Д.Сарангэрэл: Коронавирус илэрсэн иргэний биеийн байдал хэвийн байгаа

Монгол Улсад шинэ төрлийн коронавирусний анхны эерэг тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өглөө 06.00 цагаас хуралдаж, шуурхай шийдвэрүүд гаргасныг Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ. Монголд ажилладаг Францын 57 настай иргэн Франц улс руу явж, 10 гаруй хоноод 3-р сарын 2-нд ирсэн бөгөөд ирсэн даруйд нь гэртээ 14 хоног тусгаарлахыг сануулсан байна. Шинжилгээний хариу эерэг гарсан талаар мэдээллийг Улсын онцгой комисс өнгөрөгч шөнө 02 цагийн үед авсан бөгөөд үүнээс хойш анхдагч болон нэгдүгээр хавьтлаар тухайн хүнтэй уулзсан, хамт байсан хүмүүсийг 120 хүрсэн байна. Одоогоор анхдагч хавьталд орсон иргэдийг дуудаж, ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа юм байна. Шадар сайд Ө.Энхтүвшин:Урьд шөнө гадаадын нэгэн иргэнээс коронавирус илэрсэн мэдээлэл ирлээ. УОК-оос гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас 17-ны 07: 00 хүртэлх хугацаанд Улаанбаатар хотоос болон орон нутгаас гарах, орох хөдөлгөөнийг хягзаарлаж, энэ хооронд шаардлагатай арга хэмжээнүүдийг авахаар боллоо. Энэ хооронд бүх шаардлагатай арга хэмжээг авна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:Гуравдугаар сарын 2-ны өдөр Москв-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Франц улсын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирусийн шинж тэмдэг илэрсэн. Бид урьдчилсан байдлаар коронавирусний халдвартай гэж үзэж байгаа. Давтан шинжилгээ хийж баталгажуулна. Эхлээд уулзсан 42 хүн болон ойрын хавталын 120 хүнийг олж илрүүлэх үйл ажиллагааг УОК-оос үүрэг өгч байна. Гамшгийн тухай хуулиар бол нэгдүгээр хавтагчийн хүмүүсийг тусгай хүчний байгууллагаас хийх ёстой. Шадар сайд Ө.Энхтүвшин хууль хяналтын байгууллагад үүрэг өглөө. Тухайн сэжигтэй тохиолдол Дорноговь аймагт тусгаарласан байгаа. ХӨСҮТ-ийн баг Дорноговь аймаг руу явсан байгаа. Тухайн халдвартай авсан иргэний биеийн байдал хэвийн байгаа.

АНУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 500 давжээ

АНУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 500 давжээ. Энэ тухай АНУ-ын өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдэгдсэнийг иш татанCNN телевиз мэдээлсэн байна. Халдвар авсан хүмүүс дотор Хятадын Ухань хотоос болонDiamond Princess хөлөг онгоцноос нүүлгэн шилжүүлсэн АНУ-ын иргэд багтаж байгаа аж. Үүнээс гадна халдвар авсан АНУ-ын 21 иргэн Grand Princess хөлөг онгоцон дээр байгаа аж. Халдварын тохиолдлууд нийт 33 мужид бүртгэгдээд байна. Коронавирусний халдварын улмаас АНУ-д 21 хүн нас баржээ.

Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан эмч мэргэжилтнүүд ОХУ-д ажиллаж байна

ОХУ нь дэд бүтэц өндөр хөгжсөн халдварт өвчний үед хариу арга хэмжээний туршлагатай орнуудын нэг билээ. Тиймээс БНХАУ-аас зөөвөрлөгдөн ирсэн коронавирусийн халдварын 2 тохиолдлыг бүрэн эмчилж чадсан. Өнөөдрийн байдлаар тус улсад нэг тохиолдол бүртгэгдсэн мэдээтэй байна. Иймээс бид ойрын хөршийнхөө коронавируст халдвараас сэргийлэх, оношлох, хариу арга хэмжээний туршлагаас судлахаар ЭМЯ, ГХЯ хамтран Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан эмч мэргэжилтнүүдийн багийг томилон ажиллуулж байна. Багийн гишүүд өнөөдөр Москва хотын Шереметьево нисэх онгоцны буудалд Коронавируст халдвар (COVID-19)-ын халдвар гарсан улсаас ирсэн зорчигчдод тавьж буй эрүүл мэндийн хяналт, шинжилгээний үйл явцтай нэг бүрчлэн танилцлаа. Багийн гишүүдтэй ОХУ-д суугаа Монгол улсын элчин сайдын яам, ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж байна. Нийтэлсэн:Эрүүл мэндийн яам

"La Salute” clinica эрчүүддээ зориулан "PHENIX" аппарат эмчилгээндээ хямдрал зараллаа

Франц_улсын_физик_эмчилгээний#PHENIXаппарат эмчилгээндээ 30%-ийн хямдрал зараллаа. ЗӨВХӨН 7 хоног -Монгол эр хүн та өөрийнхөө эрүүл мэндэд хамгийн сүүлд хэзээ санаа тавьсан бэ? -Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэнд ХЯЛГАСАН_СУДАС шинээр ургуулах хүчин чадалтай Дэлхийн стандартын эмчилгээг албан ёсны эрхтэйгээр#LaSalute clinica зөвхөн эрчүүддээ зориулан Монголд анх удаа нэвтрүүлж байна. Итали улсын Top quality group-ын хамгийн сүүлийн үеийн, Нобелийн шагнал хүртсэн, долгион болон цахилгаан соронзон орноор эмчилж, Итали Франц улсад мэргэжил дээшлүүлсэн чадварлаг эмч нар, VIP орчин, ёс зүйн нууцлал, Монгол эр хүн таны төлөө бүтээгдсэн бүхэн нэг дор Өвдөлтгүй Мэсгүй Үр дүнгээ удаан хадгалах Итали чанар- Европ стандарт -БИД НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫНХАА ХҮРЭЭНД: Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд цаг наргүй зүтгэж байгаа -ОНЦГОЙ БАЙДАЛ, -ЦАГДААГИЙН ГАЗРЫН албан хаагч эрчүүддээ -Эрэгтэйчүүдийн эмчийн үзлэг оношлогоо -Дархлаа сайжруулах Япон улсын IT14000 аппарат үйлчилгээг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хийж байна. /Та ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ бүү мартаарай/ #Монголэр хүн таны бахархал #Сүрхүчийг бадраана #La Salute clinica Эрэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх, сэргээн заслын эмнэлэг -ХААНА: Хан-Уул дүүрэг Time Square хотхон 508-р байр -Харилцах утас: 77476677, 86976677

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.