ДҮҮРЭГ, ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДИЙГ ХАМГААЛАХ ХУВЦАС, ХЭРЭГСЛЭЭР ХАНГАЖ БАЙНА

Нийслэлийн хэмжээнд коронавируст Ковид-19 халдварын зорилтот бүлгийг шинжилгээнд хамруулах 18төв, сайн дурын иргэд шинжилгээнд хамрагдах 86 өрхийн эрүүл мэндийн төвд 1 өдөрт 720 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хуваарилагдсан нөөцөөс харьяа 26 эрүүл мэндийн байгууллагад нэг удаагийн хамгаалах өмсгөл 10,7 мянга, халад 4300, бээлий 22.5 мянга, амны хаалт 27,5 мянган ширхэг, мөн сайн дурын шинжилгээ авах 86 өрхийн эрүүл мэндийн төвд дүүргийн Эрүүл мэндийн төвөөр дамжуулан нийт 2000 ширхэг хамгаалах хувцас, иж бүрдлийг нийлүүлсэн байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

ДЭМБ-ААС ГАРГАСАН “КОВИД-19” ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ АРВАН ЗӨВЛӨМЖ

1.Гэрээсээ гарахдаа заавал бээлий өмсөөрэй. Олон нийтийн газраар үйлчлүүлэх, нийтийн тээвэрт зорчихдоо үргэлж бээлийн өмсөх хэрэгтэй. Учир нькоронавирус ньагаар дуслын замаар болонхүрэлцэх замаар халддагтулолон нийтийн газраар өмсөж явсан хувцсаа тогтмол угааж, ариутгаж байхыг зөвлөж байна. 2.Хэрэв та олон нийтийн газартбээлийгээ тайлж,хооллох шаардлагатай болсон эсвэл хэн нэгэнтэй гар барьсан тохиолдолд яаж ч загатнаж байсан гараа угаалгүйгээр нүүр, нүд, хамраа нухаж болохгүй. Гараа угаахдаа сайтар савандаж, бүлээн усаар зайлж, хатаасныхаа дараа бээлийгээ өмс. Аль болох бусадтай гар барихаас зайлсхийж, мэндчилэх хэлбэрийг сонгоорой. 3.Амныхаалтыг тогтмол сольж, бээлий зэрэг гадуур өмсдөг бусад хувцсыг тогтмол угаа. Ямар ч тохиолдолд чийгтэй хувцас өмсөж явж болохгүй. Учир нькоронавирус чийгтэй орчинд тэсвэртэй байх магадлалтай. 4.Нэг удаагийнамныхаалтдээд тал нь 1-2 цагийн хугацаанд зүүж хэрэглэхэд зориулагдсан байдаг. Нэг амныхаалтыг удаан хугацаанд хэрэглэх нь хамгийн муу үр дүнтэй. Учир нь гадуур хувцас, куртик, хүзүүний ороолтын дотор талд зүүсэн амныхаалттай чигээрээ дулаан газарт ороход муухай үнэртэж байгааг та анзаарсан байх. Энэ бол таны амнаас гарч буй эвгүй үнэр юм. Энэ мэт орчин нь вирус үржих таатай орчин болдог. Тиймээс аль болох олон нийтийн газраар явахаас зайлсхийх нь хамгийн зөв сонголт. Үндсэндээ халдварт өвчин дэгдсэн үед бусадтай харилцахдаахоёрметр орчмын зайнаас ярихыг хамгийн тохиромжтой стандарт гэж олон улсад үздэг. Хэрэв хэн нэгэн ханиалгаж байвал түүнд бусдыг хамгаалах үүднээс амныхаалтзүүхийг санал болгоорой. Энэ тохиолдолд гурван метрийн зайнаас харьцах эсвэл шаардлагагүй тохиолдолд тухайн хүнийг орхин явах зөв алхам болно. 5.Гэрийн нөхцөлд ариун цэврийн өрөө болон гал тогоон дахь бүх алчуурыг тогтмол ариутгах, эсвэл гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор шинэ алчуур гарга. Харин оффисын нөхцөлд аль болох нэг удаагийн цаасан алчуур, хатаагч зэргийг хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь хэдий та тогтмол гараа угааж байгаа ч цэвэр алчуураар арчихгүй байх нь элдэв нян, бактери дамжих эрсдэл болдог. Энэ тохиолдолд гараа арчихгүй хатаахыг илүүд үзэх хүн байдаг. Гэвчкоронавирус нь чийгтэй орчинд идэвхтэй үрждэг гэхньбий. Мөн гарын алчуурыг долоо хоногт хоёр удаа угааж, сайтар хатаахньзүйтэй.Чийгтэй алчуур нь олон төрлийнхалдварөвчний вирус үржих таатай орчин болдог. 6.Хаалга онгойлгохдоо аль болох гараараа барихгүй байхыг хичээгээрэй. Хэрэв та хаалгыг дохио, хөл эсвэл хоёр гараас бусад биеийн аль нэг хэсгээр онгойлгох боломжтой бол тэгэхийг зөвлөж байна. Хаалганы бариул дээр маш их вирус, нян наалдсан байдаг учир дээр дурдьсанчлан бээлий өмсөхийг зөвлөж байгааюм. Тиймээс хаалганы бариулыг тогтмол ариутгагч бодисоор угааж, цэвэрлэн, сайтар хатааж байх хэрэгтэй. Үүнтэй ижлээр шатны бариул, гар утас, зурагтын удирдлага, компьютерын хулганазэрэг гараар барьдаг бүхнийг тогтмол ариутгах шаардлагатай. Дахин сануулахад юунд ч хүрсэн гэсэн нүүр, нүд, хамраа нухаж хэрхэвч болохгүй. 7.Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идээрэй. Хамгийн гол нь,хүүхдүүддээ хүний уусан аяганаас уухгүй байхыг сануулж, ундааны соруул гэх мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байх ёстой. Мэргэжилтнүүдийн хувьд Хятадад янз бүрийн халдварт өвчин тогтмол гардгийн нэг шалтгааныг тэдний нэг тавагнаас хуваалцаж иддэг соёлоос шалтгаалдаг байх талтай гэж үздэг. Тиймээс ядажкоронавирусын дэгдэлт намжих хүртэл нэг тавагнаас хуваалцан иддэг Ази хоолноос татгалзахыг зөвлөж байна. Учир нь,хэдий хүн бүр өөрсдийн савх, тэр байтугай нэг удаагийн хэрэглэлээр хооллосон ч хамгийн том тавагтай, хамгийн амттай үндсэн хоолонд хүн бүр амандаа хүргэсэн савхаар хүрдэг билээ. Мөн халдварт өвчин дэгдсэн үед ресторанаар үйлчлүүлэхээс аль болох зайлсхийж гэртээ хооллохыг зөвлөж байна. 8.Вирусын эх үүсвэрийг эрдэмтэд тогтоох хүртэл аль ч тохиолдолд ямар ч амьд амьтан, загас зэргийг хүнсэндээ худалдан авч болохгүй. Нойтон маханд хүрэхдээ заавал нэг удаагийн бээлий хэрэглэж, нэн даруй устгаж байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хогийн савандаа удаан байлгаад байж хэрхэвч болохгүй. 9.Боломж гарсан бүртгэр болон албан тасалгааны цонх, хаалгыг нээж агаар сэлгэлтхийж байх. Учир нь вирус агаарын сэлгэлт сайтай нөхцөлд үржиж чаддаггүй. Гэсэн ч гадаа хэт хүйтэн байгаа тохиолдолд өрөөний температурыг хэвийн хэмжээнээс доогуур болтол цонхоо удаан нээлттэй байлгаж болохгүй. 10.Эцэст нь, хэрэв та халуурч байгаа, эсвэл өвчний шинж тэмдэг илэрсэн гэр бүлийн гишүүнээ асарч байгаа тохиолдолд түүнтэй ойр байх бүртээ үргэлж амныхаалтзүүх шаардлагатай. Мөн өвчтэй хүний амныхаалтыг солихдоо нэг удаагийн резинэн бээлий өмсөж, аль алиныг нь сайтар битүүмжилсэн байдалтайгаар нэн даруй хаях хэрэгтэй. Үүнээс гадна өвчтөний нүүр, гарыг угааж өгөх зэрэгт үргэлж резинэн бээлий өмсөж, нэг удаагийн хэрэглэл ашиглахыг зөвлөж байна. Өөрийгөө хамгаалахын тулд аль болох хоолойтой, урт ханцуйтай зүйл өмсөх нь зүйтэй. Хэрэв боломжтой бол өвчтөнийг гэрт тусдаа өрөөнд тусгаарлах нь хамгийн оновчтой бөгөөд гэрийн хаана ч тогтмол ариутгал хийх шаардлагатай. Хамгийн чухал нь гэрт өвчтэй хүн байгаа тохиолдолд агаарын сэлгэлтхийхдээ маш няхуур хандах хэрэгтэй. Учир нь тасалгааны температур хэт хүйтэн болох нь өвчтөний эрүүл мэндийг улам муутгах үр дагавартай байхыг үгүйсгэхгүй. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

ЦАХИМ ЖОР БИЧИЛТИЙН ШИНЭЧЛЭЛТ, ХЭРЭГЖИЛТИЙН ХҮРЭЭНД УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Нийслэлийн Эрүүл мэндийн гараас Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтран хөнгөлөлттэй эмийн жор бичих болон томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны хүрээнд уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайдын зөвлөх, Анагаах ухааны доктор, профессор О.Чимэдсүрэн, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, НЭМГ болон түүний харьяа 20 эрүүл мэндийн байгууллагын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, чанарын албаны дарга, чанарын менежер, поликлиник, салбар амбулаторийн эрхлэгч, эм зүйч, дотор, хүүхдийн эмч нарын төлөөлөл бүхий нийт 80 гаруй хүн оролцсон юм. Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн эрүүлмэндийнсалбарыншинэчлэл, бодлогынхэрэгжилт,Томуу, томуу төст өвчний үеийн хариу арга хэмжээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлөвлөлт-ийн талаар мэдээлэл хийсэн юм. Энэ хүрээндӨрхийн эрүүл мэндийн төвүүд /ӨЭМТ/ эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх хүрээний хүн амд гэрийн эргэлт, сэргээн засах, өдрийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг зэргийг үзүүлэх бөгөөд томуу, томуу төст өвчний идэвхижлийн үе эхэлж буй тул эрсдэлт бүлгийн хүн амд эдгээр тусламжийг үзүүлэх, томууг түргэвчилсэн сорилоор оношлох, гарааны эмчилгээ болон угтуулсан сэргийлэлт хийх замаар хүүхдийн хэвтэн эмчлүүлэх ачааллыг бууруулахад анхаарч, хамтран ажиллах талаар чиглэл өглөө. Мөн ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, ЭМД-аархөнгөлөлттэй олгогдох эмийн цахим жор бичилтийн шинэчлэлт, түүнийхэрэгжилт болон цаашид анхаарах асуудлаармэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, тулгамдсан асуудлын талаар уулзалтанд оролцогчидтой санал солилцсон юм. Тэрбээр ӨЭМТийн эмч нар жор бичихдээ тухайн эмийг үйлдвэрийн нэршлээр бус ерөнхий нэршлээр бичих, үйлчлүүлэгчдэд эмчилгээний үр дүн, хяналтын талаар мэдээлэл өгч ажиллах нь чухал гэдгийг анхаарууллаа. Энэ үеэр Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн салбарын санхүүжилт сайжруулах төслийн баг-аас олон улсын өвчний ангилал, оношийн бүлгийн талаар зөвөлгөө өгсөн байна. Уулзалт хэлэлцүүлгийн эцэст Нийслэлийн Эрүүл мэндийн газраас цахим жорын талаарх мэдээллийг бүх эмч, эмнэлгийн мэргэжилтэнд хүргэх, дадлага сургалтыг тогтмол хийж чадавхижуулах, иргэдэд мэдээллийг олон чиглэлээр хүргэн хүлээгдэл чирэгдэлгүй үйлчлэхэд анхаарах, эрүүл мэндийн байгууллага бүр улирлын томуугийн үеийн бэлэн байдлаа сайтар хангаж ажиллахыг даалгасан юм. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ УУЛЗЛАА

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханнийслэлд үйл ажиллагаа явуулж буйӨрхийн эрүүл мэндийн төв/ӨЭМТ/-үүдийн эмч,эмнэлгийн мэргэжилтэнболон дүүргийн Эрүүл мэндийн төвүүд дэхӨЭМТ-ийн тусламж, үйлчилгээхариуцсан мэргэжилтнүүдтэйуулзлаа. Тус уулзалтандНийслэлийнЭрүүл мэндийн газрындарга Л.Төмөрбаатар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.БямбасүрэнболонЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нароролцсон бөгөөдӨЭМТ-ийн тулгамдаж буй асуудал, тусламжүйлчилгээнийчанар, хүртээмж,үйлчлүүлэгчиргэд болон өрхийн эрүүл мэндийнөнөөгийнбайдлын талаар нээлттэйхэлэлцүүлэг өрнүүллээ. Ковид-19халдвартцар тахлынэнэүед томуу, томуу төст өвчнийг эрсдэл багатай даван туулах зорилго тавьж,ЭМЯ-ын Тохиолдлын удирдлагын тогтолцооны багнэгдмэл зохион байгуулалттайажиллаж байгааг Эрүүл мэндийн сайд онцолсон байна. Уулзалтанд оролцсонэмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнзүгээсӨЭМТийн санхүүжилт 2 дахин нэмэгдсэн нь тусламж үйлчилгээг өргөтгөх, ажиллаж буй багийн нийгмийн асуудлыг шийдэхэдтомоохонтүлхэц болсныг дурьдаж, тулгамдаж буй зарим асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцлоо. НийслэлийнЭрүүл мэндийн газрын даргаЛ.Төмөрбаатарэнэ хүрээндӨЭМТ-ийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудал харьцангуй сайн шийдэгдсэнтөдийгүй барилга бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ, эмч ажиллагсадын чадавхи, нөөц бололцоонд анхаарч,хүн амд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр зорьж ажиллаж буйгаа дуулгасан юм. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.