Монголын Эмч нарын VI их хурлаас гарсан үр дүн, шийдвэрийг танилцуулна

Эрүүл мэндийн яам, Монголын Эмч нарын VI их хурлаа энэ сарын 25, 26-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулсан. Тэгвэл их хурлын үр дүн шийдвэрийн талаар удахгүй танилцуулах бөгөөд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, удирдлагын баг, асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзаж, их хурлын үеэр эмч нарын зүгээс гарсан санал шүүмж зэргийг судалж, хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Амьсгалын замын халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан амьсгалын замын халдварт өвчнөөс гэр ахуйн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх аргуудыг хүргэж байна. Эцэг эхчүүдийн хувьд эдгээр аргуудаас суралцаж, амьдралынхаа өдөр тутмын дадал болгон хэвшүүлэх нь нэн тустай юм. Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулахаас гадна гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж, илчлэг сайтай хоол хүнс, витаминаар баялаг аарц, чацарганы шүүс хэрэглэж заншсанаар үр хүүхдээ амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл өсч бойжих нөхцөл бололцоог нь хангаж байгаа хэрэг юм шүү. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Томуу, томуу төст өвчний тохиолдол 3.7 хувийг эзэлж байна

Нийслэлийн хэмжээнд энэ сарын21-ний байдлаар, амбулаторийн83.676үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй3133тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн3.7хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс1.0хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувиар тус, тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн 39.1 хувийг 0-1 нас, 31.2 хувийг 2-4, 14.1 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1207 дуудлага ирснээс 37.1 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

“XXI зуун-Хавдаргүй Монгол 1000 гэр бүлийн зөвлөгөөн” Төрийн ордонд болно

МҮОНРТ-ээс санаачилж, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хавдар судлалын үндэсний төв, Худалдаа хөгжлийн банктай хамтран XXI зуун-Хавдаргүй Монгол 1000 гэр бүлийн зөвлөгөөн-ийг энэ сарын 30-нд 08:00-13:00 цагт Төрийн ордны Их танхим-д зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, нийгмийн бодлого, БСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХСҮТ- ийн захирал Ж.Чинбүрэн болон бусад мэргэжлийн байгууллагын төлөөлөл, хавдрын эмч нар оролцоно. Мөн хавдар өвчин туссан нэгэн иргэн өөрт тохиолдсон зүйлээ зочдод ярьж, хэрхэн эрүүл болсон тухайгаа сонирхуулах юм. Иймд уг арга хэмжээнд оролцохыг хүссэн иргэдийг ирэх даваа гарагийн дотор МҮОНРТ-ийн Олон нийттэй харилцах 321614, 8818-7448 гэсэн утасны дугаараар холбогдож, бүртгүүлнэ. Мөн оршин суугаа дүүрэг аймаг, сумынхаа олон нийттэй харилцах албанд бүртгүүлж, оролцох боломжтой аж

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын явц 86,4 хувьтай байна

НийслэлийнЗасаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.АнхмааСонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр баригдаж буй дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын явцтай газар дээр ньочижтанилцлаа. Өнөөдрийн байдлаар, тусбарилгын ажлынявц 86,4хувьтайбайгаатөдийгүй ирэх 2020 оныхоёрдугаар улиралд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Эмнэлгийн шинэбарилгыг ашиглалтад хүлээлгэн өгөхөдавтомашины орц, гарц, зогсоол, бохирын шугамыг өргөтгөх болон газар чөлөөлөхзэрэгасуудлаар НийслэлийнЗасаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаахолбогдох байгууллагын албан тушаалтнуудтайуулзаж, газар дээр ньшийдвэрлэсэн байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.