50 ортой хүүхдийн эмнэлгийн шавыг тавилаа

Бид 1,000 орны асуудлыг шийдвэрлэхийг зорьж байгаа. Шат дараатайгаар хэрэгжүүлэх энэ арга хэмжээнд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан тусалж байгаад талархаж байна. Хагас жилд багтаан Сонгинохайрхан дүүрэгт 200 ортой жишиг эмнэлэг ашиглалтад орно.Мөн Хан-Уул, Чингэлтэй дүүрэг 200 ортой жишиг эмнэлгүүдийг ашиглалтад оруулах юм. Ингэснээр иргэд гуравдугаар шатлалын эмнэлгийн үйлчилгээг дүүргээсээ авах боломжтой болох юм хэмээн шав тавих ёслолын үеэр хэллээ. Түүнчлэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруй хоёр талын төр засгийн харилцаа өндөр түвшинд хүрээд буйг онцлон тэмдэглээд Төрийн бус байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна. Үүний нэг жишээ нь өнөөдөр шаваа тавьж буй төсөл юм. Цаашид ийм төслийг олноор хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно хэмээв. Хангарьд ТББ, БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сантай хамтран дөрвөн эмнэлэг ашиглалтад оруулжээ Дээрх эмнэлэг нь БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сан болон Хангарьд хөгжлийн төв ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд баригдаж буй тав дахь эмнэлэг болж байна. Хангарьд хөгжлийн төв ТББ нь БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сантай хамтран Улаанбаатар хотын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах хэд хэдэнтөсөл хэрэгжүүлээд байна. Тухайлбал 2015 онд Чингэлтэй дүүрэгт хүүхдийн оношилгооны төв, 2018 онд Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг, 2019 онд Баянзүрх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг, 2019 онд Хан-Уул дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлгийгБНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаарбарьж, ашиглалтад оруулжээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн эмнэлгийг барихаас гадна нэн шаардлагатай байгаа бүхий л тоног төхөөрөмжөар хангах, эмч мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах цогц арга хэмжээг зохион байгуулдаг аж. Мөн 2016 онд Төв аймагт 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг барьж, ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.

Лабораторийн оношлуур, нэн шаардлагатай тоног төхөөрөмж гардуулан өглөө

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газраас 1,093,460 юань буюу 420 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 10,000 ширхэг лабораторийн оношлуур болон оношилгооны аппарат болох Полимеразын гинжин урвалын анализаторыг хандивлаж байгааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй хүлээлгэн өглөө. Эдгээр тоног төхөөрөмжийг хүлээн авах үеэрээ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дэлхий нийтэд КОВИД-19 коронавирүсын халдвар асар хурдацтай тархаж нийт 213 улс орныг хамарч, манай улсад зөөвөрлөгдөн ирсэн 38 тохиолдол бүртгэгдсэн талаар товч мэдээлэхийн зэрэгцээ уг коронавирүсийн халдварыг баталгаажуулах шинжилгээний гол арга болох Полимеразын гинжин урвал дээр суурилсан лабораторийн оношлуур, аппарат тоног төхөөрөмж хүлээлгэн өгч байгаад талархал илэрхийлж, энэхүү арга хэмжээ нь цаг үеэ олсон нэн чухал арга хэмжээ болж байгааг онцлон тэмдэглэв. Элчин сайд Цай Вэньруй хэлэхдээ БНХАУ-ын хувьд КОВИД-19 коронавирүсын халдварын тархалтыг зогсоож чадсан бөгөөд дэлхийн бусад улс орнуудад уг халдвараас урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээний арга барил, зөвлөмжийг түгээж, эмч мэргэжилтнүүдийн цахим хурлыг удаа дараа зохион байгуулах зэргээр өөрсдийн олсон мэдлэг, туршлагаа идэвхтэй хуваалцаж байгаагаа хэлэв. Тэрээр Монгол Улсын Засгийн газраас коронавирүсын халдварын эсрэг авч буй арга хэмжээ, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд үр дүнтэй байгааг онцлоод БНХАУ-аас Монгол Улсад зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдол байхгүй байгаа ба цаашид энэ байдлыг хадгалах болохоо мэдэгдлээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.