Коронавирусний халдвараас сэргийлэх аргууд

Иргэн бүр халдвараас урьдчилан сэргийлэх, хувийн ариун цэврийг сайтар сахих нь тун чухал юм. Амны хаалт тогтмол хэрэглэх Гараа сайтар савандаж угаах Олон нийтийн газраар явахгүй байх Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх Хүйтэн ус, мөстэй ундаанаас татгалзах Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух Давс, чихэр, өөх тос багатай хоол хүнс хэрэглэх Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх Нэг аяга, тавагнаас хоол идэхгүй байх Дулаан хувцаслах, даарч хөрөхгүй байх Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх Тайван, стрессгүй байх Гэртээ зочин урихгүй, айл хэсэхгүй байх Гадаад улс оронд зорчиж ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлаж, ажиглах Коронавируст халдвараар өвчилсөн хүнтэй ойрын хавьтал болсон, эсвэл халуурах, хуурай ханиалгах, ядарч сульдах, цэр гарах, амьсгал давчдах, булчин, хоолой, толгой өвдөх, бөөлжих, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаран эмнэлэгт очихгүй байх. Нэн даруй 119, 100, 8008-6829, 7028-4393 болон өрх, дүүрэг, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагын утсанд хандаж, зөвлөгөө мэдээлэл авна уу. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Ковид-19 коронавирүсийн оношилгоо, эмчилгээний талаарх туршлага солилцох цахим хурлыг зохион байгууллаа.

БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хороотой хамтран Ковид-19 коронавирүсийн оношилгоо, эмчилгээний талаарх туршлага солилцох цахим хурлыг зохион байгууллаа. Уг цахим хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга мэргэжилтнүүд болон тархвар зүйн, эмнэл зүйн багийн төлөөлөл, нөгөө талаас Хятадын Эрүүл мэндийн үндэсний хороо, Бээжингийн их сургуулийн удирдах албан тушаалтнууд оролцлоо. Цахим хурлын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол Улсын Засгийн газраас Ковид-19 коронавирүст халдварын дэгдэлтийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагаа, явцын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ энэхүү цахим хурал нь цаг үеэ олсон, нэн чухал арга хэмжээ болж байгааг онцлон тэмдэглэж, хурлыг зохион байгуулахад идэвхи санаачлагатай оролцсон БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны хамт олонд талархал илэрхийлэв. Хурлын үеэр Бээжингийн их сургуулийн Ардын эмнэлгийн Амьсгалын болон амь тэнссэн үеийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Гао Жаньчэн Ковид-19 халдварын оношилгоо, эмчилгээний сэдвээр илтгэл презентаци хийж, уг вирүсийн халдварын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Үүний дараагаар хуралд оролцогчид дээрх болон өөрсдийн сонирхсон сэдвээр харилцан ярилцаж, асуулт, хариулт өрнөлөө. Цаашид уламжлалт болон цаг үеийн бусад шаардлагатай сэдвүүдээр цахим хурал хийх санал дэвшүүлснээр уулзалт амжилттай болж өндөрлөв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.