Халдварын тархалтыг бууруулахад төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаа чухал байна

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2746 хүн халдвар авснаас 1876 нь нийслэлийн иргэн байгаа юм. Сүүлийн өдрүүдэд халдвар авах хүний тоо нэмэгдэж буй. Иймээс халдварын тархалтыг бууруулахад төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаа чухал байгааг албаныхан онцолж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран худалдаа, үйлчилгээний байгууллагуудад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх зорилгоор хяналт, шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгаа. Өчигдөр буюу зургадугаар сарын 17-ныбайдлаар 3460 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын баг гурван ээлжээр ажиллан, 2112 аж ахуй нэгж, байгууллага, иргэнийг шалгалаа. Шалгалтын үеэр нийт 710 зөрчил илэрсний558нь коронавируст халдвараас сэргийлэх түр журмыг зөрчжээ. Түүнчлэн тусгай нөхцөл шаардлага зөрчсөн, цагийн хуваарь хэтрүүлэн үйлчлэх, насанд хүрээгүй хүн ажиллуулж, согтууруулах ундаагаар үйлчилсэн зэрэг нийтлэг зөрчил илэрлээ. Үйл ажиллагааг явуулахыг түр хязгаарласан аж ахуй нэгжүүдээсБаянзүрх дүүргийнХосдэнбуудал, Чингэлтэй дүүргийн Хүчитшонхор зах зөвшөөрөлгүй тоглоомын газар ажиллуулсан зөрчил гаргасан байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийн 47.9 хувь буюу 340-ийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах арга хэмжээ авчээ. Иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд коронавируст халдвараас сэргийлэх түр журмыг мөрдөж, хариуцлагатай байхыг хяналт, шалгалтын байгууллагууд уриалж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Зургаадугаар сарын 18-нд Улаанбаатар хотод явуулын 7, суурин 28 цэгт 52 багийн 298 эмч, ажилтан ажиллаж, 7570 иргэнийг дархлаажуулна. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Дархлаажуулалтын 45 цэг ажиллаж байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Өчигдөр буюу зургадугаар сарын 14-нд нийт 393 дуудлагад үйлчилж ажиллалаа. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 21 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.1 минут байна. Мөн Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод нийт 51 иргэн хандсанаас 19 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 32 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгч ажиллажээ. Улаанбаатар хотод өнөөдөр явуулын найм, суурин 37 цэгт 67 багийн 377 эмч, ажилтан ажиллаж, 4560 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Зургадугаар сарын 14-нд нийслэлийн хэмжээнд I тунд 802, II тунд 3692, нийт 4494 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100.9 хувь буюу 962.328 нь I тунд, 88.2 хувь буюу 841.548 нь II тунд хамрагдаад байна. Мөн өчигдрөөс жирэмсэн эмэгтэйчүүдийг Файзер вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Вакцины эхний тунг жирэмсний 14 дэх долоо хоногоос хойших хугацаанд хийх бол давтан тунг жирэмсний 36 дахь долоо хоногоос өмнөх хугацаанд хийлгэх юм. Хэрвээ давтан тунг дээрх хугацаанд хийлгэж амжихгүй бол төрснөөс хойш 42 хоногийн дараа вакцины II тунд хамрагдах боломжтой. Дархлаажуулалтыг сайн дурын үндсэн дээр хийх бөгөөд вакцинд хамрагдахыг хүсвэлhttp://vis.health.gov.mn.surveyхаягаар нэвтэрч, цаг авч үйлчлүүлнэ. Энэ нь жирэмсэн эхчүүдэд аль болох хүндрэл учруулахгүй үйлчлэх зорилготой юм. НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

ТАНИЛЦ: Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үйлчлэх 33 рашаан, сувилал

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулан иргэд, даатгуулагчдад тусламж, үйлчилгээ үзүүлж буй нийслэл болон орон нутгийн 33 рашаан, сувиллыг танилцуулж байна. Тухайн газрууд ЭМДЕГ-тай гэрээ хийснээр журмын дагуу даатгуулагч иргэдэд хөнгөлөлттэй үйлчлэх юм. ДААТГАЛААР ҮЙЛЧЛЭХ 33 РАШААН СУВИЛАЛ Оргил рашаан сувилал-Хан-Уул дүүрэг, 15-р хороо ОБЕГ-ын дэргэдэх Жаргалант сувилал Хан-Уул дүүрэг, Жаргалантын ам Багануур сувилал Багануур дүүрэг, 3-р хороо, Нацагдоржийн гудамж Аксу рашаан, сувилал Баян-Өлгий аймаг Шаргалжуут рашаан, сувилал Баянхонгор аймаг Баян-Ундарга Зэндмэнь рашаан, сувилал Баянхонгор аймаг Бигэр шимт элс сувилал Говь-Алтай аймаг Нар элс сувилал Говь-Алтай аймаг Оюут сувилал Дархан-Уул аймаг Үе залгамжлагч элит сувилал Завхан аймаг Эльма хужирт рашаан, сувилал Өвөрхангай аймаг Ар үр рашаан, сувилал Өмнөговь аймаг Задгай цагаан рашаан, сувилал Төв аймаг Булагтай сувилал Төв аймаг Чингэсийн гурван нуур Хэнтий аймаг Дархан оточ аварга Хэнтий аймаг Ар жанчивлан рашаан, сувилал Төв аймаг Ариун лотус сувилал Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо АШУҮИС-ийн сувилал Төв аймаг Далд засал сувилал Гацууртын шар хоолой Өнө энх сувилал Баянгол дүүрэг, 14-р хороо Сиси хатан Арга билэг Төв аймаг Сувд сувилал Архангай аймаг Энх саран Сонгинохайрхан дүүрэг Эрхэс сувилал Сүхбаатар дүүрэг, Бэлх Ээлтэй оточ сувилал Баянзүрх дүүрэг, 15-р хороо СБД-ийн Эрүүл мэндийн төвийн дэргэдэх сувиллын газар Сүхбаатар дүүрэг, Дамбадаржаа Жаргалан сувилал Сэлэнгэ аймаг Жинст сувилал Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо Интенсэвкаре сувилал Гавьжийн шанд Төгөл сувилал Сонгинохайрхан дүүрэг, Зүүн салаа Эм жи жи сувилал Төв аймаг Хайрын билэг-2 сувилал Төв аймаг Эх сурвалж:Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

​ Улаанбаатар хотод өнөөдөрявуулын 10, суурин 40 цэгт 98 багийн 524 эмч, ажилтан ажиллаж, 8978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.