Коронавируст халдварын үед уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн түр заавар, эмчлэх аргыг боловсруулжээ

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөлКоронавирустхалдварын үед уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн түр заавар, эмчлэх арга-ыг боловсруулсанаа өнөөдөрЭрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд гардуулж өглөө. Салбар яамны тухайд, эрт үеэс уламжлагдсан ирсэн уламжлалт анагаах ухааныг хойч үедээ өвлүүлэн үлдээхсургалт, судалгааны ажлыг дэмжин ажилласаар ирсэн. Мөн эл салбарын үе үеийн ахмад эрдэмтэн, эмч нарын санал сэтгэгдлийг аль болох ажил хэрэг болгоход зорьж ажилласаар ирсэн юм. ЭМЯ-ндуламжлалт анагаах ухааныасуудал хариуцсан нэг л мэргэжилтэнтэй байсан явдал нь тусгайлсан хэлтэстэй болж өргөжсөн аж. Ингэхдээуламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээний суурь тарифыг 2.3 дахин нэмэгдүүлж 250 мянган төгрөг болжээ.Мөн туссалбарын өв соёлыг хадгалах, хамгаалах зорилгоор 108 ботийг хэвлэн гаргах редакцийн зөвлөл, ажлын хэсгийг байгуулж, төрийн албан ёсны баримт бичиг болгож байгаа нь таван мянган жилийн түүхтэй уламжлалт анагаах ухааны хөгжилдхөрөнгө оруулалт хийгдээд буй. Ийнхүү боловсруулсанаргаа хүлээлгэн өгөх үеэр зөвлөлийнхний төлөөлөл хэлэхдээ Судалгаахийхэдэмийн үйлдвэрүүдэд эмийн нөөц муу байна.Иймдуламжлалтын эмч нар орж ажиллах үедэм хүрэлцэхгүй байдлаас болж хоосон орооднэмэр байхгүй тул уг асуудалд анхаарч өгөх саналтай байна гэдгээЭрүүл мэндийн сайдад хэлжээ. Эх сурвалж:ЭМЯ

БНХАУ-ын халдвар судлаач эрдэмтдийн “COVID-19” вирусийн тархалтын талаарх судалгааны дүн

БНХАУ-ын халдвар судлаачдын судалгаагаар Covid-19 нь 30 минут хүртэл хугацаанд 4.5 метр зайд агаарт тархах боломжтой нь тогтоогджээ. Мөн тухайн гадаргын онцлог, төрөл, орчны температураас шалтгаалан гадаргуу дээр харилцан адилгүй хугацаанд амьдрах чадвартай аж. Тухайлбал, уг вирус цельсийн 37 хэмийн орчинд шил, бөс даавуу, төмөр, хуванцар, цаасан гадаргуу дээр 2-3 хоног амьдрах боломжтой байна. Мөн хүний биеэс ялгарч буй шингэн болон өтгөнд 5 хүртэл хоног амьдрах чадвартайг судлаачид анхааруулж байна. Судлаачид 01 дүгээр сарын 22-ний өдөр Хунань мужид 48 суудалтай, хот хоорондын нийтийн тээврийн автобусанд гарсан халдвар хэрхэн тархасан талаар дараах зураглалыг гаргасан байна. Халдвартай иргэн болон бусад зорчигч автобусанд суух үедээ амны хаалт хэрэглээгүй байсан бөгөөд цонхнууд нь бүгд хаалттай байжээ. Улаан халдвар тараагч. Шар-Халдвар авсан хүмүүс. Цэнхэр халдвар авсан боловч шинж тэмдэг илрээгүй хүн. Ягаан-Халдвартай иргэн автобуснаас бууснаас хойш 30 минутын дараа автобусанд сууж халдвар авсан хүн. Судалгааны дүнд битүү орчинд, агааржуулагч ажиллаж буй үед коронавирус илүү хол зайд тархаж байгаа нь тогтоогдсон байна. Халдвартай хүн автобусанд сууснаас хойш нэг ч хүнтэй яриагүй бөгөөд түүнийг автобусанд байх үед 7 хүнд вирус халдварласан байна. Түүнчлэн халдвар тээгч автобуснаас буусны дараа ч вирус тухайн орчинд үлдэж, халдвар тархаж байжээ. Халдвар тээгч тухайн автобуснаас буун дараагийн автобусанд сууж явах үед түүнээс 4.5 метрийн зайд сууж явсан 2 иргэн халдвар авсан бөгөөд 2 сарын дунд үе гэхэд анхны халдвар тээгч нийт 13 хүнд вирус тараасан байжээ. Гэвч уг судалгаанд зарим зүйл тодорхойгүй үлдсэн бөгөөд халдвартай иргэнтэй зэрэгцэн сууж явсан хүмүүс халдвар аваагүй нь сонирхол татаж байгаа аж. Судалгааны дүнд үндэслэн Хятадын эрх баригчид, эрдэмтэд иргэддээ дараах зөвлөмжийг өгч байна: Амны хаалт тогтмол зүүх, гараа байнга угааж, хувийн ариун цэвэр чанд сахих; Автобус, онгоц, машин зэрэг битүү орчинд байхдаа амны хаалт тогтмол зүүх; Гараа угааж цэвэрлээгүй үедээ нүүр, ам болон биеийн бусад хэсэгт гараараа хүрэхгүй байх; Олон нийтийн үйлчилгээний газруудад савх, халбага хэрэглэхгүй байх; Олон нийтийн газар тамхи татахыг хориглож, тамхины цэгүүдийн тоог багасгах; Нийтийн тээврийн хэрэгслийн ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээг өдөрт 1-2 удаа хийхийг зөвлөж байна. Эх сурвалж: Тагнуулын Ерөнхий газар

Шинэ коронавирусний халдвараас сэргийлье

Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх энгийн аргуудыг зөвлөж, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас уриалга гаргалаа.

Эрүүл мэндийн байгууллагуудын утасны дугаар

Монгол Улсад коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэд эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэл, зөвлөгөө авах хэрэгцээ нэмэгдэж байна. Тэгвэл эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэл, зөвлөгөө авах бол дараах утсаар холбогдохыг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ. УЛААНБААТАР ХОТЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УТАСНЫ ДУГААР Эрүүл мэндийн яам 323002 Улсын 1-р төв эмнэлэг 99463372, 80060103 Улсын 2-р төв эмнэлэг 70150233, 70150234 Улсын 3-р төв эмнэлэг 77000351, 77000352, 99037227 Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 80809102, 80809105 Халдварт өвчин судлалын үндэсний төв 100, 80086829 Зоонозын өвчин судлалын үндэсний төв 70284393, 70282853 Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 89096900 Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв 18002000, 98983630 Цус судлалын үндэсний төв 70136504 Геронтологийн үндэсний төв 350804, 350802 Эрүүл мэндийн хөгжлийн төв 70128801, 89880111 Гэмтэл согог судлалын үндэсний төв 70187797, 70180136 Арьсны өвчин судлалын үндэсний төв 93086485, 70135045 Эмгэг судлалын үндэсний төв 313820, /08.30-17.00/ Хүүхдийн төв сувилал 360735 Хавдар судлалын үндэсний төв 88877539, 70162529, 99124740

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.