ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд ЦССҮТ-д ажиллав

Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хэрэгжилтийн дунд хугацааны хяналт үнэлгээг Монгол Улсын Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-тай хамтран хийж байгаа билээ. Энэхүү үнэлгээний ажлын хүрээнд өнөөдөр ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд ЦССҮТ-д ажиллаж Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, хадгалалт, халдвар хамгаалал, ариутгал халдваргүйжүүлэлт, хог хаягдал, Лабораторийн үйл ажиллагаа, Дархлаажуулалт, өртөлтийн дараах сэргийлэлт, донорын сургалт, сурталчилгаа гэсэн 3 асуудлын хүрээнд үнэлгээ хийлээ. Улмаар төвийн үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Үнэлгээний ажилд ДЭМБ-ын зөвлөх, доктор Юка Жиннай, ЭМЯ-ны мэргэжилтэн С.Энхжин, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн П.Анузаяа, ХӨСҮТ-ийн мэргэжилтэн Ж.Нямсүрэн зэрэг албаны хүмүүс оролцлоо. Нийтэлсэн:Эрүүл мэндийн яам

“Skyla” салон танд эрүүл мэндийн хувьсгал санал болгож байна

Өөртөө хайртай, гоо сайхандаа анхаарал тавьдаг хүн бүхэнд зориулсан Skyla luxury салон үүдээ нээлээ. Тус салон нь Солонгосын хамгийн сүүлийн үеийн энергийн эмчилгээний дэвшилтэт технологи болох R4U төхөөрөмжөөр гоо сайхан эрүүл мэнддээ хувьсгал хийхийг хэрэглэгчдэдээ санал болгож байна. R4U ТӨХӨӨРӨМЖ НЬ: Хэвлий бэлхүүс таргалалтын эсрэг Дотор эрхтний өөхлөлтийг багасгах Хүзүү сээр нуруу, аарцагны гажиг далийлт засах Гуя, шилбэ, целлюлит, өөхлөлтийг багасгах Үрчлээ, нүхжилтийг багасгах зэрэг үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгож байна. R4U буюу өндөр давтамжит цахилгаан энергийн эмчилгээ нь мэдрэлийн эсүүдийг сэргээн, лимфийн урсгалыг сайжруулах, булчингийн үйл ажиллагааг сэргээх, цусны эргэлтийг хурдасгах, өөхний эсийг задлах, төв мэдрэлийн системийг тэнцвэржүүлэх зэрэг олон давуу талтай, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи юм. Skyla luxury салоны хэрэглэгчдэдээ санал болгож буй дараагийн бүтээгдэхүүн бол Dreab up аппарат. Энэхүү аппарат нь ямар нэг шал ашиглахгүйгээр дулаан дамжуулж, биеийн өнгөн хэсгийн арьснаас биеийн дотор хүртэл дулаан хүрч үйлчилдэг, утасгүй удирдлагатай гээд хамгийн сүүлийн үеийн шилдэг, дэвшилтэт технологиор таны эрүүл мэнд, гоо сайханд анхаарал тавих нь ээ. Зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан үйлчилгээ ч Skyla luxury салонд бий. Ялангуяа төрсөн эмэгтэйчүүдэд илүү их тохиолддог хэвлийн булчин чангалах, өнгөлөг болгох гээд эмэгтэйчүүдийн гоо сайханд тусгайлан анхаарч байгаа гэдгийг тус салоны гоо сайханчид онцолж байлаа. Нэг зүйлийг онцлоход, Skyla luxury салоноор зөвхөн эмэгтэйчүүд л үйлчлүүлэх бус, гэр бүлээрээ тав тухтай орчинд, тухалж эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарах боломж олгож буйгаараа давуу талтай юм байна. Фэйсбүүк хуудас:SKYLA luxury salon Skyla luxury салонтай холбогдох утасны дугаар:8892-2000, 7727-8356 Хаяг: ХУД, 15-р хороо,Махатма Гандигийн гудамжGalaxy tower11-давхартбайрлаж байна.

Дэлхийн орнууд томуугаас сэргийлэх асуудлаар Монголд чуулж байна

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж буй Зүүн Өмнөд Ази болон Номхон Далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13-р зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Манай улсад анх удаа зохиогдож байгаа уг зөвлөгөөнд АНУ, Австрали, Япон, БНСУ, БНХАУ, Индонез зэрэг 28 улсын 140 гаруй төлөөлөгч, ДЭМБ-ийн төв болон бүсийн мэргэжилтнүүд, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Австрали улсын халдварт өвчний лавлагаа лабораторийн эрдэмтэн судлаачид оролцож дэлхий дахины томуу, томуугийн цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж туршлага солилцож байна.Мөн хүйтний улирал ойртож, томуугийн дэгдэлт тархах эрсдэл нэмэгдэж буй энэ үед уг өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт, томуугийн вирусийн онцлог, тандалт хяналтын талаар зөвлөмж гарах юм. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ Дэлхий дахиныг хамарсан 1918 оны томуугийн цартахлаас хойш 100 гаруй жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд цартахлын 3 удаагийн дэгдэлт гарч 55 сая гаруй хүний амь насыг авч одсоныг бид мартах ёсгүй. Даяаршлын өнөө үед өвчин үүсгэгч вирус нэг төрөл зүйлээс нөгөө рүү дамжиж урьд өмнө нь хэзээч байгаагүй шинэ вирусийг үүсгэн асар хурдацтай тархах эрсдэлтэй байгаа энэ үед улс орнууд болзошгүй аюулын үед бэлэн байж, харилцан мэдээллээ шуурхай солилцон, хамтран ажиллах шаардлагатай юм. Ийм ч учраас уг зөвлөгөөнөөр томуугийн вирусийн онцлог, улс, орнуудын томуугийн өвчлөл, тандалт, хариу арга хэмжээ, лабораторийн оношилгоо, дархлаажуулалт, цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний үнэлгээ, ДЭМБ-ын 2 бүсийн цаашдын арга хэмжээний чиглэлийг хэлэлцэх юм. хэмээн онцоллоо.Уур амьсгалын өөрчлөлт, даяаршил, хотжил, хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн өнөө үед томуугийн халдвар хил хязгааргүй дамжин тархах болсон. Тухайлбал, 2009 онд өмнө нь хүнд оношлогдож байгаагүй томуугийн A(H1N1) хэвшинжийн шинэ вирусээр сэдээгдсэн халдвар анх бүртгэгдсэнээс хойш 3 хүрэхгүй сарын дотор цартахлын хэмжээнд хүрч дэлхийн 100 гаруй улс, орныг хамарсан удаатай. Иймээс томуу, томуугийн цартахлаас сэргийлэх арга хэмжээг ДЭМБ төдийгүй улс орнууд хамтран зохион байгуулж, ихээхэн анхаарал хандуулах болсны нэг илрэл нь энэхүү олон улсын арга хэмжээ юм.

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЗӨВ СОНГОЛТУУДЫГ НЭРЛЭНЭ

Хэрэглэгчид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний хязгааргүй сонголт дунд аж төрж байна. Мэдээллийг сонин, сэтгүүл, телевиз гэх мэт албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс авахаас гадна олон нийтийн цахим сүлжээнд бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ сурталчилдаг. Энэ дунд хэрэглэгчдийн хувьд сонголтын төөрөгдөлд автах нь олонтаа. МММ-ийн Хүрээлэн, Монголын Сайтын Холбоо хамтран хэрэглэгчдийн дунд судалгаа явуулж, Хэрэгцээт мэдээлэл аян-ыг санаачиллаа. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн цаг завыг хэмнэсэн зөв сонголтуудыг санал болгох юм. Энэхүү зорилтот төслийн эхний аян Хүүхдэд ээлтэй зөв сонголт-уудыг онцлох аж. Сургууль, цэцэрлэг, сургалтын төв, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ гэсэн ангиллаар нэрлэхээ төслийг санаачлагчид мэдэгдлээ.

“Tenger Bella Beauty” салон таны илүүдэл жинд санаа тавина...

Илүүдэл жин асуудал биш боллоо. Салбартаа хэзээний танил болсонTenger Bella Beauty салон үйлчилгээний төрлөө өргөжүүлсээр зөвхөн гоо сайхан төдийгүй таны биеийн галбирт санаа тавьж эхэллээ.Илүүдэл жин амьдралыг чинь 8 жилээр богиносгоно гэдэг.ТэгвэлTenger Bella Beauty салон олон жилийн хатуурсан өөх, целлюлитийг хайлуулах Ази бүсгүйчүүдийн дунд 10 гаруй жилийн туршилтаар батлагдсан Солонгос улсын шилдэг аппаратаар үйлчилж байна. Та дасгал сургуулилт, хоолны дэглэм бархигүйгээр маш богино хугацаанд үр дүнтэйгээр илүүдэл жингээ хаяхыг хүсвэлTenger Bella Beauty салоныг зориход болох юм. Дээрх аппарат нь эхний оролтоор шууд үр дүн гарч, гурван сар дасгал хийсэнтэй тэнцдэг аж.Түүнчлэн энэхүү аппаратаар үйлчлүүлснээр хуян шар ус тайлагдаж, эргэж таргалахгүй гэдгээрээ онцлог аж. Завгүй, стресстэй амьдралаасаа хором ч гэсэн тусгаарлагдаж гоо сайхандаа анхаарахын зэрэгцээ бие организмаа сэргээж тав тухтай тансаг орчинд биеийнхээ бүхий л асуудлыг шийдээрэй. Холбогдох утас: 8066-0000

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.