Гадаадад байгаа монголчуудад зориулсан "Шуурхай 119" аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүллээ

Эрүүл мэндийн яам болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран COVID-19-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх119 лавлах утсыг иргэдэд зориулан ажиллуулж эхлээд байгаа билээ. Тус үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох үүднээс Shuurkhai 119 мобайл аппликэйшн болгон хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлсэн байна.Энэхүү аппликэйшнээр Монгол Улсын иргэддэлхийн аль ч өнцөг булангаас үнэ төлбөргүйгээр COVID-19-ийн лавлах төвтэй шууд холбогдож, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой ажээ. Хилийн чанадад түр гацсан, тухайн амьдарч буй улс орноосоо эрүүл мэндийн тусламж, зөвлөгөө мэдээлэл авах боломжгүй байгаа болон хэлний бэрхшээл тулгараад буй иргэд маань цар тахалтай холбоотой мэдээ мэдээллээс хоцрохгүй байх, баталгаагүй эх сурвалжаас найдваргүй мэдээлэл авахаас сэргийлэх зэрэг өндөр ач холбогдолтой юм байна. Мөн энэхүү аппликэйшний утсандаа татаж суулгаснаар та коронавирусийн шинж тэмдгүүдийг тодорхойлох ДЭМБ-аас баталгаажсан асуумжийг бөглөж, өөртөө болон өрөөл бусдад анхан шатны онош тавих боломжтой ба эдгээр мэдээлэл нь хувийн нууцлалыг хангах үүднээс ямар ч дата санд хадгалагдахгүй юм байна. Wi-Fi болон мобайл датагаар ажилладаг, утсаар ярих, чат бичих боломжтой, мэдээллийн өндөр нууцлалтай Shuurkhai 119 мобайл аппликэйшнийгCallProкомпани нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй хийж хөгжүүлжээ. Та өөрийн болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө зөвхөн баталгаатай эх сурвалжаас, үнэн зөв мэдээллийг хугацаа алдалгүй хүлээн авахын тулд Shuurkhai 119 аппликэйшнээ заавал татаж суулгаарай. SHUURKHAI 119 APPТАТАХ ХОЛБООС: Android -https://play.google.com/store/apps/details?id=mn.callpro.shuurkhai iOS -https://apps.apple.com/mn/app/shuurkhai-119/id1510331370

ЗУРААС АШИГЛАН СЭТГЭЛЗҮЙН СТРЕСС, ТҮГШИЛТИЙГ БУУРУУЛАХ ЭНГИЙН АРГА

Ковид-19!!! ЗУРААС АШИГЛАН СЭТГЭЛЗҮЙН СТРЕСС, ТҮГШИЛТИЙГ БУУРУУЛАХ ЭНГИЙН АРГА Б.Нарантулга, Урлагийн сэтгэл засалч, Сэтгэл судлалын магистр

БНСУ-ын Засгийн газраас КОВИД-19 коронавирусын халдварын түргэвчилсэн оношлуур хандивлав

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газраас КОВИД-19 коронавирусын халдварын түргэвчилсэн оношлуурыг хүмүүнлэгийн тусламж болгон хандивлаж байгааг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Ли Ё-Хун өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцов. Эдгээр оношлуурыг хүлээн авах үеэрээ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл КОВИД-19 коронавирүсын халдвар дэлхийн 215 улс орон, нутаг дэвсгэрийг хамарч, 3.6 сая хүн өвчилж, 251 мянган хүн нас барж, 1.1 сая хүн эдгэрч эмнэлгээс гарч, өдөрт шинээр 70-100 мянган хүн халдвар авч байгааг мэдээлэхийн зэрэгцээ коронавирусын халдварын тархалтыг тогтоох, яаралтай болон тандалт судалгаааны зорилгоор ашиглахад нэн шаардлагатай БНСУ-ын SD Biosensor үйлдвэрлэгчийн түргэвчилсэн оношлуурыг Монгол Улсад хүлээлгэн өгч байгаа нь цаг үеэ олсон нэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгаад талархал илэрхийлэв. Элчин сайд Ли Ё-Хун хэлэхдээ БНСУ-ын Засгийн газраас нийт 250,000 ам.долларын өртөг бүхий оношлуурыг Монгол Улсын Засгийн газарт олгох бөгөөд эхний ээлжинд 30,000 удаагийн түргэвчилсэн оношлуурыг хүлээлгэн өгч байгаа нь дэлхий нийтэд хурдацтай тархаж буй КОВИД-19 коронавирусын халдварыг хамтдаа туулах Солонгосын ард иргэдийн сэтгэл шингэсэн дэмжлэг туслалцаа болохыг тэмдэглэн хэллээ. Мөн тэрээр энэ онд Монгол, Солонгос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа ба өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л чиглэлээр эрчимтэй хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас коронавирусын халдварын эсрэг авч буй арга хэмжээ, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд нь үр дүнтэй байгааг онцлон тэмдэглэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.