Э.Тамура: “Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд хамтран ажиллахад таатай байна

​ УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Э.Тамураг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн сард Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт ба Монголын хөгжлийн загвар зөвлөлдөх цахим уулзалтаар ЖАЙКА-гаас Япон Улсын хөгжил, шинэтгэлийн бодлогын талаар цуврал 7 бүлэг танилцуулга хийсэн билээ. Дээрх цахим уулзалт нь УИХ-ын дарга Г.ЗанданшатарынЯпон лугаа адил хөгжье санаачилгын хүрээнд зохион байгуулагдсан юм. Өнөөдөр болсон уулзалтаар УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын хөгжил, шинэтгэлийн бодлогын дөрөв дэх бүлгээр хэлэлцүүлэг зохион байгуулж, цаашид төлөвлөгөө гаргаж ажиллах саналыг хатагтай Э.Тамурад тавьсан. Парламентын ардчиллаа улам төгөлдөржүүлж, эрүүл, шударга нийгмийг цогцлоон, улсаа мандуулах хөгжлийн шинэ загварыг төлөвшүүлэх нь бидний шинэ зууны эрхэм зорилт байх болно. Дорно дахины ард түмний уламжлал, ёс заншлын онцлог, сайн засаглал, хөгжлийн цогц бодлого, тогтвортой төрийн алба, экспортын чиг баримжаатай эдийн засагт суурилсан Японы хөгжлийн загвар бидний шинэ ирээдүйн зорилго тэмүүлэлтэй нийцэж байгаа юм гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ. Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Э.ТамураЯпон Улсын хөгжлийн загварыг судалж байгаад баяртай байна. Хөгжил, шинэтгэлийн чиглэлээр цуврал хэлэлцүүлгийн төлөвлөгөө гаргаж, бодит ажил хэрэг болгох нь чухал юм. Манай улсын хөгжлийн замд алдаа, онооны аль аль нь бий. Бид алдаа, оноогоо Та бүхэнтэй хуваалцахад бэлэн байна. Ирэх жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ой тохионо. Эдгээр тэмдэглэлт ойг угтаж Япон лугаа адил хөгжье санаачилгын хүрээнд хамтран ажиллахад таатай байна гэлээ. Эх сурвалж:УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хохирогчдын холбооноос иргэдийг үймээн, самуунд оролцохгүй байхыг уриалав

2008 оны 7 дугаар сарын 01-ний хохирогчид өнөөдөр хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө мэдээлэл хийлээ. Тэд 2008 оны 7 дугаар сарын 01 бол Монголын ард түмний сэтгэл зүрхэнд аймшиг төрүүлсэн он жил. Энэ өдөр 245 цагдаа гэмтэж бэртсэн. Түүний дараа биеийн байдлаасаа болж нас барсан цагдаагийн албан хаагчид ч байгаа. Гэмгүй 5 иргэн амь насаа алдсан. Ийм аймшигтай үйл явдал дахин бүү давтагдаасай гэж хүсэж байна. Өнөөдөр АН дотоод асуудлаа цэгцэлж чадахгүй, ард түмнийг 2 хувааж байна. Албан тушаал илүү юм уу, ард түмний эв нэгдэл чухал уу гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна гэлээ. Мөн хүний амь наснаас илүү сонгууль гэж байж болох уу. Эвтэй байж дотоод асуудлаа цэгцлээрэй гэв. Түүнчлэн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль дахин 7 дугаар сарын 01 болж болзошгүй байна. Учир нь өнгөрсөн 2 өдрийн байдлыг харахад маш олон хүмүүс талбай дээр цуглаж байна. Үймээн самуун гарахад намууд хоорондоо муудалцаад л явдаг. Харин дараа нь ард иргэд хохироод үлддэг. Тиймээс энэ бүхнийг 7 дугаар сарын 01-ний хохирогчдын холбооныхон эсэргүүцэж байна гэлээ.

Тэтгэврийн зээлгүй байсан иргэдийн анхааралд...

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлгүй байсан 194.1 мянган ахмадад нэг сая төгрөг, нэг саяас бага хэмжээний тэтгэврийн зээлтэй байсан 43 мянган ахмадад зөрүүгээр нь тооцож, нийт 216 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Үнэт цаас авсан эсэхээс үл хамааран таны тэтгэврийн дансаар дамжуулан мөнгө олгогдох тул халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, төвлөрөл үүсгэхгүй байхыг хүсье. 2019 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө тэтгэврийн зээлгүй байсан иргэд хамрагдах юм. Тэтгэвэр гэдэгт тахир дутуу болон тэжээгчээ алдсаны, өндөр настны тэтгэвэр хамаарна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан УОК-оос гарсан тушаал, шийдвэрийг хэрэгжүүлж хөл хорион дэглэмээ сахин, маскаа зүүж, гараа угааж, хүн хоорондын зайгаа барин, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байна уу. Эрсдэлээс хамтдаа сэргийлье. Эх сурвалж: НДЕГ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.