НҮБ-ын ХАС цар тахлын хор уршигтай тэмцэхэд дэмжлэг үзүүллээ

НҮБ-ын COVID-19 халдварын эсрэг хариу арга хэмжээг ДЭМБ хариуцаж байгаа хэдий ч НҮБ-ын ХАС COVID-19-ийн ялангуяа охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, нийгмийн асуудлаар цар тахлын нийгэм, эдийн засгийн нөлөөг бууруулахад нэмэлт санхүүжилт эрэлхийлсээр ирсэн. НҮБ-ын ХАС өнөөг хүртэл цар тахлын хор уршигтай тэмцэхэд өөрийн төсвөөс 55 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна. Мөн НҮБ-ын байгууллага хоорондын санхүүжилтээр эх, нярайн тусламжийн бэлэн байдал, жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулах 200 сая төгрөгийн нэмэлт санхүүжилт гаргаж байгаагаа дуулгаж Эрүүл мэндийн сайдад албан захидал ирүүлснийг өнөөдөр ЭМЯ-дээр Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, ЭТГ-ын дарга Я.Буянжаргал, ЭҮТГ-ын дарга Н.Гэрэлт-Од, ГХАХ-ийн дарга Б.Янжмаа нарт гардуулан өглөө. НҮБ/ХАС-г төлөөлж Шадар суурин төлөөлөгч А.Илиза, Хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Шинэтөгс нар оролцож ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ ба холбогдох мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтран жирэмсэн эхчүүд, нярайд цар тахлын үед чанартай, аюулгүй тусламжийг үзүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэхээр техник, арга зүйн уулзалтыг зохион байгуулж тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэх болно гэдгээ илэрхийлсэн. Мөн тусгаарлагдсан хүмүүст туслах үүднээс хувийн ариун цэврийн хэрэгслээр дэмжлэг үзүүлсэн цаашид энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж хэллээ.

Ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс юу анхаарах вэ

Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэйг ДЭМБ анхааруулж байна. Иймд: Эмчийн хяналтад тогтмол байх Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх Холбоо барих хүний утасны дугаартай байх Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх Халуун, бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух Сайн унтаж амрах Тайван стрессгүй, ядрахгүй байх Дулаан хувцаслах, даарахгүй байх Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх Олон нийтийн газраар явахгүй байх Амны хаалт зүүх Гараа сайтар савандаж угаах Бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв 103, СЭМҮТ 1800-2000утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандана уу.

"Тусгай үүргийн онгоцоор ирж тусгаарлагдсан иргэдийн гурваас нь COVID-19 илэрлээ"

Эрүүл мэндийн яамнаас шуурхай хэвлэлийн хурал зарлалаа. ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.ЦогтбаатарСөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс гурван хүний лабораторийн шинжилгээний хариу 20:00 цагийн үед гарч, коронавирусийн халдварилэрлээ. Эдгээр хүнд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Халдвар гарсан улс орноос иргэдээ авчирч байгаа тул эрсдэл байгаа гэж тооцоолсны дагуу бэлтгэлээ хангасан байсан. Иргэдийг нэг бүрчлэн тусгаарласан байгаа. Францаас Берлинээр дамжин ирсэн хүний биеийн байдал хүнд байна. Германаас ирсэн хүний ойрын хавьтлын есөн хүнийг тусгаарласан гэв. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.НарангэрэлМанай улсад гарах нь цаг хугацааны асуудал байсан тул иргэддээ зөвлөгөө зөвлөмжийг тогтмол хүргэсээр байна.Иргэдээ тайван байхыг хүсэж байна. Айж сандарч дархлаагаа бүү унагаарай гэв.

ВИДЕО: Геронтологийн үндэсний төвийн хөдөлгөөн засалч Б.Баяржаргал дархлаа дэмжих дасгал зааж өгч байна

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөгөөг мэргэжлийн байгууллагынхан өгсөөр байна. Энэ удаад Геронтологийн үндэсний төвийн хөдөлгөөн засалч Б.Баяржаргал дасгал хөдөлгөөн хийж дархлаагаа дэмжихийг уриалан, ямар хөдөлгөөн хийх хэрэгтэйг зааж өгч байна. Түүнчлэн ЭМЯ-наасхалуун, бүлээн шингэн ойр ойрхонуух нь хоолойд вирус үржихээс сэргийлнэхэмээн зөвлөлөө.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.