хорооны нутаг дэвсгэрт 38 автобус явуулынамбулаторийнүйлчилгээ үзүүлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 6369 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 41.4 хувь нь хөнгөн шинж тэмдэгтэй аж. Өнөөдрөөс эхлэн 12-оосдээш насны хүүхдүүдФайзервакцинд хамрагдахтай холбогдуулан 22 суурин, найман явуулын дархлаажуулалтын цэгт 42 багийн 262 эмч ажиллахаар зохион байгуулжээ. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн засаг захиргааны шинэ байранд яаралтай тусламжийн түр төвийг байгуулсан. Эхнийээлжид145 орыг тоноглон дэлгэсэн бөгөөд иргэдийг хүлээн авч, шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлээд байна. Түүнчлэн дахин 140 орыг доод давхарт нь дэлгэх боломжтой хэмээн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтанилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын ЗахирагчД.Сумъяабазаркоронавируст халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх,хэрэгжилтэдхяналт тавих, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс аж ахуй нэгжүүдтэй байгуулж буй Хариуцлагын гэрээ-ний хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Мөн дүүрэг, хороодын Засаг дарга, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагуудад цар тахлыг бууруулах ажлын хүрээнд сайн дураар ажиллах эмч, сувилагч нарын бүртгэл, судалгаа гаргаж, ажиллах хүчний нөөц, санхүүгийн тооцоог гарган ажиллахыгүүрэгдсэн юм. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийж байгаа тохижилт, цэцэрлэгжүүлэлт, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангуулж, хэрэгжилтэд хяналт тавихыг харьяа байгууллагуудад чиглэл болгов. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.