ЭМЯ: Ачаа тээврийн жолооч нарт өгөх зөвлөгөө

Амны хаалт зүүх Бээлий өмсөх Өдөрт 3 удаа биеийн халуунаа хэмжиж тэмдэглэх Тархвар зүйн асуумж, судалгааг үнэн зөв бөглөх Гараа сайтар савандаж угаах Гараа ам, хамар, нүүрэндээ хүргэхгүй байх Давс, нимбэг, содатай бүлээн усаар ам, хоолойгоо зайлах Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх Олон цагаар жолоо барихгүй байх 2 метрээс дотогш зайд бусадтай харьцахгүй байх Шүлсээ ил задгай хаяхгүй байх Машиндаа зорчигч суулгахгүй байх Машинаасаа аль болох буухгүй байх Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах Хувийн ариун цэврийн хэрэгслээ өөр хүнд хэрэглүүлэхгүй байх, Ус, саван, алчуур, гар ариутгагч, нойтон салфетка байнга авч явах Кабины дотор тал, хаалганы бариул, жолооны хүрд, араа зэрэг гар их хүрдэг хэсгийг өдөрт 2-оос доошгүй удаа нойтон салфетка, чийгтэй алчуураар цэвэрлэх 2 цаг тутам цонхоо онгойлгож, агаар сэлгэлт хийх Халуурах, ханиах, бөөлжих, суулгах, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 утсаар зөвлөгөө авах Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах Хуваарилсан шатахуун түгээх газраар үйлчлүүлэх Хилийн боомтод: Нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг нэмэлт гэрчилгээ шаардахгүй эхэлж нэвтрүүлэх Тээврийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүнийг халдваргүйжүүлэх Сэжигтэй тохиолдлыг тусгаарлах Тусгаарлах байр түгжээтэй хаалга, цонхтой байх Тусгаарлагдсан иргэнд зориулсан бие засах газартай байх Спиртэн суурьтай гар ариутгагч, халдваргүйжүүлэх бодисыг зааврын дагуу хэрэглэх Ариун цэврийн байгууламж, тоног төхөөрөмж, хангамжийг байлгах. Түүний дотор гарын эрүүл ахуй, ачааны машины дугуйг халдваргүйжүүлэх үйлчилгээ байх.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.