
Монгол Улсын Шадар Сайдын ахалсан Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны ээлжит цахим хуралдаанаар 2020 оны ажлаа хэлэлцэж, энэ онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа. Шадар сайд Орон зайн мэдээллийн суурь 18 өгөгдлийн стандартыг 45 хоногт багтаан батлуулахыг Газар, зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Стандарт, хэмжил зүйн газарт үүрэг болгов. Мөн 24 арга хэмжээг 2021-2024 онд хэрэгжүүлэхээр болов. Ингэснээр төрийн байгууллагууд нэгдсэн мэдээлэлд үндэслэн Алсын хараа-2050 урт хугацааны бодлогын хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбарын бодлого, төлөвлөлтөө боловсруулах суурь нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой юм. Хороо нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын шинэтгэлийн чиглэлээр УИХ, Засгийн газраас баталсан хууль, тогтоомж бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны төлөвлөгөө болон олон улсын гэрээний хэрэгжилтийг хангуулж, нэгдсэн удирдлагаар удирдан зохион байгуулахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй. Хороонд сайд нар болон чиглэлийн агентлаг, газрын удирдлагууд багтдаг юм гэжШадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: 100+ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ХУВИЙН ХЭВШИЛТЭЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
2021-05-12 10:20:38 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрээр эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдал, хийж байгаа ажлаа товч танилцуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрхэн хамтрах талаар санал солилцов. Засгийн газар цар тахлын дараах эдийн засгаа сэргээн хөгжүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд 100+төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний тулд хувийн хэвшлийг боломжит бүх хэлбэрээр дэмжихээ Ерөнхий сайд хэллээ. Гэхдээ бүгдийг төр хариуцах боломжгүй. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг Засгийн газар, Ханги-Мандал чиглэлийн төмөр замыг хувийн хэвшил хариуцах боломжтойг жишээ болгов. Төр бизнест оролцдог, улс төр-бизнес холилдсон, төрийн албан хаагчид хүнд суртал, чирэгдэл учруулдаг, авлига нэхдэг, хэн нэгэнд нь давуу байдал олгодог зэргийг одооноос тэглэж, бизнесийг жам ёсоор нь явуулах ёстой гэлээ. Сангийн сайд Б.Жавхлан 100+ төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл өгсний дараа бизнес эрхлэгчид саналаа илэрхийллээ. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин:Эдийн засаг, худалдаа хариуцсан яам байгуулах шаардлагатай. Их сэргэлт хийхийн тулд бүгдийг шинээр эхэлье. БНХАУ-ын эдийн засаг хамгийн их өснө гэж Дэлхийн банк үзсэн. Эдийн засаг нь нэг хувиар өсөхөд манайд 0.83 хувиар нөлөөлнө. Энэ өсөлтийг том боломж болгоход аж ахуйн нэгжүүд анхаарах байх. Цар тахлаас болж 27 мянган аж ахуйн нэгж ажлаа зогсоосон. НӨАТ, Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг эргэж харах шаардлагатай байна. 1,000 орчим зөвшөөрлийг цөөлж, мэргэжлийн холбоодод нь хариуцуулъя. Хамтдаа эдийн засгаа сэргээе, хөрөнгө оруулалт татъя, нэг аж ахуйн нэгжийг биш, бүгдийг нь дэмжиж байж хөгжие. Ган хийц ХХК-ийн ерөнхий захирал М.Даваасүрэн:Төмөр замын бетон дэр үйлдвэрлэгчдийн нэгдэл Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон. Гурван аж ахуйн нэгж хийсэн ажлынхаа мөнгийг аваагүй. Банкны зээл, цемент, арматурын өрнөөс гадна элс, хайрга, дайрга нийлүүлэгч болон тээврийн компаниудад төлбөрөө төлөөгүй, ажилчдынхаа цалинг өгөөгүй байна. Хасу мегаватт ХХК-ийн ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш:Залуус ажиллаж хөдөлмөрлөх ямар ч сонирхолгүй, халамжийн мөнгөөр амьдардаг боллоо. Сургаж ажилд авъя гэхэд ирдэг хүн байдаггүй. Үүнд анхаармаар байна. 10 их наядын цогц төлөвлөгөөг бодитой, үр дүнтэй байхад анхаарах хэрэгтэй. Манайх гэхэд л Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлд хамрагдаж чадахгүй байна. Гаргасан шийдвэр дунд шатандаа хэрэгжиж байгаа эсэхэд анхаарна уу. Энержи ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл:Жижиг, дунд бизнесээ дэмжих гурван хувийн хүүтэй зээл амжилттай хэрэгжинэ гэж найдаж байна. Уул уурхайн бирж байгуулах цаг болсон. Том экспортлогч аж ахуйн нэгжүүдэд зориулж зээлийн шугам нээх шаардлагатай байна. Дотооддоо зээл авъя гэхэд банкуудын хэмжээ хязгаарт баригдаж, хамгийн ихдээ 20-30 сая ам.доллар авах боломжтой байдаг. Манай компани 400 орчим сая ам.долларын бонд босгож, хүүгийн төлбөрт жилд 40-50 сая ам.долларыг гадагшаа төлж байна. Энэ зээлийг төгрөгөөр авч дотооддоо төлбөл 40-50 сая ам.доллар Монголд үлдэх боломжтой. Монголын Алт ХХК-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Цогт: Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг түшиглэж зэс баяжуулах үйлдвэр байгуулах болсон. Хамгийн боломжтой байршил нь Бор-Өндөр. Дэд бүтэц, усан хангамж сайтай учир шийдвэрээ эргэж харна уу. МСҮТ төгсөөд үйлдвэрт доод тал нь гурван жил ажилласан залуусыг их, дээд сургуульд эчнээгээр суралцахыг дэмжих хэрэгтэй байна. Дор хаяж сургалтын төлбөрөө ажиллаж байхдаа олох боломжтой. Гааль, татвартай холбоотой хуулийн заалтууд хоорондоо зөрчилддөг нь ажилд хүндрэл учруулж байгаад анхаарах хэрэгтэй. Алтан жолоо трейд группийн ерөнхийлөгч В.Энхбаатар:Цахилгаан, дулаан, Нийгмийн даатгалын шимтгэл зэргийг тэглэж, дархлаажуулалтыг эрчимтэй хийж байгаа нь сайшаалтай. Замын-Үүд-Эрээний тээвэр үнэхээр хүнд, хил гардаг тээврийн хэрэгслийн тоо буурсан. Хил, гааль, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын хүмүүс авлига нэхдэгээс болж тээврийн зардал өссөн гэдэг нь худлаа юм билээ. Манай зарим жолооч, хилийн цаана байгаа өвөрмонгол иргэдтэй холбоотой. Үүнд анхаармаар байна. АПУ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг:Олон хүнийг ажлын байраар хангадаг, ялангуяа эмэгтэйчүүдийг ажилтай болгодог хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжих чиглэлээр 100+ төсөлд хэр тусгагдсан бол. Үүнд анхаарна уу. Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал:Дэмжиж ажиллахад бэлэн. Засгийн газар жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжиж байгаад талархаж байна. Томоохон аж ахуйн нэгжүүд, тэр дундаа үйлчилгээний салбартаа анхаарах хэрэгтэй. Бизнес эрхлэгчдийн асуултад Ерөнхий сайд болон сайд нар хариулт өгч, зарим саналыг нь судлана гэлээ. Тухайлбал Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн дутуу санхүүжилтийг ойрын хугацаанд өгөхөө Сангийн сайд Б.Жавхлан хэлэв. Зэс баяжуулах үйлдвэр барихаар зургаан байршилд судалгаа хийхэд эхний гуравт Эрдэнэт, Налайх, Оюутолгой хамгийн тохиромжтой гэж гарсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хэллээ. Уулзалтыг хааж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрээр Засгийн газрын бодлого тогтвортой, нээлттэй байх ёстой. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн шинэ, тодорхой соёлын өөрчлөлт рүү хамтдаа оръё. Ерөнхийгөөс тодорхой руу явъя. Хэрвээ аж ахуйн нэгжүүд тухайн нэг төслийг сонирхож байгаа бол тэр төслөө ганцаарчилсан болон хэсэг бүлгээрээ, эсвэл салбараараа тал бүрээс нь ярьж байя гээд бизнес эрхлэгчдэд амжилт хүсэв гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
НББХ: Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар бууруулах төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2021-05-12 10:03:29 Нийтлэгдсэн: Улс төр
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.05.11) хуралдаан 11 цаг 06 минутад 57 хувийн ирцтэйгээр эхэлж,Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийгшийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, түүний салбар зөвлөл, Улаанбаатар хотын худалдааны танхимаас цар тахлын хүнд хэцүү үед 2021 оны нэгдүгээр сараас ажил олгогч болон ажилтнаас авах тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр 1 хувиар нэмэгдүүлэхийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулахыг хүсэлтийг удаа дараа Улсын Их Хурлын дарга болон Нийгмийн бодлогын байнгын хороонд ирүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар асуудлыг судалж, хуулийн хүрээнд шийдвэрлэж, хариу мэдэгдэх үүрэг чиглэлийгын зүгээс Нийгмийн бодлогын байнгын хороондөгсөн. Байнгын хороо энэ дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Сангийн яамнаас мэдээлэл, лавлагаа авч, холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад энэ асуудлыг нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийнхээ хүрээнд шийдвэрлэх үүргийг 2021 оны хоёрдугаар сараас хойш өгсөн ч өнөөдрийг хүрлээ. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг Улсын Их Хурал энэ сард багтаан хэлэлцэхээр төлөвлөсөн гэдгийг онцгойлон сануулья. Нэр бүхий гишүүдээс нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах зохицуулалт бүхий хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг өнөөдөр хэлэлцэх гэж байна гэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Д.Батлут, Ц.Сандаг-Очир, Х.Болорчулуун нар 2021 оны тавдугаар сарын 4-ний өдөр Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ.Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ 14 хувь буюу тус бүрдээ 7 хувь байсныг2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр баталсан хуулиар өөрчилж, 19 хувь буюу тус бүрдээ 9.5 хувь болгохоор шийдвэрлэсэн. Ажил олгогч болон даатгуулагчид санхүүгийн шууд дарамт үүсгэхгүй байх зорилгоор Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиартэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгажил олгогч болон даатгуулагч тус бүр 2018 онд 1 хувиар, 2019 онд 0.5 хувиар, 2020 онд 1 хувиар үе шаттай нэмэгдүүлэхээр хуулийн төсөл тусгасан байсан. Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьснаар 2021 онд мөрдөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг 9.5 хувийг Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2021 оны нэгдүгээр сар хүртэл хойшлуулж, 2020 онд 8.5 хувь хэвээр мөрдсөн гэдгийг Т.Энхтүвшин гишүүн танилцуулгадаа дурдлаа. Дэлхий нийтэд цар тахал дэгдсэн үед, ажил олгогч болон даатгуулагчаас төлөхтэтгэврийн даатгалын шимтгэл тус бүр 9.5 хувь болж нэмэгдсэн нь аж ахуйн нэгж болон иргэний орлогод нөлөөлж байна гэж төсөл санаачлагч гишүүд үзсэн байна. Энэ хүнд цаг үед аж ахуйн нэгж, байгууллагыг санхүүгийн хувьд дэмжих зорилгоор нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, Ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх эрх зүйн зохицуулалтыг төрөөс хийж, 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл ажил олгогч болон даатгуулагч нар нийгмийн даатгалын шимтгэлээс зөвхөнтэтгэврийн даатгалын шимтгэлийг хөнгөрүүлсэн хэлбэрээр буюу 8.5 хувиар төлөх зохицуулалт хэрэгжүүлж байна. Төрөөс дэмжлэх үзүүлэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч цар тахлын нөлөө нүүрэлсэн энэ цаг үед олон арван аж ахуйн нэгж хаалгаа барихад хүрч, ажил эрхэлж буй хүмүүсийн ашиг орлого буурснаар эдийн засгийн хувьд хүнд байдалд ороод байгааг төслийн танилцуулгад дурдсаныг Т.Энхтүвшин гишүүн танилцууллаа. Энэхүү нөхцөл байдлыг үндэслэнНийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулж, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг тодорхой хувиар бууруулахаар төсөл санаачлагчид төслийг боловсруулжээ.Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ 9.5 гэснийг 8.5 гэж өөрчлөхөөр тусгасан байна. Ингэснээр ажил олгогч, даатгуулагч тус бүрийн төлөх шимтгэлийн хэмжээг 1 хувиар буурах юм. Төсөл батлагдсанаар даатгуулагчийн орлого дунджаар 10 орчим хувиар өсч, аж ахуйн нэгжид очих эдийн засгийн дарамт багасан, ажлын байр хадгалах, улмаар нэмэгдүүлэх, тэр хэрээр хөдөлмөр эрхлэгчдийн амьдралын чанар дээшлэх ач холбогдолтой гэж үзсэн байна. Хуулийн төсөл батлагдвал Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 189.3 тэрбум төгрөгөөр буурч, улсын төсвөөс Тэтгэврийн даатгалын санд олгох санхүүгийн дэмжлэг мөн хэмжээгээр нэмэгдэх тул Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд тус тус зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага үүссэнийг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав. Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, төсөл санаачлагч болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн яамны төлөөллөөс хариулт авлаа. 2008 онд АН Дөрвөн 10-ын бодлого хэрэгжүүлнэ гэдэг үндэслэлээр нийгмийн даатгалын шимтгэлийг огцом буюу 5 хувиар бууруулсан. Үүнээс үүдэн холбогдох сангийн орлого буурч, алдагдал үүссэн гэдэг тайлбар, мэдээллийг С.Чинзориг гишүүн өгөв. Монгол Улсын Засгийн газар 2017 онд ОУВСантай хамтран Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх үед тус сангаас, өмнөх үеийн шийдвэрээс үүдсэн нөхцөл байдлыг засахын тулд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг анх байсан хэмжээнд хүргэх зөвлөмж өгч, шаардлага тавьсан. Энэ дагуу 2017 онд дээрх шийдвэр гарсан хэмээн С.Чинзориг гишүүн хэллээ. Цар тахлын нөхцөлд төр, засгаас бизнесийг дэмжих, иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалахыг дэмжих зорилгоор олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг тэрээр дурдаад,Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухайтөслийг батлах тохиолдолд хуулийн зохицуулалтыг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэх саналыг хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулахын оронд тус зохицуулалтын хэрэгжих хугацааг хойшлуулах талаар судалсан эсэхийг төсөл санаачлагчдаас тодрууллаа. Төсөл санаачлагчид холбогдох судалгаа, тооцооллыг хийсэн бөгөөд цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй, түүнээс үүдсэн нөлөөлөл, хугацаа ч тодорхойгүй байгаа, эдийн засгийн сэргэлтийг баримжаалж болохгүй, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэзээ хэвийн болохыг хэлж ч мэдэхгүй нөхцөл үүсээд байгаа. Тиймээс ажлын байрыг хадгалж үлдэх шаардлагын үүднээсшимтгэлийн хувь хэмжээг бууруулах ньоновчтой гэж үзсэн байна. 2017 онд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр-ийг хэрэгжүүлэх үед цар тахлын талаар ямар ч төсөөлөл, тооцоололгүй байсныг Т.Энхтүвшин гишүүн дурдаад, үүссэн нөхцөл байдалд нийцүүлэн төр засгаас зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэв. Төсөл батлагдсанаар Нийгмийн даатгалын санд ямар нөлөө үзүүлэх талаар Б.Саранчимэг гишүүн тодруулсан. Төслийн зохицуулалттай холбоотой тооцооллоор 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш 94.5 тэрбум төгрөг, 2022 оноос жил бүр 198.9 тэрбум төгрөгийн дэмжлэгийг улсын төсвөөс тус санд олгож байх шаардлага үүснэ гэдгийг төсөл санаачлагч хэллээ. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг дарга энэ үеэр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, түүний салбар зөвлөл, Улаанбаатар хотын худалдааны танхимаас ирүүлсэн хүсэлт, энэ дагуу Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу манай Байнгын хороо ажиллаад дараах тооцоог гаргасан. 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл шимтгэл нэмэгдүүлэхийг хойшлуулвал 140 орчим тэрбум төгрөг, харин 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл шимтгэл нэмэгдүүлэхийг хойшлуулвал 94 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай гэсэн нэмэлт мэдээллийг өгөв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа дэлгэрэнгүй хариулт мэдээлэл өгөв. Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлсэн хөнгөлөлт чөлөөлөлтийн талаар хэлэхдээ 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сар дуустал нийгмийн даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлсөн. Мөн оны аравдугаар сараас хойш 2020 он дуустал зөвхөн тэтгэврийн шимтгэлийг 5 хувиар төлсөн байгаа. 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс зөвхөн төрийн албан хаагчид болон орон нутгийн, төрийн өмчит байгууллагууд нэмэгдсэн дүнгээр буюу ажил олгогч болон даатгуулагч тус бүр 9.5 хувиар шимтгэлээ төлөөд, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, ажилгүйдлийн тэтгэмжүүдийн даатгалаас бүрэн чөлөөлөгдсөн. Ингэснээр аж ахуйн нэгж, байгууллагуудад ажлын байраа хадгалахад маш том дэмжлэг болсон бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлөгч аж ахуйн нэгж, байгууллага болон нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэдийн хувьд тоо буураагүй, харин ч өсөлттэй дүн гарсан гэлээ. Төслийн зохицуулалтыг Засгийн газар зарчмын хувьд дэмжсэн гэдгийг мөн тэрбээр мэдээлсэн. Сангийн яамны зүгээс төслийг Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5 буюу төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх зохицуулалтад нийцүүлж авч үзэх саналыг албан ёсоор хүргүүлсэн гэдгийг тус яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат хэлэв. Түүнчлэн холбогдох асуудлаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд багц дотроо шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Д.Батлут гишүүний тодруулсны дагуу А.Ариунзаяа сайд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны энэ талаарх зөвшилцөл, шийдвэрийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Тус хороо асуудлыг зөвшилцөөд,2021 оны нэгдүгээр сараас ажил олгогч болон ажилтнаас авах тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр 1 хувиар нэмэгдүүлэх хуулийн хэрэгжилтийг хойшлуулж, 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр зөвшилцөлд хүрсэн. Харин Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн төсөлд энэ нэмэгдлийг бүр цуцлах зохицуулалттай байгааг анхаарах нь ёстой гэлээ. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор улсын төсвийн орлого 10 орчим хувийн бууралттай байгааг Сангийн яамнаас дуулгав. Төсөл батлагдаад, нэмэлт эх үүсвэр шаардагдах тохиолдолд орлогын нэмэгдэл эх үүсвэр дайчлахад хүндрэлтэй, тиймээс батлагдсан төсвийнхөө хүрээнд хэмнэж болох зардлыг эргэж харах, үүнтэй уялдуулан шийдвэрлэх гарцыг Сангийн яамны зүгээс эрэлхийлнэ гэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Улсын Их Хурлын зүгээс эрх зүйн орчныг бүрдүүлээд, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн шимтгэлээс хөнгөлөх, чөлөөлөх чиглэлийн арга хэмжээнд одоогийн байдлаар 38 мянган ажил олгогч, 572 мянган даатгуулагч хамрагдаж, нийтдээ 720 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн гэх тооцоолол гарсныг М.Оюунчимэг гишүүн дурдаад, ажил олгогч, хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг хадгалах энэ шийдвэрийг дэмжсэн тохиолдолд нөгөө талдаа төсөвт зохих хэмжээний ачаалал үүснэ гэдгийг тэмдэглэж байв. Гэхдээ цар тахлын нөхцөл байдал, түүнээс үүдэх нөлөөллийг харгалзан, шаардлагатай бол ажлын байрыг хадгалах, аж ахуйн нэгжүүддээ төрөөс дэмжлэг үзүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэх асуудлыг анхаарна гэдгээ Засгийн газрын тэргүүн илэрхийлсэн болохыг тэрбээр дурдав. Энэ үеэрНийгмийн бодлогын байнгын хорооны зүгээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нийгмийн даатгалын багц хуулийн төслөө Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, энэ сардаа багтаан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх үүргийг өгөв. Ийнхүү төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэйгээр Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоогэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Засгийн газар 2024 онд 8.7 тэрбум долларын гадаад өрийн 4.7 тэрбумыг төлнө
2021-05-12 09:57:23 Нийтлэгдсэн: Улс төр
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ гэж заасны дагуу хэлэлцлээ. Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Г.Тэмүүлэн, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс Оюутолгойн ордын орлогыг хуулийн төсөлд хэрхэн төсөөлж тусгасан болон уг ордоос татварын орлогоо бүрэн авч чадах эсэх, цаашлаад Засгийн газрын өрийг бууруулахад арга хэмжээ авч байгаа эсэхийг тодруулж байлаа. Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн хариултдаа, 2022 онд Оюутолгойн ордоос 600 гаруй тэрбум төгрөгийн татвар авахаар төсөөлсөн байгааг дурдахын зэрэгцээ татварын акт, хяналт шалгалтын үр дүнд тус компанитай холбоотой зэсийн баяжмалтай дагалдах элементээс Монгол Улсын татварын алба татвараа бүрэн авна гэсэн байр суурьтай байгаа гэв. Улсын Их Хурлын 2019 оны Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратеги баримт бичиг батлах тухай 55 дугаар тогтоолыг баталсан байдаг. Энэ хүрээнд бид ажиллаж байгаа. Одоогоор Засгийн газрын гадаад өр 8.7 тэрбум ам.доллар байгаагаас 2024 он хүртэл 4.7 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хийх графиктай ажиллаж байгааг Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа онцолсон. Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийнхэн ойлголцож, өлсгөлөнгөө зогсоохоор боллоо
2021-05-11 18:14:22 Нийтлэгдсэн: Улс төр
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой нэр бүхий төрийн байгууллагуудын гаргасан шийдвэрүүдийг эсэргүүцэж Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарласан. Долоо хоног үргэлжилсэн өлсгөлөн болон улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ эвлэрэн ойлголцох санаачлага гарган АН-ыг оролцуулсан хамтарсан Ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсэг хоёр удаа хуралдсаны үр дүнд ойлголцолд хүрч өлсгөлөнг зогсоохоор болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Ганбат болон хамтарсан Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил нар Сүхбаатарын талбайд ирж мэдэгдлээ. Тэд дараах 5 асуудлаар ойлголцож хамтран ажиллахаар болжээ. 1. УБЕГ болон түүний албан хаагчид Улстөрийн намын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн эсэхэд үнэлэлт дүгнэлт гаргах 2. УДШ-ийн Тамгын газраас гаргасан АН-тай холбоотой лавлагаа хууль тогтомжийн дагуу гарсан эсэхэд үнэлэлт дүгнэлт гаргах 3. СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар УИХ дээр мэдээлэл сонсох 4. АН болон АН-ын зарим гишүүдээс АТГ-т гаргасан өргөдөл гомдлын дагуу ямар арга хэмжээ авч байгаа талаар АТГ-ын мэдээллийг УИХ дээр сонсох 5. УИХ-ын даргын захирамжаар Улстөрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсэгт ажиллаж байгаа. АН-тай холбоотой үүсээд байгаа нөхцөлд байдал тухайлбал, тамга тэмдэг бүртгэлтэй холбоотой төрийн байгууллагуудын гаргасан дүгнэлтийг хуулийн төслийг боловсруулж буй УИХ-ын Ажлын хэсэгт танилцуулах
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй