Эрүүл зүрх- Эрүүл Монгол хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ

ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ОНОМ САН RESOLVE TO SAVE LIVES AWARDS ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДЛАА Монгол улсын нийт нас баралтын 33% нь зүрх судасны өвчнөөс үүдэлтэй бөгөөд зүрхний шигдээс, тархинд цус харвалттай холбоотой эдгээр нас баралтын дийлэнхи нь цусны даралт ихсэлтээс шалтгаалж байна. 100.000 хүн амд ноогдох тархинд цус харвалтын шалтгаант нас баралтаар манай улс дэлхийд тэргүүлж байгаа төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас 4 дахин их байна. Оном сан Улаанбаатар хотноо Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран Эрүүл Зүрх Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл Оном сан дээрх үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн Монгол улсын 21 аймгийг хамруулан улс орон даяар цусны даралт ихсэлтийн хяналтыг сайжруулах Эрүүл Зүрх Эрүүл Монгол хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Цусны даралт ихсэлттэй тэмцэж буй ажлын туршлага, хэрэгжүүлж буй хөтөлбөрийн бодит үр дүнд нь үндэслэн 2019 оны 11 сарын 07-ндLINKS-ийн гол түншлэгч Resolve to Save Lives Awards-аас Монгол улсын цусны даралтыг бууруулах чиглэлээр Хөгжлийн төлөө Оном санд 2 жилийн хугацаатай тэтгэлэг олгохоор сонгосон байна. LINKS нь цусны даралт ихсэлттэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг олгох үүднээс энэ чиглэлээр манлайлан ажиллаж буй орнуудыг дэлхийн тэргүүний, туршлагатай мэргэжилтнүүдтэй холбож цусны даралтын хяналтыг сайжруулах ажлыг өндөр түвшинд хэрэгжүүлэхэд тусалдаг. LINKS нь Resolve to Save Lives олон улсын санаачилгын хүрээнд санхүүждэг ба уг хөтөлбөрийг ДЭМБ болон АНУ -ын Өвчний хяналт, сэргийлэлтийн сантай хамтран хэрэгжүүлдэг юм. Эмч мэргэжилтнүүдийн тооцоолсноор улс орнууд цусны даралт ихсэлтийн хяналтыг нэмэгдүүлсэнээр ойрын 25 жилийн дотор 40 сая хүний амийг аварч чадна гэсэн дүгнэлт гарчээ. Resolve to Save Lives -ийн ерөнхийлөгч Том Фрийдэн хэлэхдээ Зүрх судасны өвчлөл нь бүх халдварт өвчлөлөөс ч илүүтэйгээр хүн амыг үхэлд хүргэж байгаа ч, эрүүл мэндийн тогтолцоо, дэлхийн эрүүл мэндийн нийгэмлэгүүдийн анхаарлын төвийн гадуур орхигдсон хэвээр байна гэжээ. ДЭМБ-ийн Халдварт бус өвчний менежментийн зохицуулагч Чериан Варгезе хэлэхдээ LINKS -ийн энэхүү тэтгэлэг нь анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, артерийн даралтыг хяналтыг сайжруулахад орон нутгийн түвшинд маш сайн дэмжлэг болдог. Тус хөтөлбөр нь эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг бэхжүүлсэнээр бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол, зөв дадалд онцгой ач холбогдолтой гэсэн юм. АНУ -ын Өвчний хяналт, сэргийлэлтийн сангийн ерөнхийлөгч доктор Жуди Монрое Зүрх судасны өвчлөлийг бууруулахын тулд Өвчний хяналт, сэргийлэлтийн сан нь LINKS -ийн олон нийтийн цахим сүлжээ, мэдээллийн платформоор дамжуулан дэлхийн улс орнуудад дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж байгаа түншүүддээ талархаж байна. Зүрх судасны эрүүл мэндэд тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажилласнаар мэдлэг, тэргүүн туршлага, сургалтын арга техникийг дэлхий даяар түгээж ашиглах боломжтой болохыг дурьджээ. Энэхүү хөтөлбөр одоогоор 18 орны Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудад дэмжлэг үзүүлж байна. Үүнд: Армен, Азербайжан, Коста-Рика, Эквадор, Гүрж, Гаити, Иордан, Казахстан, Кени, Малайз,Монгол, Нигери, Пакистан, Өмнөд Африк, Танзани, Тажикстан, Узбекистан, Вьетнам гэсэн орнуудад олгогдоод байна.

Дүүргийн эрүүл мэндийн төвд “Жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн нэг цэгийн үйлчилгээ” үзүүлж эхэллээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2019 оныг Эх хүүхдийг тусламж, үйлчилгээг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд батлагдсан Жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний журам-ыг хэрэгжүүлэн ажиллахыг дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд үүрэг болгосон юм. Энэ дагуу НЭМГ-ын ажлын хэсэг нийслэлийн найман дүүрэгт хяналт, үнэлгээ хийсэн бөгөөд Эрүүл мэндийн төвийн удирдлага, үйлчлүүлэгч болон эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулж буй Жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн нэг цэгийн үйлчилгээ-ний хүрээнд эмэгтэйчүүд, жирэмсний дотрын кабинетийг бие даан ажиллуулж, ЭХО болон лабораторийн шинжилгээг нэг цэгт төвлөрүүлжээ. Ингэснээр жирэмсэн эхчүүдийн шинжилгээ өгөх хугацаа 2-5 хоногоор багасч, эх нярайн үндсэн үзүүлэлт сайжирсан нааштай үр дүн гарч эхлээд байна. Түүнчлэн жирэмсэн эх, эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос хүлээгдэл чирэгдэлгүй, чанар хүртээмжтэй, ээлтэй орчинд цогц байдлаар үзүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

ГАВЬЯАТ Л.БОЛДБААТАР КИНОНД ТОГЛОВ УУ, КИНО ШИГ КЛИП ХИЙЧИХЭВ ҮҮ?

Манайдаа нэр алдраа дуурсгасан нэгэн хөгжмийн зохиолч эрхэм Хөг аялгууг мэдэрч, хөгжимлөг үгсийг тархиараа, зүрхээрээ мэдэрч чаддаг хүн дуучин болдог юм хэмээн хэлсэн удаатай. Энэ тодорхойлолтод нийцэх цөөхөөн дуучдын нэг нь гавьяат Лосолын Болдбаатар. Мэргэжлийн хүрээнийхэнд төрмөл авьяастай гэж үнэлэгддэг гавьяат саяхан фэнүүдээ төдийгүй салбарынхныгаа ч гайхшруулж орхижээ. Учир нь гавьяатын зураг бүхий Хонгор зээрдгэсэн зурагт хуудас хэвлэлтээс гарсан нь яг л дэлгэцийн бүтээлийнх шиг болж. Монгол улсын ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат Ё.Цог нарын акулууд, Төв аймгийн Сэргэлэн сумын иргэд бүр хүүгийнх нь нэр хүртэл бичээтэй байхыг бодоход чамгүй олон хүний хөдөлмөрөөр эл бүтээл нь төрсөн бололтой. Харин гавьяат кинонд тоглон шинэ авьяас аа дэлгэв үү эсвэл кино шиг клип хийчихэв үү. Юутай ч аливаад няхуур ханддаг, чансаатай уран бүтээлчийн хувьд Л.Болдбаатараас үзүүштэй, сонсууштай л бүтээл төрөх нь дамжиггүй.

Ж.Ариунжаргалын “Тал нутгийн охин” дууны клип цацагдаж эхэллээ

The Voice of Mongolia шоуны шилдэг оролцогч, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн охин Ж.Ариунжаргал Тал нутгийн охин хэмээх содон нэртэй анхны уран бүтээлээ өнгөрөгч долоо хоногт фм, радиогоор цацаж эхэлсэн билээ. Тэрбээр B Production presents, 440Hz Records-д шинэ дуугаа бичүүлсэн бөгөөд YOUTUBE сувгаар өчигдөр /2019.11.04/ цацагдаж, өдгөө 21 мянга гаруй хандалт аваад байна. Тал нутгийн охин дууг Ж. Ариунжаргалыг The Voice of Mongolia шоунд оролцож байхад нь дуучин Д.Болд зөвхөн түүнд зориулан бүтээж, өгсөн дуу гэнэ. Тэрбээр финалын шатанд хэрвээ багтсан бол Тал нутгийн охин дуу шоуны тайзнаа эгшиглэх байсан гэдэг. Энэ талаар Ж.Ариунжаргал Би энэ хүртэл явсандаа харамсахгүй ч нэг л зүйлд харамсаж байна. Тэр нь юу вэ гэхээр сүүлийн шатанд сонгогдсон хоёр хүн нь шүүгчийнхээ зохиож өгсөн дууг дуулах эрхтэй байсан. Миний дуулах байсан дуу Д.Болд ахын зохиож өгсөн үнэхээр гоёмсог, хэний ч санаанд оромгүй маш гоё дуу байсан. Би түүнийг дуулахыг үнэхээр их хүссэн. Гэхдээ мэдээж юм санаснаар болдоггүй, би та бүхэнд тэр дуугаа хүргээгүй дээ л хамгийн их харамсаж байна гэдгээ хэлж байсан удаатай. Уг дууны аяыг Д.Болд, шүлгийг Quiza зохиосон байна. Төрийн соёрхолт, дуучин Д.Болд Тал нутгийн охин дуунд нь ятга хөгжмийн эгшгийн гайхамшгийг илүүтэй мэдрүүлэхээр аялгууг нь зохиосон байна.

Нийслэлийн Амгалан амаржих газар сургалт эрхлэх байгууллага боллоо

НЭМГ-ын харьяа нийслэлийн Амгалан амаржих газар эх барих, эмэгтэйчүүдийн үндсэн мэргэшил(резидент)-ээр 2018 онд сургалт эрхлэх байгууллага болсон билээ. Энэ хүрээнд аравдугаар сарын 29-ний өдөр Сургалт эрхлэх байгууллага-ын гэрчилгээг хүлээн авч, үйл ажиллагааныхаа нээлтийг албан ёсоор зохион байгууллаа. Тус арга хэмжээнд НЭМГ-ын Захиргаа, төлөвлөлт, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Г.Баянжаргал, Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны дарга Н.Сэвжид болон бусад зочид төлөөлөгч, амаржих газрын удирдлагын баг, эмнэлзүйн сургагч багш нар оролцсон юм. Тус амаржих газрын хувьд 2018 онд 9, 2019 онд 16 резидент эмчийн элсэлт авч, сургалтын үйл ажиллагааг амжилттай явуулж буй аж. Сургалт эрхлэх байгууллага болсноор нийт 15сургагч багш бэлтгэгдсэн бөгөөд АУ-ны доктор 3, зөвлөх зэргийн эмч 1, тэргүүлэх зэргийн эмч 6, ахлах зэрэгтэй 5 эмч өдгөө батлагдсан стандарт хөтөлбөрийн дагуу сургалтыг удирдан явуулж байна. Тухайлбал нэгдүгээр дамжаанд эзэмшвэл зохих онол, гардан үйлдлүүдлийг эзэмших бол, хоёрдугаар дамжаанд ХСҮТ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, УНТЭ болон Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв зэрэг эрүүл мэндийн байгууллагад тойролт хийж, сар бүрт ажлаа танилцуулах, хянуулах, хагас жил тутамд ажлаа дүгнүүлэх байдлаар суралцаж байна. Улсын хэмжээндсургалт эрхлэх нийт 20 байгууллага байдаг бөгөөд эдгээрийн нэг нь нийслэлийн Амгалан амаржих газар юм. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.