Шинэ коронавирусийн халдвараар 361 хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны хоёрдугаар сарын 3-ны 10:00 цагийн байдлаар мэдээллээ. Шинэ коронавирусийн халдвараар361 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 17409-т хүрсэн бол471 хүн эдгэрчээ.

УГТЭ 2019 онд өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг 8145 хүнд үзүүллээ

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь 2019 онд нийт 14 төрлийн өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээг 28 хоногтой нярайгаас 92 нас хүртэлх нийт 8145 эмчлүүлэгчдэд үзүүлэн эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн 30 гаруй хувийг дангаараа хариуцан үзүүлээд байна. Энэхүү тусламж үйлчилгээний үр дүнд Монгол улсын иргэд оношилгоо, эмчилгээний зорилгоор гадаад улсад зайлшгүй шаардлагаар явах мөнгөн урсгалыг эрс багасгаж, иргэдийн эрүүл мэндээс хамааралтай санхүүгийн дарамт, хүндрэлийг багасгаж байгаа билээ.

Монгол эр хүн таны бахархал, Сүр хүчийг бадраана "La Salute”

Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэнд ХЯЛГАСАН СУДАС шинээр ургуулж, бэлгийн үйл ажиллагааг дэмжих, сэргээх, урьдчилан сэргийлэх хүчин чадалтай Дэлхийн стандартын эмчилгээг албан ёсны эрхтэйгээр #La Salute clinica зөвхөн эрчүүддээ зориулан Монголд анх удаа нэвтрүүлж байна. Итали улсын #Top quality group-ын хамгийн сүүлийн үеийн, Нобелийн шагнал хүртсэн технологийг багтаасан, долгион болон цахилгаан соронзон орноор эмчилж, Итали Франц улсад мэргэжил дээшлүүлсэн чадварлаг эмч нар, VIP орчин, ёс зүйн нууцлал, Монгол эр хүн таны төлөө бүтээгдсэн бүхэн нэг дор. -Өвдөлтгүй -Мэсгүй -Үр дүнгээ удаан хадгалах -чанарЕвроп стандарт -Монгол эр хүн таны бахархал -Сүр хүчийг бадраана La Salute clinica Эрэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх, сэргээн заслын эмнэлэг ХААНА:Хан-Уул дүүрэг Time Square хотхон 508-р байр Харилцах утас:77476677, 86976677

КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ ‼️‼️‼️

Коронавирус нь хөнгөн болон хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэдэг бөгөөд уг вирусын халдвараас өөрийгөө хамгаалж, эрсдэлийг бууруулахын тулд ТА дараах арга хэмжээг аваарай. Гараа тогтмол савандаж угаах Ханиах, найтаах үедээ ам, хамраа таглах, амны алчуур хэрэглэх Мах, өндгийг гүйцэд болгож идэх Халдвар авсан хүмүүстэй ойр байхаас зайлсхийх Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

СХД-ийн жишиг нэгдсэн эмнэлэг энэ онд ашиглалтад орно

Азийн хөгжлийн банкны /АХБ/ санхүүжилтээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон холбогдох албаныхан очиж танилцлаа. Өдгөө нийт 165 ортойгоор үйл ажиллагаа явуулж буй хуучин эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, 200 ортой жишиг нэгдсэн эмнэлгийг ашиглалтад оруулснаар тус дүүргийн 157 мянган хүн амд үйлчлэх хүчин чадал бүхий нийт 365 ортой, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх томоохон эмнэлэгтэй болох юм. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ үеэр УИХ-аас эмнэлгийн тусламж, үйлчилгээний хуулийг 2016 онд баталсан. Энэ хуулийн хүрээнд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны хоёрдугаар шатны төвүүдийн үйл ажиллагааг нэмэгдүүлж, лавлагаа шатлалын жишиг эмнэлэг болгож байна. Анхных нь Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байгаа энэ эмнэлэг юм. Үүний дараа Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт жишиг эмнэлэг баригдана. Жишиг эмнэлгийг барьж, ашиглалтад оруулснаар иргэд лавлагаа шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээг дүүргээсээ авах боломжтой болно. Мөн Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-6 төслийн хүрээнд алслагдсан аймгуудад жишиг эмнэлэг байгуулна. Улаанбаатар хотод зургаа, арван аймагт сумын жишиг эмнэлгүүдийг байгуулахаар төлөвлөсөн. Иргэд дүрс оношилгоо, шинжилгээний багцуудыг тухайн жишиг эмнэлгүүдээс авах боломжтой болох юм хэмээн ярилаа. Тус эмнэлгийн барилгын ажлыг 2017 оны зургадугаар сард эхлүүлсэн бөгөөд энэ 2020 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж буйг Вамед инженеринг компанийн зүгээс дуулгалаа. Тухайлбал эмнэлгийн барилгын ажил дуусахтай зэрэгцэн шаардлагатай тоног төхөөрөмж суурилуулах, эмч мэргэжилтнийг бэлтгэх зэрэг төлөвлөгөөт ажлыг зохион байгуулснаар энэ онд багтаан иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж эхлэх юм байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.