БНХАУ-д бүртгэгдсэн шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх зөвлөмжүүд

БНХАУ-д бүртгэгдсэн шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас цуврал зөвлөмжүүд хүргэж байна.

Томуугаас урьдчилан сэргийлэх аргууд

Амьсгалын замын цочмог халдвар, томуугийн В хүрээний вирусын дэгдэлтийн үед эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж, томуугийн халдвараас сэргийлээрэй. 1. Амны хаалт буюу маскыг гадуур явах, эмнэлгээр үйлчлүүлэх бүртээ хэрэглэх (ханиадтай бол заавал хэрэглэж хэвших) 2. Бага насны хүүхдийг гадуур авч явахгүй байх, олон нийтийн болон хүн ихээр цугларсан газарт очихоос зайлсхийх 3. 0-6 сартай нялх хүүхэдтэй айлд зочлохгүй байх, зочин хүлээж авахгүй байх, бага насны хүүхдийг гадны хүнд үнсүүлэхгүй байх 4. Хүүхэд асрахын өмнө заавал гараа угаах 5. Дархлаагаа дэмжих (даарахгүй байх, илчлэг чанартай хоол идэх, дулаан хувцаслах, дасгал хөдөлгөөн хийх) 6. Халуун аарц, аньс, чацаргана, нэрс уух 6. Гэртээ орж ирэхдээ ам, хамар, хоолойгоо давс, содтой уусмалаар зайлах, гараа савандаж угаах 7. Цэвэр агаарт гарах 8. Чийгтэй цэвэрлэгээ сайн хийх (ариутгал халдваргүйтгэлийн бодис байнга ашиглах) 9. Зөвхөн эмчийн зааврын дагуу эм уух.

Ханиаднаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Танд доорх шинж тэмдэг байгаа юм биш биз Толгой өвдөх Ханиалгах эсвэл хоолой өвдөх️ Өндөр халуурах Булчингийн өвдөлт Тэгвэл та Томуугийн вирусын халдвар авсан байж магадгүй тул мэргэжлийн эмчийн зөвлөгөө авна уу? Жил бүр томуугийн эсрэг#вакцинхийлгэх нь ханиад томуунаас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга юм.

Өнөөдрөөс иргэд хорт хавдрын эрт илрүүлгэд үнэ төлбөргүй хамрагдана

Өнгөрсөн оны 10-р сарын 17-ны өдөр УИХ-ын чуулганынэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэ дагуу Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжиж эхэлснээр 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн шулуун гэдэсний гэсэн долоон хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болох бөгөөд хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заасан байна. Тодруулбал, Хүн амын дундах өвчлөл, насны онцлогоос шалтгаалан, 40, түүнээс дээш насныхан элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа, 40, түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа, 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах Монгол Улсад жилд дунджаар 4400 хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Энэ нь хүн амын тоотой харьцуулахад гамшгийн хэмжээнд хүрсэн тоо юм. Тэгвэл он гараад иргэд 7 төрлийн хорт хавдрын эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамрагдах боллоо.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.